Товчхон: 

Бидний амьтнаас ялгарах нэг онцлог нь бид эмоцийн хувьд төлөвшиж, насанд хүрдэг (Emotionally mature). Эмоцийн хувьд насанд хүрч чадалгүй зөвхөн бие махбодийн хувьд нас бие гүйцэх гэж бас байх нь. Тийм хүнийг Монголчууд ухаан суугаагүй, төлөвшөөгүй, ухамсаргүй гэх мэтчилэнгээр нэрлэдэг.

Daniel Goleman, Emotional Intelligence номондоо хувь хүн болон нийгэм, улс орон хөгжихөд зайлшгүй шаардлагатай эмоцийн чадвар, чанаруудыг танилцуулжээ. Хүн уншиж сурахад үсэг мэдэх шаардлагатай адил, нас биед хүрч төлөвшихөд “Эмоцийн Цагаан Толгой” -д суралцах ёстой ажээ.

Насанд хүрнэ гэж ойлголт байдаг. Насанд хүрэх бас хэд хэдэн төрөл байдаг аж. Хүн махан биеэрээ насанд хүрдэг (Physically mature). Амьтан ч мөн адил.
Харин бидний амьтнаас ялгарах нэг онцлог нь бид эмоцийн хувьд төлөвшиж, насанд хүрдэг (Emotionally mature). Эмоцийн хувьд насанд хүрч чадалгүй зөвхөн бие махбодийн хувьд нас бие гүйцэх гэж бас байх нь. Тийм хүнийг Монголчууд ухаан суугаагүй, төлөвшөөгүй, ухамсаргүй гэх мэтчилэнгээр нэрлэдэг.

Энэ эмоцийн төлөвшилийн суурь нь бага насанд тавигддаг учир хүүхэдтэй хамгийн их цагийг өнгөрөөх хүмүүс (эцэг эх, багш г.м) өөрсдөө эмоцийн төлөвшилийг ойлгосон байх шаардлагатай.

Нэг ёсондоо, хүн хэдий бие томорч, булчин нэмэгдэж, тонн жинтэй бухыг өргөж чаддаг болсон ч эмоцийн хувьд 2 настай хүүхдээс ялгарах зүйлгүй байх тохиолдол элбэг. Биеийн нас гүйцэхээс ялгаатай нь эмоцийн төлөвшилт нь хүн заавал бусад хүмүүсээс хамааралтай нийгмийн орчинд байж, бусадтай өдөр тутам тогтмол нийгмийн харилцаанд орж байж л явагддаг зүйл аж.

Энэ эмоцийн төлөвшилийн суурь нь бага насанд тавигддаг учир хүүхэдтэй хамгийн их цагийг өнгөрөөх хүмүүс (эцэг эх, багш г.м) өөрсдөө эмоцийн төлөвшилийг ойлгосон байх шаардлагатай аж.

Нийгэм үүсч бий болоход эмоц ямар их чухал болохыг Daniel Goleman дахин дахин номондоо онцолсон. Нийгмийн эмоцийн цагаан толгойн эхэнд бичигдэх “Empathy” буюу бусдын эмоцийг ойлгож, түүнийг нь өөрийн бие дээр мэдрэх, хуваалцах, “Sympathy” буюу бусдын зовлон, шаналал, хүнд байдлыг ойлгож, түүнд тохирсон хариу үйлдэл үзүүлж чаддаг чадвартай байх ёстой аж. Өөрөөр хэлбэл, Empathy болон Sympathy нь өөрийгөө нийгэмшсэн, соёлжсон, боловсорсон, эмоцийн насанд хүрсэн гэж боддог хүн бүрийн эзэмшсэн байх ёстой анхан шатны эмоцийн чадварууд ажээ.

Эдгээр чадварууд нь тухайн хүн эргэн тойрноо, нийгмээ хэрхэн харж, хэрхэн дүгнэлт хийж үнэлгээ өгч, цаашлаад хэрхэн хамтарч байдгийг илэрхийлдэг.

Тухайлбал, саяхны жишээтэй холбож үзвэл, коронавирусын тархалттай холбоотойгоор олон хүмүүс зайлшгүй шаардлагатай хэрэглээний бүтээгдэхүүн нөөцлөх үзэгдэл дэлхий даяар ажиглагдлаа. Өндөр хөгжилтэй гэгдэх АНУ, Япон болон Европын орнуудад ч хүртэл. Хар, шар, цагаан гэлтгүй бүгд л хүнсээ нөөцөллөө, дэлгүүрт оочерлолоо. Энэ бол “хүний” л хийдэг зүйл ажээ. Empathy болон Sympathy-г эзэмшсэн хүн энэ үйлдлийг хараад шууд буруушааж, дооглож, доромжлохын оронд яагаад сандарч хүнс нөөцлөх шаардлагагүй талаар бусдыгаа тайвшруулж, тайтгаруулах байсан буй за. Харин энэ хоёр эмоцийн чадварт суралцаагүй хүн Монгол хүний хувиа хичээсэн, хар амиа бодсон үйлдэлд гайхшарсанаа түүнээсээ улбаалан ер нь Монгол хүн, Монгол улс хөгжих боломжгүй гэсэн уртын хариалттай дүгнэлтийг хийж суужээ.

Нийт хүн төрөлхтөний нийтлэг шинж дээр үндэслэн Монгол улсаа хөгжихгүй гээд дүгнэчихлээ. Асуудал Монгол хүндээ бус тухайн хүн эмоцийн хувьд төлөвшиж чадаагүйг л илтгэж байна уу даа. Аль эсвэл хүн гэж яг ямар амьтан юм бэ (Human nature) гэдгийг сайтар судлах хэрэгтэй байж дээ. Хүн төрөлхтөний маш олон мянган жилийн мэдлэгийг нэг дор үгүйсгэсэн дүгнэлт хийж орхилоо.

Дахин нэг жишээ дурдвал, Еврейчүүд хүүхдээ бага наснаас нь хүн гэдэг амьтан бол заримдаа алдаа гаргадаг, заримдаа онодог, алдаагаа засч зөв болгож чаддаг, тийм бүрэн боломжтой шүү гэж сургадаг гэнэ. Тийм учир өөрөө алдаа гаргасандаа хэт гутралгүй, бусдын алдааг хэт дөвийлгөлгүй хамтран амьдрах, ажиллахыг сургадаг гэнэ. Харин Монголчууд бид илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ алт хийсэн ч сэгсэрнэ гэж ярьж заншжээ. Эмоцийн насанд хүрээгүй хэдхэн хүний хөнгөхөн дүгнэлтээс болоод Монгол хүн яасан ч өөрчлөгддөггүй үхэр эсвэл орк, Монголчууд хамтрах ямар ч боломжгүй гэсэн хэвшмэл ойлголт бий болсон нь харамсалтай. ахиад л хүн гэж яг ямар амьтан болох талаар дутуу мэдлэгтэй, хөнгөхөн дүгнэлттэй хүмүүсийн уртын хариалт байлаа.

Хүүхдийн хүчирхийллийн талаар нүд халтирч, сэтгэл сэртхиймээр хэргүүд олноор гарч байгаа энэ үед шууд хэн нэгнийг буруутгаж, шийтгэж, цаазлах тухай ярихын өмнө тухайн эцэг, эх гэх мэт ойр дотны хүмүүс нь яагаад тийм хэрэг хийхэд хүрсэнийг психологийн мэргэжлийн үүднээс судлаасай. Цаашид ижил төстэй хэрэг гарахаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ул суурьнаас нь хандахгүй бол хүүхдүүд, ээжүүд хохирсоор байх нь. Гэмт хэрэгтэн ч бас бага насандаа хохирогч байсныг мартаж болохгүй болов уу.

Empathy болон sympathy нь ялангуяа үйлчилгээний болон борлуулатын салбарт (service) ажилладаг хүмүүст нэн чухал, ач холбогдол ихтэй эмоцийн чадвар байдаг тухай олон нийтлэл уншсан. Худалдан авагч эсвэл үйлчлүүлэгч ямар нэгэн асуудал тээгээд, түүндээ хариулт, шийдэл олох гэж үйлчилгээний байгууллага руу ханддаг. Хэрэв тухайн хайж буй хариулт, шийдэл нь өөрт нь аль хэдийн байсан бол зүглэхгүй л байсан болов уу. Гэтэл үйлчилгээний байгууллагад хандсаныхаа төлөө буруутан мэт сэтгэгдэлтэй үлдэх тохиолдол Монголд бараг л өдөр тутмын. Бусдын зовлонг нимгэлдэг хүнийг буянтай хүн гэж бид эртнээс хэлж заншсан нь Empathy болон Sympathy өндөр хөгжсөн хүнийг хэлсэн хэрэг болов уу. Үйлчилгээний болон борлуулалтын хүмүүст ус агаар шиг хэрэгтэй чадвар ажээ.

Эмоцийн хувьд төлөвшөөгүй, хүүхдээрээ байгаа хүмүүс улс орон, албан байгууллагыг манлайлах, удирдах, менежментийн чухал албан тушаалд очсон тохиолдолд нүүрлэх аюул, гамшиг ямар их байх бол?

Эмоцийн хувьд төлөвшөөгүй, хүүхдээрээ байгаа хүмүүс улс орон, албан байгууллагыг манлайлах, удирдах, менежментийн чухал албан тушаалд очсон тохиолдолд нүүрлэх аюул, гамшиг ямар их байх бол? Тэдгээр хүмүүс ямар их ялгавартай бодлого явуулж, улс орон нийгмийн сайн сайхны төлөө бий болсон институцийг хэрхэн өөрийн хувийн зорилгод ашиглаж, тэнцвэргүй, эрх тэгшгүй, талцсан, дайсагналцсан нийгмийг бүтээх бол? Empathy, Sympathy нь лидер хүний эзэмшсэн байх ёстой анхан шатны чадвар.

Цөлөрхөг арал дээр ганцаараа хаягдсан Робинзон Крүзод бусад хүний эмоцийг ойлгох, зөв реакц, үзүүлэх, бусадтай хамтрах, тэр бүү хэл өөрийн эмоцийг ч ойлгох шаардлага бага байсан биз ээ. Түүний цорын ганц зорилго бол амьд үлдэх л байсан шүү дээ — Фрайдэйг гарч ирэх хүртэл.

Өнөөдөр Монгол хүмүүс нэг нэгэндээ хонь чоно мэт болсонд гайхах зүйл алга. Монгол хүн бүр тус тусдаа арал дээр хаягдсан Робинзон Крүзо мэт. Өнөөдрийн Монгол хүний туйлын зорилго нь амьд үлдэх л учир гэртээ ч, ажил дээрээ ч, зам дээр машин бариад явсан ч, гудамжинд явсан ч хонь чонын харилцаа давамгайлна. Хүний нийгмийн төлөвшилтийг ярихад микро түвшинд эмоцийн төлөвшилт ярих шаардлага гарах нь ээ.

Монголчууд бидний сүртэй юм, сүржин амьтан байна, охин шиг маягтай, гэх зэргээр үл ойшоодог, доромжилсон өнгө аястай ханддаг маш олон эмоцийн илэрхийлэл нь хувь хүн төлөвшихөд, цаашлаад хүнлэг нийгэм бүрэлдэн тогтоход хичнээн чухал болохыг Daniel Goleman-ы Emotional Interlligence: Why It Can Matter More Than IQ номынхоо хуудас бүрт тэмдэглэжээ.

Бие томорч, булчин нэмэгдлээ гээд насанд хүрсэн гэж хэлэхгүй байх нь ээ. “Эмоцийн Цагаан Толгой”-д суралцсаж, Empathy, Sympathy чадваруудыг олж эзэмших шаардлагатай аж.

Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн эцэг өвгөдийн сургаалыг Монгол хүний хамтралын философи болгох хэрэгтэй мэт.

Дашрамд дурдахад, сүүлийн үед Монголд шинэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд олноор гарах болсон. Алдарт хөрөнгө оруулагч Бен Грахам “Ухаалаг хөрөнгө оруулагч” номдоо хэн нэгэн ямар нэг байдлаар хөрөнгө оруулагч болохын өмнө өөртөө хөрөнгө оруулж, өөрийн сэтгэл зүй, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг сайтар ойлгож, хэрхэн шийдвэр гаргаж буйгаа мэдэж авах хэрэгтэй гэж сануулсан. Түүнчлэн, хэрэв мөнгөө алдсан тохиолдолд би сэтгэл зүйн хувьд бэлэн үү? Хэрхэн алдагдалтай нүүр тулах вэ? Хэр их алдагдлыг үүрч чадах вэ? зэрэг асуултыг өөртөө тавихыг зөвлөсөн.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б.Мөнхбат
Төслийн мэргэжилтэн

Монголын хөрөнгийн захын хөгжлийг хөндлөнгийн нүдээр

Өмнөх нийтлэл

Монголын мэдээллийн технологийн компани Африкийн зах зээлд гарав

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.