Санхүүгийн холбогдолтой аливаа шийдвэрийг гаргахад шаардлагатай мэдээллээр бизнесийн эзэн, удирдлагуудыг хангахад нягтлан бодох бүртгэлийн гол үүрэг оршдог. Харамсалтай нь цөөнгүй байгууллагын хувьд нягтлангийн ажил татвар, хяналт шалгалтын эрсдлээс хамгаалах зорилгоор тайлан, тооцоо гаргахаас хэтэрдэггүй. Энэ нь байгууллагын санхүүгийн удирдлагын систем доголдох гол шалтгаан болж буй. 

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний Монголтакс ХХК-аас жижиг, дунд бизнесүүдийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд талаас дээш хувь нь санхүүгийн тайлагналын мэдээллийн бодит үнэ цэн, өгөөжтэй байдал бөгөөд санхүүгийн удирдлагын систем сул гэсэн хариултыг өгчээ. 


Иймд бизнесийн гол шийдвэрийг гаргагч болсон эзэн та нягтлангаа өнгөрсөн тоо, бүртгэлийг гаргадаг нэгнээс илүү ирээдүйд хүрэхээр зорьж буй алсын хараанд тэмүүлсэн тайлагнагч хэмээн харж, энэхүү чухал шилжилтийг хийх шаардлага тулгарч буй. Ингээд санхүүгийн тайлагналаас бизнесийн тайлагналд шилжихэд анхаарах гурван хүчин зүйлийг онцолж байна.

Санхүүгийн тайлагналын өгөөжтэй байдал

Тайланг хараад бизнесийн эзэн өмч, хөрөнгийн үнэ цэн, үр өгөөж, хэмнэлт, зохисгүй хэрэглээний тухай ойлголт авч, эрсдлээ үнэлэх ба ирээдүйгээ төлөвлөх мэдээллийг олж авдаг байх ёстой. Захирал санхүүгийн өндөр түвшний боловсролтой байх албагүй ч тайлангаа уншиж чаддаг байх шаардлагатай бөгөөд нөгөө талаас нягтлан мэдээллээ ойлгомжтой байдлаар өгөх нь чухал. Энд мөн л өмнө нь дурдсан захирал ба нягтлангийн харилцан ойлголцол, хүндлэл чухал үүрэгтэй. 

Тооны хэлээр төлөвлө

Бизнесийнхээ одоо буй нөөц болоод хүрэх гэж буй зорилгоо тоон хэлээр буюу мөнгөн дүнгээр тодорхойлсноор бодитоор төлөвлөх нөхцөл бүрддэг. Үүнд санхүүгийн сахилга бат, байгууллагын соёл чухал үүрэгтэй. Санхүүгийн удирдлагын системээ сайжруулахын тулд байгууллагын бусад систем цогцоороо сайжрах шаардлагатай. 

Богино ба урт хугацааны төлөвлөлт

Нөөцөө тодорхойлсны дараагаар урт болон богино хугацааны хөрөнгө оруулалтын боломж, шаардлагаа тодорхойлох нь чухал. Гурван сараас нэг жилийн хугацаатай хөрөнгө оруулалтыг богино хугацааны гэж үзэх бөгөөд үүнд хугацаат хадгаламж, бонд ба хувьцаа зэрэг үнэт цаасаарх хөрөнгө оруулалтыг хамааруулдаг. Нэг жилээс дээш бол урт хугацааны хөрөнгө оруулалтад тооцох ба тусгай зориулалтаар үүсгэсэн сан, үнэт цаас, хөрөнгө оруулалтын зорилготой үл хөдлөх хөрөнгө байж болно. 

Санхүүгийн удирдлагын зөв системийг бий болгох замаар бизнесийнхээ үр өгөөжийг нэмэгдүүлэх аргыг энэ долоо хоногийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Монголтакс ТМЗ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Татварын мэргэшсэн зөвлөх X.Тунгалагмаа танилцууллаа. Бизнесийн алсын хараат санхүүгийн удирдлага сэдвээр зохион байгуулсан энэхүү вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу.

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Корпорэйт Трэйнинг ХХКийн үүсгэн байгуулагч С.Баатарсүрэн Жижиг дунд бизнест тохирох маркетингийн аргууд сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мишээл
Business.mn Сэтгүүлч

Д.Жаргалсайхан: Төрийн худалдан авалт 30 жил Эрээний эдийн засаг, авлигачдын хармааг тэтгэж ирлээ

Өмнөх нийтлэл

Худалдааны компанийн дотоод процесс ERP системд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.