Монголын шилдэг зөвлөхүүд чуулж, салбарынхаа өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлох, олон улсын туршлагаас суралцахын зэрэгцээ бизнесийн байгууллага, олон нийтэд менежментийн зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг таниулан сурталчлах, зөвлөх компаниудыг зах зээлтэй холбох зорилготой.

***

Жил ирэх тусам өсөн нэмэгдэж буй зах зээлийн нэг бол зөвлөх үйлчилгээ. Саяхныг хүртэл манайд ач холбогдлыг нь төдийлэн ойлгодоггүй байсан бол өдгөө дотоодын компаниуд үйл ажиллагаагаа сайжруулах, хүний нөөц, санхүү, маркетинг зэрэг тухайлсан чиглэл бүрт зөвлөх үйлчилгээ авч, хөгжиж дэвшихийг эрмэлзэх болсон. Товчхондоо, компаниуд мэддэг, чаддагт нь асуудлаа даатгаж, өөрсдөө үйл ажиллагааны гол чиглэлдээ төвлөрөхийг зорих болжээ. Тэгж байж л мэдээллийн асар их урсгалтай, тэр хэрээрээ өндөр хурд, чанартай гүйцэтгэл шаардах болсон энэ цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, салбартаа тэргүүлэх боломж бүрдэж буй.

“Монголд зөвлөх үйлчилгээний зах зээл дөрвөн сая ам.доллараар тэлсэн” хэмээн манай сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ “Яруу Суварга” компанийн үүсгэн байгуулагч, олон улсын аудитор З.Батгэрэлт онцолж байсныг ч энд тэмдэглэх хэрэгтэй. Үргүй зардлаа бууруулж, ашиг орлогоо нэмэгдүүлсэн бодит түүхүүд зөвлөх үйлчилгээ авч эхэлснээр бий болсон жишээ олон бий. Эндээс зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг баримжаалж болно.

Тэгвэл Монголын менежментийн зөвлөхүүдийн институт  (ММЗИ) -ээс жил бүр зохиодог “Зөвлөхүүдийн чуулган” буюу ConsultCon2021 арванхоёрдугаар сарын 10-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдахаар болоод байна. Энэхүү чуулганд зөвлөх үйлчилгээний сүүлийн үеийн чиг хандлага, мэргэжлийн гэрчилгээжүүлэлтийн ач холбогдол, хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцахаар төлөвлөжээ. Мөн Монголын шилдэг зөвлөхүүд чуулж, салбарынхаа өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлох, олон улсын туршлагаас суралцахын зэрэгцээ бизнесийн байгууллага, олон нийтэд менежментийн зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг таниулан сурталчлах, зөвлөх компаниудыг зах зээлтэй холбох зорилготой гэдгийг тус институтээс онцолж байв.

Арга хэмжээнд АНУ, Сингапур зэрэг улсаас зөвлөхүүд илтгэл тавих бөгөөд роботын зөвлөх үйлчилгээний талаар өгүүлэх сонирхолтой илтгэл ч бий. Үдээс өмнөх хэсэг нь зөвлөхүүдэд чиглэсэн бол үдээс хойш компаниудад зориулж зөвлөх үйлчилгээг бизнестээ хэрхэн үр дүнтэй ашиглах талаар ярилцана.

ConsultCon2021 арга хэмжээг ММЗИ болон Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар (ЖДҮГ), Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог. Энэ ч утгаараа төрийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, сувгуудтай нэгдсэн байдлаар танилцуулах орон зайг ч бий болгохоор зорьж байна.

ММЗИ нь 2011 онд зөвлөх үйлчилгээний салбарт олон жил ажилласан, санаа зорилго нэгтэй зөвлөхүүдийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан ашгийн бус, төрийн бус байгууллага. Дотроо Удирдах Зөвлөл, Аудитын хороо, Гэрчилгээжүүлэлтийн хороо, Ёс зүйн хороо, Сургалтын хороо, Нэр дэвшүүлэх хороо, Гишүүнчлэлийн хороотой бөгөөд нийт 30 гишүүн байгууллага, 200 гаруй гишүүн зөвлөхтэй. Мөн 50 улсад гишүүнчлэлтэй Олон улсын менежментийн зөвлөхүүдийн институтүүдийн зөвлөл (ICMCI) -ийн гишүүнээр 2020 онд элсэж, эдүгээ олон улсад зөвлөх эрхтэй, СМС цолтой 11 монгол зөвлөхийг эгнээндээ нэгтгэжээ.

Үүнээс гадна ММЗИ институтийн гишүүд 3000 гаруй зөвлөх, 27 жилийн түүхтэй АНУ-ын Менежментийн зөвлөхүүдийн институтын мэргэжлийн ангиллын давхар гишүүнчлэл авах боломжтой бөгөөд тус институт ММЗИ-ийг 2023 онд дэмжиж, хамтран ажиллах юм байна. 

Бүртгүүлэх -> https://bit.ly/3FpV6Vj
2020 оны 12-р сарын 09-ны өдөр 18:00 цагт бүртгэл хаагдана.
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Ажлын хурал дээр ашигтай маргалдаж, зөв зөвшилцөх 4 арга

Өмнөх нийтлэл

Хөгжлийн хөшүүрэг-Мега төслүүд

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.