Залуусын санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй “MEF Youth 2025” арга хэмжээгээр залуус хаашаа чиглэж, ямар ур чадварууд, мэргэжлүүдийг эзэмших ёстой тухай мэдээлэл, гол дүгнэлтүүдийг ДОТООДЫН болоод ОЛОН УЛСЫН экспертүүдээс олж авч, суралцах боломжтой.

Салбар салбарын төлөөлөл болсон залуус нэг дор цуглаж боловсрол, хөдөлмөр эрхлэлт, ногоон ирээдүй зэрэг ирээдүйд чухал хамааралтай сэдвүүдийн талаар өөрсдийн үзэл бодол, харах өнцөг, санал санаачилгаа бодлого тодорхойлогчдод хараат бусаар хүргэх залуусын нээлттэй талбарыг хамтдаа бүтээцгээж, асуудлын шийдэлд хувь нэмрээ оруулцгаая!

