Франчайзинг сүлжээ дэлгүүр “Walmart”-н ерөнхийлөгч Даг МакМиллон дараах гурван зөвлөмжийг ирээдүйн гүйцэтгэх захирлуудад зориулан хэлж байна.  

“Walmart”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Даг Макмиллон нь 2014 онд Walmart-ийн тав дахь гүйцэтгэх захирал болсон. 2018 оны байдлаар Walmart компани нь 386 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бөгөөд үүнийг Даг Макмиллон одоог хүртэл амжилттай удирдаж байна. Тэрбээр өмнө нь Walmart-ын олон улсын хэлтсийг удирдаж байжээ.

Макмиллон өөрийн LinkedIn хуудсандаа гүйцэтгэх захирлуудад зориулан карьераа хэрхэн урагшлуулах дараах гурван зүйлийг онцоллоо.

ӨНӨӨДРИЙН АЖЛАА ЗӨВ ХИЙ

Та хүссэн газартаа очихын тулд хүчтэй эхлэх хэрэгтэй.

Яг одоо таны урд байгаа зүйлд анхаарлаа төвлөрүүл. Тэгвэл таны ажил цалгардахгүйгээс гадна цагийг үр бүтээлтэй өнгөрөөж чадна. 

МАШ САЙН ХАМТРАГЧ БАЙ

Бусдын хөгжилд тусалснаар та манлайллын ур чадварт суралцана.

Спортоор хичээллэж байсан туршлага дээрээ үндэслэн МакМиллон бусдад туслах арга барил, сэтгэл зүйд суралцах нь таны манлайллын ур чадварыг хөгжүүлдэг хэмээн өгүүлж байна. Тэрээр “Бусадтай хамтарч ажиллахыг хүсч л байгаа бол та өөрөө хамт олонсог байж, хэн нэгэнд тусалж байгаарай” гэж бичжээ. 

ИЛҮҮ ХЭЦҮҮГ НЬ СОНГО

Хэцүү даалгаварууд бол суралцах боломж юм.

Эргэн тойрондоо байгаа хараахан хийгдэж амжаагүй зүйлсийг та хараад үзээрэй. Тэдгээрийг хэрэгжүүлж хийхэд юу саад болж байна вэ? Саадыг туулах арга зам нь хэцүү байна уу? Тэгвэл та яг одоо тэр зүйл рүү дайран ороорой. Хэцүү даалгавруудыг биелүүлэхийн тулд өөрийгөө сорь гэж МакМиллон зөвлөв. Бусад хүмүүс боломжуудыг илэрхийлж байдаг бөгөөд та тэднээс урьтан тухайн хэцүү ажлыг хийж чадах аваас хүмүүс таны манлайлах чадварыг анзаарах магадлалтай. 

 

Х. Саранзаяа

Ж. Баттөгс: Aтар 60-Agro Expo 2019-д сүүний кластерын загвар фермээ танилцуулна

Өмнөх нийтлэл

Мэнд мэдэхийн ач тус: Ажлын уур амьсгал бүтээмжинд нөлөөлөх нь

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Life style