Захирлуудын толгойн өвчин бол яах аргагүй энэ асуулт. Хөгжлийн хурд, технологийн дэвшил тэргүүтэй хүчин зүйлээс шалтгаалан үе хоорондын онцлог, ялгаа улам бүр тодрон харагдах болсон энэ цагт ажилтнуудаа хэрхэн тогтвор суурьшилтай ажиллуулах вэ? Эсвэл заавал тогтвор, суурьшилтай ажиллуулах гээд байх хэрэг байна уу?

GSMi буюу Глобаль стратегийн удирдлагын институтээс гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулсан бизнес форум энэ удаа “2020 онд баримтлах стратегийн сонголтууд” сэдвээр өрнөсөн юм. Энэ үеэр нэгэн захирал дээрх асуултыг тус форумын илтгэгчдэд хандан тавихад танхимд цугласан захирлууд ямар хариу ирэхийг чих тавин чагнав. Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн нийт ажил олгогчдын өмнө тулгамдаад буй уг асуултад GSMi институтын захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал дараах хариултыг өглөө.  

“Стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байх үед компанийн удирдлагууд хүний нөөцтэй холбоотой асуултууд их тавьдаг учраас заримдаа хүний нөөцийн мэргэжилтэн шиг болчихдог үе бий. Өөрийнхөө туршлагад тулгуурлаад товчхон зөвлөгөө өгье. 

Бид бол X үеийнхэн. Харин Y үеийнхний хувьд насаараа нэг газар ажиллах хүлээлтгүй байна. Тиймээс нэгдүгээрт, байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авч сурах буюу залуу үеийг өөр шигээ 10 жил компанидаа ажиллуулж чадахгүй нь гэдгээ ойлгох. Хоёрдугаарт, монголчуудын дунд өмчлөх сэтгэлгээ түгээмэл байдаг. Залуус тухайн компанид анх ажилд орохдоо л өөрийн төлөвлөгөөтэй орж ирдэг. Бага цалинтай байсан ч гэсэн сурах юмаа сурчихаад хоёр жилийн дараа бие даан ажиллана гэдэг сэтгэлгээ дийлэнхид нь байна. Хэн нэгэн ажилтан нь бизнес эрхлэхээр ажлаасаа гарч, өрх тусгаарлах нь хэвийн үзэгдэл болсон. Өнөөдөр бүх компанид ийм зүйл тохиолдож байгаа. 

Өнгөрсөн зун би АНУ-ын Сиатл хотод нэг сарыг өнгөрөөхдөө тэндхийн томоохон компаниудын үйл ажиллагаа, тэр дундаа хүний нөөцийн менежменттэй нь танилцаж, тэд энэ асуудлаа хэрхэн шийдэж байгааг сонирхсон. Тэднээс суралцах зүйл их байна. Мicrosoft-ийн ахлах инженертэй уулзаж байхад маш өндөр шалгуур тавьж, олон ярилцлагын дараа шигшин авч буй чадварлаг мэргэжилтнүүдийг ажилд авмагцаа компанийнхаа хувьцааг амалж байна. Өөрөөр хэлбэл, та Билл Гейтстэй адил компанийнхаа эзэн шүү гэх эзний сэтгэлгээг тухайн мэргэжилтэнд суулгаж байгаа юм. Монголчуудын хувьд энэ тал дээр дутагдалтай харагддаг. Ажилтнууд нь ажлаасаа их гарч байгаа компанийн удирдлагаас “Та хувьцаагаа санал болгодог уу. Ашгаасаа хуваалцдаг уу?” гэж асуухад маш их зүйл амалж ажилд авсан ч амлалтдаа хүрээгүй гэдэг хариултыг асар олон компанийн захирал, удирдлагууд надад хэлж байсан. Тэгэхээр нэгдүгээрт, захирлууд амалснаа өгч суръя! Хоёрдугаарт, та өмчийн сэтгэлгээгээр компаниа өөрийн үр хүүхэд шиг хайрлаж, он удаан жилийн турш өсгөдөг. Тэгвэл ажилтнаа ч мөн ийм болгохын тулд адилхан өмчийн сэтгэлгээтэй буюу өмчтэй болгох хэрэгтэй.

Мөн бидэнд бусдыг сэдэлжүүлэх чадвар маш их дутагддаг.

Бусдаас сайн шаардаж чаддаг шигээ эргээд урамшуулж чаддаг байх нь чухал.

Би олон улсын байгууллагад ажилладаг байхдаа даргаасаа их урам авдаг байсан. Өдөр бүр  “Well done”, “Very good Oyunaa” гэж намайг мотивацжуулдаг байлаа. Сүүлийн үед бусдад ийм үг хэлж, урамшуулж чадаж байна уу гэж би өөрөөсөө их асуудаг болсон. 

Саяхан би нэг компанийн ажилтнаас “Хамгийн сүүлд захирлаасаа ямар урмын үг сонссон бэ?” гэж асуухад бараг гурван минут орчим бодоод бодоод олоогүй. Сүүлдээ асуултаа буруу ойлгосон юм болов уу гэж бодогдтол чив чимээгүй болсон. Үүний дараа захиралд нь “Ажилтнууддаа урмын үг хэр их хэлж байна? Таниас барагтай урмын үг сонсоогүй гэж байна шүү” гэхэд “Яагаад би тэднийг худлаа магтах ёстой юм бэ” гэж хариулж байгаа юм. Гэтэл урмын үг хэлэх, худлаа магтах хоёр төө зайтай. Тиймээс компанийн удирдлагууд өөрсдийгөө өөрчилж, ажилтнууддаа урам хайрладаг болоход суралцах хэрэгтэй”. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (8 votes, average: 4.88 out of 5)
Loading...
Х. Цолмон

Ачааны хүндийг үүрэгч

Өмнөх нийтлэл

П.Цагаан: Ахмад эсвэл залуу хүмүүстэй нөхөрлө

Дараагийн нийтлэл

6 Сэтгэгдэл

  1. Ajilchidiin caling ondor bailgahiin tuld ashigtai sain mongo oldog biznes hiih heregtei.odor sar tsag hugacaa aldsan ashig baigatai biznes hiigeed tsalin bagatai bol yavahgui.Shine tehnology shine argachlal shine bagaj tohooromjoor ondor ashig hurtene shuu

  2. Manaih uuniig arihdana gej oilogdog

  3. Хүнд урам хэрэгтэй үнэн шүү. Ямар насанд хамаарна гэжбдож байнаа
    Баярлалаа

  4. Ажиглаад байхад Монголд компаниуд ашиг хэр их олжээ байгаагаас үл хамаараад ажилчдадаа нийтийн жишгээр тогтмол цалин өгдөг. Өөрснөө мөнгөө яаж барах вэ гэж байгаа юм шиг асар өндөр хэрэглээ том том машин тансаглалд мөнгөө зарцуулдаг байдал харагддаг.

  5. Тэр их стресс дунд ажиллаж байхад сайхан үгс, урмын үгээр л эрч хүч авна шдээ

  6. Компани ашигтай ажиллавал түүний үр шимийг ажиллагсдад хүртээж байх ёстой гэж бодож байна. Гэтэл Монгол захирлууд маань компани ашигтай байгаа үгүй ч мэдээллийг ажилчдадаа өгдөггүй, тэр ер нь огтын хамаагүй юм шиг л байдаг дөө

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох