Монголын мэдээллийн технологийн “BTGT” компани өөрийн салбарыг Африкийн Мали Улсын Бамако хотод нээжээ.

BTGT” компани нь 2007 онд программ хангамжийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд инженерүүд нь GPS tracker болон Mobile tracker-ийн аппликэйшнүүд хөгжүүлжээ. Тэдгээр нь одоо Африкт ашиглагдаж байна.

GPS tracker болон Mobile tracker гэдэг нь (GPS-контроллер гэж бас ярьдаг) тээврийн хэрэгсэл, хүмүүс болон бусад объектын хөдөлгөөнийг хиймэл дагуулын тусламжтай хянахад зориулсан өгөгдлийг илгээх, хүлээн авах төхөөрөмж юм.

Компанийн вэб сайт дээр “GPS төхөөрөмжүүдээр өгөгдлүүдийг роуминг хэлбэрээр дамжуулах ажил Африк тивд амжилттай боллоо. Мали улсын Бамако хот болон Сенегалийн Дакар хоорондын дамжуулалтыг GPS болон энгийн Сим картын тусламжтай хийж болно” гэж мэдээлжээ.

Монгол инженерүүд тэндхийн оршин суугчдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах аппликэйнш ашиглахад сургаж байгаа аж.

Малигийн нийслэл Бамако хот нь 1.8 сая хүн амтай, Нигер голын эрэг дээр байрладаг. Харин Малигийн Бүгд Найрамдах Улс нь баруун Африкт оршдог, далайд гарцгүй, Сенегал, Мавритани, Буркино-Фасо, Кот-д Ивуар болон Гвиней улсуудтай хиллэдэг.

Эх сурвалж: Сentralasia.media

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Эмоцийн Цагаан Толгой-г хэрхэн ойлгох вэ?

Өмнөх нийтлэл

Компанидаа бизнесийн ёс зүйн тогтолцоог хэрхэн бүрдүүлэх вэ? (№128)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.