“Бизнес Цэнэг” өглөөний уулзалтын 3-р сарын зочдыг танилцуулж байна!
Энэ удаагийн Morninspire-ийн зочноор PMI Mongolia Chapter-ийн Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал Г.Жавхлант уригдлаа. Тэрээр “Төслийн удирдлагаар ажлаа амжилттай урагшлуулах нь” сэдвээр илтгэл тавьж, өдөр тутмын ажилдаа төслийн менежментийн арга барилыг хэрхэн ашиглаж бүтээмжээ нэмэгдүүлэх талаар хуваалцах болно.
Sharing is caring хэсэгт, бизнесийн салбартаа өөрсдийн өвөрмөц замнал, онцгой туршлагаа бүтээсэн үүсгэн байгуулагч, захирлууд оролцоно:
Кофены бизнест амжилттай үйл ажиллагаа явуулж буй Jack’s Coffee-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал “Тогтвортой өсөлтөд юу чухал вэ?” сэдвээр өөрийн туршлага, үнэ цэнтэй сургамжаа хуваалцах болно. Бизнесийн өсөлтийг тогтвортой хадгалах арга замуудыг хуваалцана
.
Хуулийн болон санхүү, татварын эрсдэлийн менежментээр мэргэшсэн BLF Business Law firm LLC-н үүсгэн байгуулагч, партнер Mr.AZBAYAR “Бусдын биш, өөрийнхөө дүрмээр тогло” сэдвийн хүрээнд өөрийн туршлага хуваалцах болно
.
“1000 ээжийг гэрээсээ ажиллаж, орлого олох боломжтой болгох” эрхэм зорилготой Momade Agency-ийн үүсгэн байгуулагч Badamtsetseg Lkhagva “Нээлттэй харилцаа: Амжилтын үндэс” сэдвээр илтгэл тавьж, ажлын арга барил, туршлагаасаа хуваалцах болно. Ажил хэргийн амжилтын түлхүүр болсон харилцааны ур чадварын талаар сонсоорой
.
Sponsored by InvesCore NBFI
Өглөөний кофегоо хамтдаа ууж, урам зориг, шинэ санаагаар өөрийгөө цэнэглэцгээе.




