Өсөх стратеги

Гадаад хэргийн сайдын айлчлал ба Бизнес форум Сингапурт

0

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Сингапур Улсад хийж буй анхны айлчлал. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Др.Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засаг болон бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар харилцан санал солилцсон. Мөн “Монгол, Сингапурын Бизнесийн яриа хэлэлцээ” форумд оролцож байна.

Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар

Монголын Бизнесийн зөвлөл, МҮХАҮТ болон Сингапур дахь Монгол улсын элчин сайдын яам нар хамтран зохион байгуулж буй Сингапур-Монголын Бизнесийн хэлэлцүүлэгт хоёр талаас төр хувийн хэвшлийн 140 гаруй төлөөлөл оролцож байна. Хоёр орны дипломат харилцааны 50 жилийн хугацаанд Гадаад харилцааны сайд анх удаа Сингапурын бизнес эрхлэгчидтэй ийнхүү уулзаж байгааг холбогдох мэргэжилтнүүд томоохон үйл явдал хэмээн онцолж байна.

“Монгол, Сингапурын Бизнесийн яриа хэлэлцээ” форумын үеэр

Гадаад харилцааны сайдын айлчлалын хүрээнд Mongolian Economy сэтгүүл гадны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, жуулчдад зориулсан The Sunrise Industry тусгай дугаарыг бэлтгэн гаргалаа. Энэ дугаарт Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин, голлох салбарууд болох эрдэс баялгийн нөөцөөрөө гайхагдаж буй уул уурхайн  салбар, хэзээ ч дуусашгүй нөхөн сэргээгдэх ХАА, хаа ч байхгүй онгон зэрлэг байгаль, нүүдлийн соёл иргэншилтэй аялал жуулчлалын салбаруудыг онцоллоо. Түүгээрч барахгүй өв соёл, үүх түүхээ мөн шингээлээ. Нийслэл хотын маань өнгө төрх болсон эртний болоод энэ цагийн хослолыг ч энэ дугаараараа мэдрүүлэхийг зорилоо. Монголыг сонирхсон хэн бүхэнд бүрэн дүүрэн төсөөлөл, зураглалыг өгнө гэдэгт итгэлтэй байна. Айлчлал өндөрлөсөн ч сэтгүүл маань тэндээ үлдэнэ. Хилийн чанад руу гарч буй манай сэтгүүл зөвхөн энэ удаагийн айлчлалаар зогсохгүй Монгол Улсаас гадаадад суугаа элчин сайдын яамдуудаар дамжин Монголыг таниулах, сурталчилах үүргийг гүйцэтгэсээр байх болно. Ийм хүндтэй бөгөөд хариуцлагатай нэгэн шинэ дугаарыг Mongolian Economy сэтгүүл энэ удаад гаргаж айлчлалын бүрэлдэхүүнд багтаалаа.

 

Х. Саранзаяа

Азид нэвтрэх боломж

Өмнөх нийтлэл

“Сэргээгдэх эрчим хүчний On Grid систем Монголд түлхүү хөгжиж байна”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох