Зочин: МҮХАҮТ-ийн дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвийн зөвлөх Д.Тэгшбаяр

Нэг талаас төр бизнесийн байгууллагад хууль тогтоомжоороо хэм хэмжээний шаардлага тавьдаг бол нөгөө талаас нийгэм аливаа бизнесээс тодорхой зарчим шаарддаг. Хүлээлтэд нийцэхгүй бол зах зээлд орон зай эзлэх боломжгүй. Харин хууль зөрчвөл мөн хязгаарлалтууд бий болдог. Энэ хоёрын заагт байгууллага оршин тогтнож, хууль тогтоомж, нийгмийн хүлээлтэд нийцэх бараа, ажил, үйлчилгээг өөрийн стандарт, технологиор, тогтсон бүтцээрээ дамжуулан хэрэглэгч, үйлчлүүлэгчид хүргэхийн тулд ёс зүйн хэм хэмжээний тодорхой системийг төлөвшүүлэх шаардлагатай.

Бизнесийн ёс зүйн сэдвийг хөндсөн подкастынхаа энэ дугаараар дараах агуулгын хүрээнд ярилцлаа:

  • Бизнесийн ёс зүй, комплаенс менежмент, шүгэл үлээх систем гэж юуг хэлээд байна?
  • Ёс зүйн дүрэмтэй байх нь хөрөнгө оруулалт татах, гадаад зах зээлд гарахад яаж нөлөөлдөг вэ? 
  • Бизнесийн ёс зүйн талаас Монголын компаниуд өнөөдөр ямар нөхцөл байдалд ажиллаж байна вэ? Гадаад болон дотоод талаасаа хамгийн том эрсдлүүд юу вэ?
  • Компани болон ажилтнуудын харилцаатай холбоотой бизнесийн ёс зүйн ямар асуудал манайд түгээмэл вэ? Тэдгээрээс хэрхэн сэргийлэх вэ?
  • Ажилтнууд ёс зүйтэй байхын тулд хүний нөөцийн бодлого, компанийн соёлд юу тусгах вэ?
  •   Зарим хүн бизнесээ хамгаалахын тулд төрд орж байна? Яагаад?
  •  Зарим тохиолдолд бизнесмэн хүн цэвэр ёс зүйгээ сахиад, их зардал гаргаад, их хугацаа зарцуулж явах эсвэл төрийн байгууллагын албан тушаалтанд нөлөөлж ажлаа хурдан бүтээж ёс зүйгээ зөрчих сонголтын өмнө ирдэг /Ацан шалаанд орох/. Энэ тохиолдолд яах вэ?

Хөтлөгч: Г.Даваадорж, Business.mn сэтгүүл, сайтын редактор

Контент хөгжүүлэгч: П.Энхтүвшин

Подкаст байрших дараах платформуудаас Business.MN гэж хайх эсвэл доорх холбоосоор орж сонсоорой:

Youtube      M plus     Apple Podcasts     Google Podcasts     Spotify

Подкасттай холбоотой та бүхний коммент, асуулт, санал хүсэлтийг info@business.mn хаягаар хүлээж авч байна.

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Монголын мэдээллийн технологийн компани Африкийн зах зээлд гарав

Өмнөх нийтлэл

Замын Үүдийн боомтоор өдөрт 50 чингэлэгээр бараа татан авалт хийнэ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.