Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч, доктор (Ph.D) профессор Ч.Даваабаяртай төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, жижиг дунд үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудал бэрхшээл сорилт, бизнес эрхлэгчдэд ээлтэй орчин хэрхэн бүрдүүлэх боломжтой тухай ярилцлаа.

ШИНЭЧЛЭЛ

Монгол Улсын 2022 оны төсөвд төрийн зарим ажлыг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай хэлэлцэж байна. Жилийн жилд л ингэж ярьдаг шүү дээ. Шийдэл нь ямар байх вэ гэдэг сонирхолтой. Яг одоо төрийн ажлыг танил талаараа аваад л хийчихдэг юм биш үү. Зарим нэг барилгын холбоо, өмгөөлөгчдийн холбоо, ахмадын холбоо, эмэгтэйчүүдийн холбоотой төрийн байгууллага хамтарч ажилласан туршлагатай. Гэтэл жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын эрх ашгийн төлөө ажилладаг манай байгууллага 6 жилийн хугацаанд ажиллахдаа төрийн ямар нэгэн ажлыг гүйцэтгэж үзээгүй. Манайх идэвхтэй ажилладаг холбоо шүү дээ.

Сурагчийн өдрийн хоолны 3.5 их наядын төсөвтэй ажлыг төр хийх биш мэргэжлийн нэгдсэн холбооноос сонгон шалгаруулалт хийгээд чанар, үнэ, стандарт дээр шаардлага тавиад эргээд төрд тайлагнадаг байх боломжтой.

Мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хууль батлагдчихвал мэргэжлийн холбоонууд төртэй гэрээ хийгээд ажил гүйцэтгэх боломж бүрдэх юм. Тэгэхээр хууль эрх зүйн орчныг тодорхой болгох шинэчлэх шаардлагатай байна. Жишээ нь, сурагчийн өдрийн хоолны 3.5 их наядын төсөвтэй ажлыг төр хийх биш мэргэжлийн нэгдсэн холбооноос сонгон шалгаруулалт хийгээд чанар, үнэ, стандарт дээр шаардлага тавиад эргээд төрд тайлагнадаг байх боломжтой. Бизнесийн байгууллагууд өрсөлдөхүйц нөхцөл бүрдэхээр илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүнд хэрэглэгч хожих юм. Танил талаараа нэг төрийн ажлыг авчихаар өрсөлдөх, чанар, чансаа ярих боломжгүй болохоор хэрэглэгч хохирох тохиолдол цөөнгүй. Цар тахалтай энэ цаг хугацаанд олон аж ахуйн нэгж байгууллага хаалгаа барьж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, ашиг орлогоггүй болж байгаа хүнд үед төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна.

СОРИЛТ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны хувьд төр болон төрийн бус байгуулагуудын сургалт, уулзалт хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулж ажилладаг. Тухайлбал манай жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд хөрөнгө санхүүгийн асуудал хүнд байдаг. 3 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй ийм онцгой хөнгөлөлтийн зээлийг цар тахалтай холбогдуулан бизнес эрхлэгчдэд олгосон. Гэтэл манай жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ихэнх нь энэ зээлд хамрагдаж чадаагүй. Учир нь барьцаа байхгүй, орлогоо нотлох боломжгүй гэх мэт асуудлууд тулгамдаад байгаа нь том сорилт болж байна. Том компаниудад л энэ зээл олдож байгаа байх. Том компаниуд санхүүгийн чадвартай учраас зээлд хамрагдах бүрэн боломжтой. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид санхүүжилт, борлуулалт, хүний нөөцийн асуудал тулгамдаад байна.

Одоо хэрэгжиж байгаа төрийн бодлого хөлөө олчихсон компаниудад зориулчихсан гэж хэлж болно. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн давуу тал нь улсын хэмжээнд ажилгүй, орлогогүй хүмүүсийг ажилтай орлоготой ажлын байртай болгодог. Иргэд төрөөс халамж хүлээж суух биш өөрсдөө ажилтай, орлоготой бие даасан байх л чухал байна. Тэгэхээр бизнес эрхлэхэд хүндрэл чирэгдэл учруулахгүй, янз бүрийн дарамт шахалтгүй ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд хаа, хаанаа анхаарах хэрэгтэй юм. Нэг бизнес эрхлэх гэхээр тусгай зөвшөөрөл нэхээд, энэ ч болохгүй байна тэр нь ч болохгүй байна гээд торгоод байвал хэн бизнес хийх вэ. Ядаж нэгээс хоёр жил тусгай зөвшөөрөл, шалгалт, хяналтаа багасгах нь зүйн хэрэг. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төсөв хөрөнгөө яг салбарт нь зориулдаг баймаар байна. Мэдээлэлтэй, хөрөнгийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт авчхаар  чадваргүй жижиг дунд бизнес эрхлэгчид үлдчихээд байгаа юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжихдээ уян хатан баймаар байна.

ШИЛЖИЛТ

Ковидын үеийн хатуу хөл хорионд 92 хоног ажиллаж байсан 15 чиглэлийн байгууллага харьцангуй хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Харин бусад салбарынхан дэнчигнэж байна. Цар тахалтай үед хөгжиж буй салбар бол Мэдээлэл харилцаа холбоо технологийн салбар юм. Компани болгон цахим сайттай болж байна. Цахим шилжилт рүү бизнес эрхлэгчид бүгд хошуурч цоо шинэ зах зээл дээр цоо шинэ ажлын байр бий болж байна. Цахим захиалга, хүргэлтийн үйлчилгээ хоёр ойрын хоёр жилдээ эрэлттэй байх нь тодорхой болсон. Сүүлийн үеийн залуучууд нэг газар харьяалагдаж ажиллахаас илүүтэй олон газар зэрэг ажиллах сонирхолтой болчихжээ.

Нэг компанид 1 сая төгрөгийн цалинтай ажиллахаас илүүтэй 2-3 компанийн сошиал, маркетинг хөгжүүлэлтийг зэрэг хийгээд илүү цалинтай, бас чөлөөтэй ажиллахыг хүсэж байна.

Цар тахал бизнес моделиудыг өөрчилчихсөн учир шинэ зах зээлд шинэ боловсон хүчин бий болж байна. Нэг компанид 1 сая төгрөгийн цалинтай ажиллахаас илүүтэй 2-3 компанийн сошиал, маркетинг хөгжүүлэлтийг зэрэг хийгээд илүү цалинтай, бас чөлөөтэй ажиллахыг хүсэж байна. Шинэ залуу үеийнхэн гадаад хэлтэй, технологийн мэдлэгтэй, үе тэнгийнхнийхээ хэрэгцээ шаардлагыг мэддэг нь давуу тал болоод байна. Ковидоос болоод бизнес эрхлэгчид цахимаар хуралдаж, цахимаар борлуулалтаа хийж уламжлалт болон цахим арга барилаар ажиллаж байна. Сошиал медиа  зах зээлийн 50 хувийг эзэлж байна.

ТҮНШЛЭЛ

Төрөөс халамжийн мөнгийг хавтгайруулсан учир ажиллах боловсон хүчингүй бизнес эрхлэгчид цөхөрч байна шүү дээ. Халамж хүртэгсэд ажил хийхийг хүсэхгүй байгаа нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүндрэл болоод байгаа юм. Монгол Улс боловсруулах үйлдвэрүүдийг олноор нь барих ёстой. Хэрэглэгчдээ бэлдэх шаардлагатай байгаа юм. Монгол хүмүүс, монгол хүнийхээ хийсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авч хэрэглэдэг  болохоор үйлдвэрлэгчид хоорондоо өрсөлдөөд бүтээгдэхүүн илүү чанартай болно.

Үндэсний томоохон үйлдвэрүүд байж  гэмээн бид ковидын үед хоол хүнсээр тасарсангүй. Өрхийн үйлдвэрлэлээ багаас нь дэмжиж өрх бүр шинэ хүнс хэрэглэх боломж бололцоог бодлогоор дэмжиж байж иргэд ажилтай, орлоготой байна. Ковид бидэнд маш их зүйлийг ухааруулж байна. Төр хэчнээн сайн ажиллаад бизнес эрхлэгчдээ дэмжихгүй бол яаж иргэд татвараа төлөх вэ, ажлын байрыг хэрхэн хадгалах уу, улсын орлогыг тогтвортой байлгах боломж юу байж болох уу. Ковидийн дараах үеийн эдийн засгийн хүнд үеийг төр, төрийн бус, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч даван туулах цаг нь болсон. Засгийн газар бизнес эрхлэгчдэд ээлтэй орчныг бий болгох шаардлагатай байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Хөрөнгийн зах зээлийн онцлох шинэ бүтээгдэхүүнүүд

Өмнөх нийтлэл

Япон хэрэглэгчдийг судлахгүйгээр Японы зах зээлд нэвтрэх бололцоогүй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.