Мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшсэн 10 жилийн туршлагатай ICT групп нь “Melearn” анхны “Social Learning Platform”-г хөгжүүлж буй МЭВЭНТО ХХК-н өсөлтийн шатанд хөрөнгө оруулах хэлэлцээр өнөөдөр болж талууд гарын үсгээ зурлаа. Дэвшилтэд технологийн тусламжтай дэлхийн хамгийн эрэлттэй ур чадвар, мэдлэг, мэдээллийг цогцоор нь эзэмшиж тасралтгүй хөгжих боломжийг олгож буй энэхүү платформ нь дэлхийн мэргэжилтнүүдийг салбарынхаа түүчээлэгч нь болгох зорилгоор үүсгэн байгуулагдаад 2 жил болжээ.

Melearn нь 2019 онд үүсгэн байгуулагдаж Сократус Стартап Студиогийн гарааны компанийг бойжуулах системийн инженерчлэлд суурилсан хөтөлбөрт хамрагдаж эхлэлийн хөрөнгө оруулалт татаж, бизнесийн системийг бүтээх аянаа эхлүүлж байсан бол өнөөдөр дараагийн шатны хөрөнгө оруулалтаа авч байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс тус компани хөрөнгө оруулагчийн айдас, эрсдлийг бууруулах шийдлүүдийг компанидаа бүрэн суурилуулж, төлөвшүүлж чадсан нь хөрөнгө оруулах давуу тал байсныг онцолж байлаа.

“МЭВЭНТО” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Төрмөнх:

Бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд “Дэлхийн мэргэжилтнүүдийг салбарынхаа түүчээлэгч байх боломжийг олгох” зорилгоор Melearn платформыг тасралтгүй хөгжүүлсээр өдгөө 100’000 гаруй хэрэглэгчтэй, 500 гаруй контент бүтээгчтэй маш том коммюнититэй болсон байна.

Энэхүү зорилгыг бүтээхээр өнгөрсөн хугацаанд манай баг, хамт олон өөрт байгаа бүхий л нөөцөө зориулж нэгдмэл зорилгын төлөө нэгдэж системтэй, зарчимтай, тууштай ажилласан нь өнөөдрийн бидний зорилгынхоо эхний алхамыг амжилттай давсны гол үндэс байлаа.

Бид энэхүү хөрөнгө оруулалтыг татсанаараа төлөвлөсөн ажлуудаа илүү богино хугацаанд гүйцэтгэж Melearn платформ болон бусад хөгжүүлэхээр төлөвлсөн шийдлүүдээ хэрэглэгчдэдээ богино хугацаанд хүргэх боломж бүрдэж байна. Хөрөнгө оруулалт татсан нь бидний хувьд боломжоос гадна хөрөнгө оруулагчдынхаа өмнө маш том итгэл, үүрэг хариуцлагыг хүлээж байгаа учраас бид цаашдаа улам хичээж ажиллах болно.

Энэ бол бидний зорилгын нэгэн шат буюу бид цаашдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийн инновацийг хамтдаа бүтээж “Social Learning Platform” буюу дэлхийн бүх мэргэжилтнүүдийн өдөр тутамдаа ашигладаг зөвхөн хэрэгтэй мэдлэг, мэдээллүүдийг хялбараар авч, бусадтай хуваалцаж хамтдаа хөгждөг дэлхийн түвшний олон нийтийн сүлжээг бүтээхээр зорин ажиллаж байна.

“Сократус Студио” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог:

Хөрөнгө оруулалт бол тодорхой хэмжээний эрсдэлтэй гэдгийг ямарч хөрөнгө оруулагч мэдэж байгаа. Гэхдээ тэд эрсдэлийн түвшин багатай бизнест хөрөнгө оруулахаар мөнхийн эрэлхийлж байдаг. Гарааны бизнес эхэн үедээ бол хамгийн өндөр эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл компани болж төлөвшиж чадаагүй байдаг гэсэн үг. Сократус Стартап Студиогийн бойжуулах хөтөлбөрийн зорилго бол гарааны компанийг органик өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем болгож төлөвшүүлэх юм. Энэ хүрээнд бид гарааны компанид эхлэлийн шатны бэлэн мөнгөн хөрөнгө оруулалт, бизнесийн систем болох шийдлүүдийг суурилуулах, төлөвшүүлэх үйлчилгээ, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх сургалт, зөвлөгөө, оффис, оффисийн тоног төхөөрөмж гэх мэтээр хангадаг юм. Мэвэнто компани манай хөтөлбөрт хамрагдаад 2 жилийн хугацаа болж байна. Melearn-ийхөө залууст амжилт хүсье.

“ICT” группийн ТУЗ-ын дарга Г.Лхамсүрэн

 

“ICT” группийн ТУЗ-ын дарга Г.Лхамсүрэн:

Бид 43 охин болон хараат компанитай бөгөөд боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн салбарт үйлчилгээ үзүүлээд 10 жилийн туршлага хуримтлуулсан байна. Хувийн болон улсын эмнэлгийн 85 хувийн системийг бүтээж програм хангамжийн үйлчилгээ үзүүлж байна. Боловсролын салбарын 20 гаруй хувь, банк бус санхүүгийн байгууллага буюу онлайн зээлийн үйлчилгээ, даатгалын салбар, хөрөнгийн зах зээлийн 90 хувь нь манай группийн бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглаж байна.

Бид нэг нь олон зүйл хийх биш олуулаа нэг нэг зүйлийг илүү сайн хийж хамтарч ажиллах стратеги баримтлан ажилладаг. Энэ ч утгаараа Мэвэнто гарааны компанид хөрөнгө оруулж байна. “Melearn” компани нь Монголын боловсролын дата мэдээллийн аюулгүй байдал, олон улсын стандарт шаардлага хангасан, хэрэглэгчдэдээ үнэ цэнийг бий болгох шийдэл бүхий бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн, мөн компани, баг болж төлөвшиж чадсан нь давуу тал байна.

Хүн төрөлхтөн аж үйлдвэрлэлийн дөрөвдүгээр хувьсгал хийж байгаа энэ цаг хугацаанд хүн бүр орон зай цаг хугацаанаас үл хамаарч боловсрол эзэмших, суралцах боломжтой гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байгаа бөгөөд Монголд энэ төрлийн бизнес хөгжиж, Монголын залуусыг дэлхийн мэргэжилтэн болох замыг бэлдэж байгаа нь таатай байна.

Melearn апп татах:

Андройд апп татах: https://appurl.io/lPDQ3b5k9

IOS апп татах: https://apple.co/3cBm3d

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading...
С.Бэрцэцэг

Майкл Морроу: Монголыг тойроод бяслагны аварга зах зээл байна

Өмнөх нийтлэл

Монголын хөрөнгийн захын хөгжлийг хөндлөнгийн нүдээр

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.