Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос 3 дахь жилдээ ‘’Ложистикс Форум 2024’’ арга хэмжээг 2024.11.15-нд зохион байгуулах гэж байна.
Бид бүхэн жил бүр Монголын тээвэр ложистиксийн салбарын нөхцөл байдлыг ярилцаж, хэрэглэгчид болон төр засгийн байгууллагуудад бодит нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж, салбарынхаа дуу хоолой нь болж байх үүргээ биелүүлж байдаг. Энэ удаагийн форум 2024 онд монголын болон дэлхийн тээвэр ложистиксийн салбарт өрнөж буй үйл явдлууд, үр дагавруудын талаар тойрон хэлэлцэж, цаашид хүлээгдэж буй нөхцөл байдал, салбарын хөгжлийн төлөөх санал санаачилгуудыг ярилцах болно.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад гишүүн компаниудын маань дэмжлэг үнэлж баршгүй хувь нэмэр болж байдаг бөгөөд энэ жилийн ‘’Ложистикс Форум 2024’’-г
- TI Logistic LLC
- Monlogistics Group
- SB Logistics LLC
- Bright Logistics LLC
- Tuushin LLC
- Asian Way LLC компаниудтайгаа хамтран зохион байгуулж байна.
Монголын тээвэр ложистиксийн салбар бол үндэсний аюулгүй байдал, улс орны хөгжлийн амин судаснуудын нэгэн чухал хэсэг билээ.
📆: 11-р сарын 15-нд 9:00 цагаас
📍: МХАҮТэнхим ☎: 9905-9622
📧: office@forwarders.mn
МТЗНХолбоо