Өсөх стратеги

Data Analyst буюу Өгөгдлийн шинжээч гэж хэн бэ?

0

Veritech ERP систем байгууллага, компаниуд нэвтрэх тусам өгөгдлийн шинжээчийн орон тооны хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна. Veritech ERP-тэй байгууллагуудын өгөгдлүүд зохих стандартын дагуу цугларч эхэлсэн бөгөөд цаашид өгөгдөлд шинжилгээ хийх шаардлага зайлшгүй гарах нь ээ.

Өгөгдлийн шинжээч гэдэг нь тоонуудыг монгол хэл рүү хөрвүүлэхийг хэлж байгаа юм. Хүн ойлгохын эцэсгүй асар олон тоог шинжилж, дүгнэлт гаргана гэсэн үг. Бизнес бүр өгөгдөл цуглуулж байдаг. Борлуулалтын дүн мэдээ, тоо ширхэг, зах зээлийн судалгаа, өсөлт бууралт, тээврийн асуудал, гааль бүрдүүлэлт, хүний нөөц зэрэг өгөгдлүүдийг бизнесийн байгууллагууд өөрийн мэдэлгүй цуглуулж байдаг.

Өгөгдлийн шинжээчийн ажил нь өгөгдөлд дүн шинжилгээ хийж, цаашдын шийдвэрээ зөв гаргахад тухайн компанид туслахад чиглэгддэг. Зах зээлд шинэ материалтай бүтээгдэхүүн гаргах эсэх, тээврийн зардлыг хэрхэн бууруулах, компанид цугларсан мөнгийг хэрхэн үр дүнтэй хэрэглэх, цаашдаа хагас сайн өдөр болгон хэчнээн ажилтан үлдэж ажиллах ёстой зэрэг олон асуудлыг нэг ажлын байран дээрээс шийднэ гэсэн үг.

Суурь шаардлага

Veritech ERP-ийн өгөгдлийн шинжээч хүнд математик, статистик, компьютерийн шинжлэх ухаан, мэдээллийн систем зэрэг мэргэжлийн боловсрол хэрэгтэй. Үүн дотроос математик болоод анализ хийх чадвар зайлшгүйд тооцогдоно. Банк гэх мэт илүү нарийвчилсан салбарт ажиллахад тусгай сертификат, олон улсын сургалтын гэрчилгээ ч хэрэг болно.

Ажлын чадвар ба шаардлага

Шинжээч зах хязгаар үгүй мэт асар их өгөгдөл дээр ажиллах тул дээд зэргийн эмх цэгц, анализ хийх чадвартай байх хэрэгтэй. Өгөгдөл нь дотроо тоо баримт, мэдээлэл, зураг, видео, график гээд олон төрөл, хэлбэрээр байна. Тэдгээрийг зохион байгуулж, шинжилж, эрэмбэлж, цэгцэлж, уншигдахуйц болгосны дараа дүгнэлт гаргахад дөхөм байдлаар анализ хийж эхэлнэ. Энэ бүгдийг зөв хийх аваас журманд орсон өгөгдлүүд тань гаргаж болох хамгийн зөв шийдвэрүүдийг аяндаа хэлээд өгдөг.

Мэдээж critical thinking буюу өвөрмөц сэтгэлгээтэй байвал илүү сайн. Бусдын харж чадаагүйг олж харах нь Дата аналист мэргэжилтэй хүнд маш чухалд тооцогдох чадвар юм. Түүнчлэн тэсвэр тэвчээртэй хүн байх нь зүйн хэрэг. Түм, буман өгөгдөлтэй ажиллах нь тоглоом биш. Оносон зөв шийдвэр гаргах хүртэл өгөгдөлтэй ажиллана гэдэг бүр ч хүнд даалгавар. Өгөгдөл бүр давтагдашгүй шинжтэй байдаг нь нөхцлийг улам хүндрүүлж байдаг.  

Х. Саранзаяа

Компанийн соёлын бүрэлдэхүүн

Өмнөх нийтлэл

Түүний ажил: Шүлэг тэрлэх, зураг авах

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох