“ENTREPRENEUR – 2022” шалгаруулалтад материал авч эхэллээ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 25 дахь жилдээ зохион байгуулагдах “ENTREPRENEUR-2022” арга хэмжээний гол зорилго нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн, дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулахад оршдог.

“ENTREPRENEUR-2022” арга хэмжээг дараах номинац, шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулна. Үүнд:

А. ГРАН ПРИ ШАГНАЛ – 1 АЖ АХУЙН НЭГЖ

B. ОНЫ ШИЛДЭГ 10 АЖ АХУЙН НЭГЖ

C. ОНЫ ОНЦЛОХ НОМИНАЦУУД:

  1. Хөрөнгө оруулагч Энтрепренер
  2. Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер
  3. Бүтээн байгуулагч Энтрепренер
  4. Экспортлогч Энтрепренер
  5. Импортлогч Энтрепренер
  6. Сайн засаглалыг хэрэгжүүлэгч Энтрепренер
  7. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер
  8. Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжигч Энтрепренер
  9. Инновац нэвтрүүлэгч Энтрепренер
  10. Жижиг дунд бизнес эрхлэгч Энтрепренер
  11. Комплаенс, бизнесийн ёс зүйг хэрэгжүүлэгч Энтрепренер

D. ТОДОРХОЙ САЛБАРЫН НОМИНАЦУУД:

  1. Уул уурхайн салбарын Энтрепренер
  2. Барилгын салбарын Энтрепренер
  3. Үйлчилгээний салбарын Энтрепренер
  4. Худалдааны салбарын Энтрепренер
  5. Хөдөө аж ахуйн салбар Энтрепренер
  6. Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер
  7. Хүнсний салбарын Энтрепренер
  8. Тээвэр, логистикийн салбарын Энтрепренер
  9. Аялал жуулчлалын салбарын Энтрепренер
  10. Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер
  11. Эрчим хүчний салбарын Энтрепренер
  12. Санхүүгийн салбарын Энтрепренер
    • А. Банкны салбарын Энтрепренер
    • Б. Банк бус санхүүгийн салбарын Энтрепренер
    • В. Даатгалын салбарын Энтрепренер
    • Г. Аудитын салбарын Энтрепренер
  13. Бусад (Эдгээрт нэр дурдаагүй бусад салбарт хамаарах 3-аас дээш материал ирсэн тохиолдолд ажлын хэсгийн саналаар нэмэлт номинацад дэвшүүлнэ)

F. GREENPRENEUR НОМИНАЦУУД:

  1. Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер
  2. Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч Энтрепренер
  3. Байгалийн нөхөн сэргээгч Энтрепренер
  4. Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер
  5. Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер

ШАЛГАРУУЛАЛТАД МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЭХ УДИРДАМЖ

1. Материал хүлээн авах:

  • Шалгаруулалтын материалыг номинац тус бүрээр бэлдэж ирүүлэх бөгөөд давхар award.mongolchamber.mn цахим хаягаар бөглөж, холбогдох материалыг файлаар хавсарган ирүүлэнэ.

2. Материал хүлээн авах хугацаа:

  • 2022 оны 11 дүгээр сарын 23-аас 12 дугаар сарын 15-ны 17.00 цаг хүртэл /хугацаа хоцроосон тохиолдолд материал хүлээн авах боломжгүйг анхаарна уу/

3. Цаасаар хавсаргах материалууд:

  • Цаасар ирүүлэх материалыг номинаци бүрийн шалгуур үзүүлэлтүүдийн дэс дарааллын дагуу бэлтгэж ирүүлэх
  • Зөвхөн 2022 онд хийсэн ажил, холбогдох мэдээллийг оруулах, баталгаажуулах баримт, зураг хавсаргах
  • Тухайн онд нэмэгдсэн ажлын байрны тоо, оруулсан хөрөнгө оруулалтын дүн, татварын мэдээлэл болон бусад эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг голлон тусгах

4. Нэг байгууллага 3 хүртэл номинацад нэр дэвших боломжтой

1. Оны Шилдэг Аж Аухйн Нэгж

  • 2022 онд хийсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой үйлдвэрлэл, R&D, инноваци, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн байдал
  • Экспорт, импортын тоо хэмжээ, зах зээлээ өргөжүүлсэн байдал
  • Компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого/зорилт
  • Ханган нийлүүлэгчдийг дэмжсэн, хамтран ажилласан байдал
  • Хүний нөөцийн бодлого
  • Компанийн нийгмийн хариуцлага, засаглал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хийсэн ажил, үр дүн
  • Байгууллагын удирдлагын тогтолцоо, стандарт хэрэгжүүлсэн байдал Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал, үр дүн

2. Оны Онцлох Аж Ахуйн Нэгж

  • 2022 онд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ, төрөл, бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээн байгуулалт
  • Компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого/зорилт
  • Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжсэн, хамтран ажилласан байдал
  • Хүний нөөцийн бодлого
  • Компанийн нийгмийн хариуцлага, засаглал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хийсэн ажил, үр дүн
  • Байгууллагын удирдлагын тогтолцоо, стандарт хэрэгжүүлсэн байдал, Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал, үр дүн
  • R&D (судалгаа, хөгжил), инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал

3. Тодорхой Салбарын Номинаци

  • 2022 онд шинээр хийсэн хөрөнгө оруулалт; бий болгосон шинэ үйлдвэр, үйлчилгээний мэдээлэл
  • Байгаль орчны нөхөн сэргээлт, орчны бохирдлыг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажилласан байдал, үр дүн
  • Экспорт, Импортын тоо хэмжээ, зах зээлээ өргөжүүлсэн байдал,
  • Ханган нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажилласан байдал
  • Хүний нөөцийн бодлого
  • Компанийн нийгмийн хариуцлага, засаглал, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хийсэн ажил, үр дүн
  • Байгууллагын удирдлагын тогтолцоо, стандарт хэрэгжүүлсэн байдал, Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн байдал, үр дүн
  • R&D (судалгаа, хөгжил), инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал

4. Greenpreneur Номианци

  • Компанийн байгаль орчны бодлого/зорилтыг тодорхойлсон байдал
  • Тогтвортой/цэвэр үйлдвэрлэл хариуцсан ажилтан/нэгж томилж ажиллуулсан байдал
  • Байгаль орчны чиглэлийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлсэн байдал
  • 2022 онд байгаль орчин нөхөн сэргээх, орчны бохирдолыг бууруулахад зарцуулсан төсөв
  • Хог хаягдал, байгалийн бохирдлыг бууруулсан эсэх: хатуу хог хаягдал, бохир ус, агаар, хөрсний бохирдлыг бууруулсан, хаягдлыг эргүүлэн ашигласан, дахин боловсруулсан, бохирдлоос урьдчилан сэргийлэх зарчмуудыг нэвтрүүлсэн

5. Цахимаар бөглөх:

  • award.mongolchamber.mn веб хаягаар орж компанийн нэрээр БҮРТГЭЛ үүсгэх
  • Бүртгэл үүсгэсэн мэйл хаягаар НЭВТРЭХ
  • Дэвшиж буй номинацаа сонгон дарж асуулгын дагуу форум бөглөн, материал хавсаргаж илгээх товч дарах
  • Таны мэдээлэл амжилттай илгээгдлээ, Баярлалаа гэсэн мэдээлэл гарч ирснээр материал амжилттай илгээгдсэнд тооцоно.
  • Хэрэв 2 ба 3 дахь номинацийн сонголтыг хийхээр бол нүүр хуудасруу буцаж жагсаалтаас сонголтоо дахин хийнэ.
  • Файл хавсаргах / Нэмэлтээр файлууд хавсаргаж илгээх, нийт 24mb хэмжээтэй 3 хүртэлх файл илгээх боломжтой/

Холбоо барих:

Гишүүнчлэлийн Газар
Утас: 77277070-2, 99046587, 99078303
Цахим шуудан: membership@mongolchamber.mn

Жич: Дээр дурдсан шаардлагыг хангаагүй материалыг шалгаруулалтад оруулахгүйгээр буцаах болохыг анхаарна уу.

Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00