Аливаа төслийг хэрэгжүүлэх явцад тулгарч буй асуудалд оновчтой шийдэл олж, улмаар эцсийн шатанд үр дүн сайтай байлгахад судалгаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр дундаа судалгааны арга зүй, гүйцэтгэлийн хэмжүүр болон багийн гишүүдийн уялдаа холбоотой ажиллагаа зэрэгт онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэв хязгаарлагдмал хүрээнд шаардлагатай хугацаанд олгогдсон нөөцөөр чанартай бүтээл гаргаж чадаж байвал төслийн судалгааг хамгийн сайн хийсэн буюу хамгийн амжилттай баг гэж үзнэ. 

Мөн стратеги, бизнесээ зөв төлөвлөхөд хэрэгтэй замын зураглал, бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэх төсөл, хөрөнгө оруулагчид танилцуулах үндэслэл, тоо баримт зэргийг боловсруулахад судалгаа гол үр дүнг бий болгодог. Харин хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчдын хувьд зөв, оновчтой шийдвэр гаргахад нь дөхөм болдог. Гэхдээ төслийн судалгааны гол зорилтот бай бол үйлчлүүлэгчид өгөх үнэ цэн гэдгийг санах хэрэгтэй. 

Төслийг хэрэгжүүлэхийн тулд дараах судалгаа, шинжилгээг хийсэн байх шаардлагатай. 
Зах зээлийн шинжилгээ

Судалгаанд гол байр суурь эзэлдэг. Зах зээлийн шинжилгээгүйгээр төсөл хэрэгжих боломжгүй. Тиймээс эхний ээлжинд доорх дөрвөн асуултын дагуу зах зээлийн ерөнхий дүр зургаа гаргаарай. 

  1. Үндсэн зах зээл
  2. Тодорхойлсон зах зээлийн хэдэн хувь нь одоо үйлчлүүлж байна вэ?
  3. Үйлчлүүлэгчид ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байна вэ?
  4. Гол үйлчлүүлэгчид маань хэн бэ?
Санхүүгийн шинжилгээ

-Санхүүгийн тайлангийн экспресс шинжилгээ буюу цөөн үзүүлэлтээр энгийн аргаар харьцангуй бага хугацаанд бага хөдөлмөр зарцуулж санхүүгийн байдалд дүгнэлт өгөх шинжилгээ

-Санхүүгийн тайлангийн гүнзгийрүүлсэн шинжилгээ буюу санхүүгийн тайлангийн үзүүлэлт тус бүрээр бүхэлд нь эсвэл тодорхой үзүүлэлт болон сэдвийг илүү дэлгэрэнгүй байдлаар нөлөөлсөн хүчин зүйл, харилцан холбоо хамааралд судалж, дүгнэлт гаргах шинжилгээ

Брэнд шинжилгээ

Хамгийн түрүүнд брэндийн үнэ цэнийг зөв тодорхойлох шаардлагатай. 

-Бүтээгдэхүүний шинжилгээ

-Зориулалт (Юунд хэрэглэх вэ?)

-Загвар (Харагдах байдал)

-Дизайн?

-Ямар насныханд?

-Улирал?

Эндээс өөрийн борлуулалтын таамгийг боловсруулсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэх боломж бүрдэнэ. 

Эрсдэлийн шинжилгээ, удирдлага

Амжилттай төслүүд эрсдэлийн шинжилгээ, удирдлагыг маш сайн хийдэг. Үүнийг нарийвчилбал эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийн түвшинг үнэлэх, эрсдэлээс сэргийлэх буюу багасгах арга зүйг тодорхойлох, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, эрсдэлийн хяналт, мониторинг хийх зэрэг юм.

Өрсөлдөгчийн шинжилгээ

-Эрэлт хэрэгцээг тодорхойлох.

-Хэрэглэгчид тодорхой үнээр тодорхой хугацаанд  тухайн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах талаар тоон ба чанарын судалгаа.

Судалгааны ажилд тохиолддог нийтлэг алдаа:

-Судалгааны тайлангийн бүтэц, агуулга нь ойлгомжгүй байх

-Зорилго, хүлээх үр дүнд нийцэхгүй байх

-Судалгааны үр дүнг баталгаажуулах мэдээллүүд болон баталгаажсан баримт, мэдээллүүд -хангалтгүй байх

-Судалгааны эх сурвалжууд тодорхойгүй, сүүлийн үеийн бус байх

-Найруулга, хэл бичгийн алдаа их

Төслийн судалгааны 6 зөвлөмж:
  1. Туршлагатай зөвлөх ажиллуулах
  2. Сайн асууж, тодруулах
  3. Зөв загварын дагуу зөв мэдээлэл цуглуулах
  4. Үе шаттай төлөвлөж, хугацаанд нь гүйцэтгэх
  5. Бусдад үзүүлж, санал зөвлөгөө, шүүмж авах
  6. Бичих, мэргэжлийн түвшинд сайн бичих
Төслийн баг

Төслийн баг бүрдүүлж, үр дүнтэй зохион байгуулахад хүний нөөцийн менежментийн үндсэн асуудлуудтай ижил асуудал тулгардаг. Гол ялгаа нь хамгийн богино хугацаанд бага зардлаар байж болох хамгийн өндөр бүтээмжтэйгээр төслийн ажлыг гүйцэтгэх, нөөцийг зөв хуваарилахад бий болдог. Төсөл хэрэгжүүлэхэд баг бүрдүүлэх, багийн ажиллагаа болон гүйцэтгэлийн үр дүнд онцгойлон анхаарах шаардлагатай. 

Үүнтэй холбоотойгоор Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн зөвлөх, доктор Д.Гансүх ажилтнуудад дутагдаж байгаа ур чадварын талаар хийсэн судалгааныхаа үр дүнгээс хуваалцсан юм. Эндээс харахад ажилтнуудад зөөлөн ур чадвар ихээр дутагдаж байгаа нь анзаарагдана. 

Ажилтнуудад дутагддаг ур чадварууд:

-Борлуулалтын ур чадвар

-Гадаад ба монгол хэл

-Харилцааны соёл

-Суралцах сонирхол, хүсэл

-Ажиллах сонирхол, хүсэл

-Сахилга бат

-Хариуцлага

-Үнэнч, шударга байдал

-Ажлын туршлага, хурд…

*Тайлан бичлэгийн чадвар (Зөв, хангалттай, мэргэжлийн өндөр түвшинд бичиж чадахгүй байх). 

Судалгааны төлөвлөлт, мэдээлэл боловсруулах үйл явц болон багийн гишүүдийг бүрдүүлж, зохион байгуулах талаар Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн зөвлөх, доктор Д.Гансүхийн танилцуулсан “Төслийн судалгаа ба багийн менежмент” сэдэвт вэбинарыг бүтнээр нь үзэх бол  энд дарна уу. 

Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарийн дараагийн зочноор Ганабелл институтийн сургагч багш Л.Ундармаа Цагийн менежмент, цаг төлөвлөх аргууд сэдвээр хичээл орно. Уг вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсоно уу.  

Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: karakorum.digital

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Худалдаа, үйлчилгээний барилгын үнэ цэнийг хэрхэн урт хугацаанд хадгалах вэ?

Өмнөх нийтлэл

2022 ондоо цагийн менежментээ яаж зөв хийх вэ? (№138)

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply



Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.