Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс хамтран зохион байгуулдаг “БИЗНЕС ЦЭНЭГ” сургалтын 2022 оны нэгдүгээр сарын бүртгэл эхэллээ. Ирж буй оны эхний сарын сургалтаараа бид “Хувь хүний хөгжил” сэдвийг онцолж байна. Шинэ ондоо өөрийгөө хөгжүүлэх таны зорилго, төлөвлөгөө биелэхэд дараах вэбинар сургалтууд тус болно гэж бодож байна.

  • Нэгдүгээр сарын 04. Цаг төлөвлөх аргууд

Ганабелл институтийн сургагч багш Л.Ундармаа 

Ажил хэрэгч хүн бүрийн эзэмших ёстой ур чадвар бол цагийн менежмент юм. Тухайн хүн хичнээн мэдлэгтэй, чадвартай байлаа цагаа зөв төлөвлөж чадахгүй бол таны ажлаас хүссэн бүтээмж гарахгүй. Тиймээс энэ вэбинараар цаг төлөвлөхөд саад болдог зүйлсэд дүн шинжилгээ хийж, цагаа зөв төлөвлөх аргачлалуудыг заана. Үр дүнд нь таны ажил, амьдралд гарах өөрчлөлт, өгөөж нь илэрхий мэдрэгдэнэ. 

  1. Нэгдүгээр сарын 11. Бэрхшээлийг хүндрэл багатай даван туулах нь

Көүч (ICF PCC), RTT сэтгэл засалч Б.Болормаа 

Хийгээд л байвал, зүтгээд л байвал ямар ч бэрхшээлийн ард гардаг гэсэн хандлага түгээмэл. Гэхдээ эцэст нь бие махбодь, сэтгэл санааны хувьд ямар ч цэнэггүй болчихсон байх нь их. Үүний учир нь бэрхшээлийг даван туулахад бие махбодь, сэтгэл оюунаа ойлгох, удирдах чадамжаас хамаардаг. Тиймээс энэхүү вэбинараар тархи судлалын шинжлэх ухааны ололтуудад тулгуурлаад бэрхшээлийг өөртөө стрес багатайгаар даван туулах тухай ярилцана. 

  1. Нэгдүгээр сарын 18. Карьераа хэрхэн зөв төлөвлөх вэ? 

Юнайтед Карьер Консалтинг ХХК-ны Карьер хөгжлийн төвийн захирал Ц.Булган 

Хувь хүн өөрийгөө таньж мэдэх, ирээдүйд хэн байхыгаа ойлгоход карьер төлөвлөлтийн хандлага чухал нөлөөтэй байдаг. Карьерын зорилго, зорилтоо төв тодорхойлвол нэгдүгээрт хувь хүн хөгжиж, хоёрдугаарт байгууллагадаа үнэ цэнтэй ажилтан болдог. Энэхүү вэбинараар карьерын тухай үндсэн ойлголтуудыг өгч, карьераа хэрхэн зөв өөрчлөх, яаж төлөвлөх талаар мэдлэг өгнө. 

  1. Нэгдүгээр сарын 25. Дадал зуршлын нуугдмал хүч

Наротари сургалтын төвийн захирал Д.Наранцэцэг

Аливаа зорилго, зорилтод хүрэх алхмуудыг дадад зуршил болгож чадвар ажлыг маш хурдан, өндөр бүтээмжтэй хийж болдог. Уг вэбинараар тогтсон муу зуршлыг сайн болгож хувиргах, зөв дадлыг төлөвшүүлэх талаар ярилцана.

Вэбинар Мягмар гарагийн 19.00-20.30 цагт онлайнаар явагдана. “Бизнес цэнэг” вэбинарын тухай мэдээллийг karakorum.digital хаягаас авч, онлайнаар бүртгүүлээрэй.

Та бизнестээ тулгарч буй бэрхшээл эсвэл өөрийн туршлагаа хуваалцаж и-мэйл бичвэл бид тухайн салбартаа мэргэшсэн зөвлөхүүдийг урьж сургалт зохион байгуулах боломжтой.

ЭНД ДАРЖ ЯГ ОДОО ВЭБИНАРТ БҮРТГҮҮЛЭЭРЭЙ

Эсвэл доорх QR кодыг уншуулна уу



И-мэйл: support@karakorum.digital, 

Утас: 70110812, 89028888 /ажлын цагаар/

Вэб: karakorum.digital/webinars
1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Төрийн банк хуримтлалтай дундаж давхаргыг бий болгоно

Өмнөх нийтлэл

Худалдаа, үйлчилгээний барилгын үнэ цэнийг хэрхэн урт хугацаанд хадгалах вэ?

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.