“Slack” онлайн мессежний компанийн CEO Стеварт Баттерфилд олон удаа бүтэлгүйтэж байсан нэгэн. Тэрбээр анх 2002 онд багийнхантайгаа нийлж “Game Neverending” тоглоомыг гаргаж байв. Хэдий энэ тоглоом нь амжилт олоогүй ч уг тоглоомны дизайныг ашиглаж тэд зураг хуваалцдаг анхны сайт болох Flickr-ыг бүтээсэн гэдэг. Удалгүй 2005 онд Yahoo компани Flickr-ыг 35 сая ам.доллараар худалдаж авч байсан аж. Энэ явдлаас дөрвөн жилийн дараа тэд “Glitch” гэх дахин нэг онлайн тоглоомыг зохиосон ч мөн л бүтэлгүйтэв. Гэвч уг тоглоомны дотоод сүлжээгээр мессеж бичдэг систем нь хожмоо тэдний бүтээсэн “Slack”-ын суурь нь болсон юм. 

Өнөөдөр Slack дэлхийд хамгийн хурдтайгаар өсч буй гарааны бизнесүүдийн нэг бөгөөд 3.8 тэрбум ам.долларын үнэлгээтэй аж. Slack компанийн технологи хариуцсан захирал Кал Андерсон “Бидний авсан сургамж бол өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэ, тэгээд бүтэлгүйтнэ гэж найд. Ингэснээр чи өөр нэг зүйл бүтээх боломжтой”-г хэлж байв. Бизнесийн программ хангамжууд хэрэглэгчдэд тав тухыг олгохоосоосоо тэдний уур бухимдлыг хүргэх нь олонтаа байдаг. Гэвч Slack-ын хувьд оффисын харилцааг хялбарчилснаар ажилтнуудын орж шалгах байсан и-мейлийг маш энгийн мессеж болгож хөнгөвчилдөг. Ийнхүү байгууллагын хурал, дотоод и-мейлийн тоог бууруулснаар ажилтнуудын бүтээмжийг 30 хувиар өсгөдөг судалгаа бий.

“Шаргуу хөдөлмөрлө. Залуугаасаа код сур. Бусдад сайн ханд” (Стеварт Баттерфилдын 20 насан дахь өөртөө хэлэх зөвлөгөө)  

Slack-д гурван гол онцлог шинж бий. Нэгд, хүмүүс ажлаа хаанаас ч, ямар ч төхөөрөмжийг ашиглаж явуулдаг болж байгаа учир утас, нөүтбүүкийн хооронд чөлөөтэй шилждэг гэдгээрээ онцлог. Хоёрт, харилцаа холбоо урьд өмнө нь байгаагүйгээрээ нээлттэй болж байна. Албан оффисууд хоорондоо харилцахад таатай орчинг ажилтнууддаа бүрдүүлэхийг хичээдэгтэй адил Slack онлайн орчинд чөлөөтэй харилцах боломжийг олгодог. Эцэст нь Slack төслийн явцын тайланг шаардах, өдрийн хоолны захиалгыг цааш явуулах зэрэг хүмүүсийн хийдэг байсан үйлдлийг “Бот”-ын тусламжтай хийж байгаа юм. 

Slack компанийг үүсгэн байгуулагч Баттерфилд багадаа тог цахилгаангүй, усны дэд бүтцэд холбогдоогүй тосгонд өсч торнисон нэгэн. Өөрийгөө дотогшоогоо нэгэн гэдгээ нуудаггүй түүнд текстээр харилцдаг платформ нь үнэхээр тохирсон ч юм шиг. Анх Yahoo-д зарагдсаны дараагийн хэдэн жилд Flickr-т ажиллаж байснаа “Бүх зүйл маш удаан, ойлгомжгүй, хэрэглэхэд хэцүү бөгөөд будилмаар байдаг байсан” хэмээн шударгаар хүлээн зөвшөөрдөг аж. Эргээд харахад Flickr-ыг хэтэрхий эрт зарчихсанаа ойлгосон түүнд одоо хоёр дахь боломж бий. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Б. Билэгт

Л.Шугуров: Дижитал шилжилт бол эцсийн зогсоол биш тасралтгүй аялал гэдгийг ойлгох хэрэгтэй

Өмнөх нийтлэл

Компанийн хэмжээг дөвийлгөх шаардлагагүй

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох