Төрийн өмчийн компаниудад бүтцийн дорвитой өөрчлөлт хийх цаг болсон. Компани нэг бүрээр эрсдлийн үнэлгээ хийж байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас багц хуулийн төслийн санал ирнэ.

2022 онд ТӨК-иуд ногдол ашиг хэлбэрээр төсөвт мөнгө төвлөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, үнэ тарифыг төрөөс зохицуулдаг компаниудаас бусад нь цэвэр ашгийн хэмжээнээс үл хамаарч цэвэр ашгийн 50 хувь, эсвэл төрийн эзэмшилд хамаарах эздийн өмчийн нэг хувийн аль их дүнгээр ногдол ашиг тооцно. Ингэснээр ирэх онд ТӨК-иуд 464 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлогыг Ирээдүйн өв сан болон улсын төсөвт төвлөрүүлнэ. Ногдол ашгийн төлөвлөгөөгөө биелүүлэхгүй бол хариуцлага тооцно. 

ТӨК-иудын шинэчлэлийг гурван байдлаар хийнэ: 

  1. Төрийн өмчит хуулийн этгээдийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлээр төрийн оролцоо, үнэ тарифын зохицуулалт зайлшгүй шаардлагатай, төрийн зарим чиг үүргийг тодорхой хугацааны турш хэрэгжүүлэх компаниудыг төр цаашид 100 хувь эзэмшинэ. 
  2. Төрийн оролцоо цаашид шаардлагатай, ашгийн төлөө ажиллах боломжтой бусад төрийн өмчит хуулийн этгээдийг нэмэлт хувьцаагаа үнэт цаасны анхдагч зах зээлд гарган олон нийтэд санал болгох замаар нээлттэй хувьцаат компани болгоно.
  3. Харин алдагдалтай ажилладаг, санхүүгийн эрсдэл өндөр хуулийн этгээдийг нэгтгэх, худалдах, татан буулгах замаар эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах арга хэмжээ авна.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Н.Учрал: Сайдууд тоогоор ярьж сурмаар байна

Өмнөх нийтлэл

Монгол Улс хилийн боомтын нэвтрүүлэх хурдаар 180 улсаас 150-д ордог

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.