BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Европ, Ази, Африкийг хамарсан "Шинэ торгоны зам"-ын төмөр замыг A, B, C гэсэн үндсэн шугамаар харуулсан газрын зураг. - Business.MN

Далай хүртэл

Datacom Developer   datacom
2018-12-17
  test
0
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн худалдаанд далайн үүрэг их. Үндсэндээ далайд гарцтай гэдэг нь дэлхийд гарцтай гэсэнтэй утга нэг. Монголчуудын хувьд өөрийн нутгаар далайд хүрэх боломжгүй ч дэлхийн хоёр дахь болон 14 дэх эдийн засагтай хил залган оршиж буй нь их завшаан юм.

Хоёр хөршийн маань худалдаа сүүлийн 10 гаруй жил тогтмол өсч иржээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар тус хоёр улс хоорондоо 6.1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.8 хувиар өссөн дүн. 2014 он хүртэл хоёр улсын нийт худалдааны эргэлт жилд дунджаар 17.8 хувиар өсч иржээ.

Цаашид ч улам өснө. Дэлхийн эдийн засгийн, Орос орны өнөөгийн нөхцөл байдлаас хамаараад тус улсын гадаад худалдаа Газар дундын тэнгис, Атлантын далайгаас зүүн зүгт Номхон далайг чиглэх болжээ. Худалдааны нийт эргэлтийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх том хүчин зүйлийн нэг нь тээвэр. Далайн тээвэр хямд боловч хугацаа их алдана. Тиймээс эх газраар, хамгийн богино зайд, харьцангуй бага зардлаар, түргэн хугацаанд тээвэр хийх боломжийг БНХАУ болон ОХУ эрэлхийлж байна. Тэр хамгийн дөт зам нь Монголоор дайран өнгөрч байгаа.

Гэвч дээрх их хэмжээний бараа тээвэрлэлтийн мянганы нэг нь ч Монголоор дамждаггүй. Үүнд олон шалтгаан бий. Монголын дэд бүтэц муу, хурдны зам байхгүй, хилээр нэвтрүүлэх хүчин чадал болон төмөр зам нь тээвэрлэх чадамж сул, тарифф өндөр гэх мэтчилэн асуудал их. Эдгээр асуудлыг шийдчихвэл БНХАУ, ОХУ хооронд хийгдэх худалдааны эргэлт хэрхэн өсөхийг, түүнээс нь Монгол Улсад хэр их хэмжээний орлого орж, бизнест өгөөж өгөхийг өнөөдөр урьдчилан хэлэх боломжгүй. Гэхдээ зөвхөн авто замын нэг төслийг л ажил хэрэг болгоход Европоос Азийн далайн боомтуудад хүрэх зайг 2700 км-ээр товчилж, ачаа тээвэр 45, зорчигч тээвэр 34 цагаар хэмнэгдэнэ гэсэн тооцоо бий. Төмөр замын гол шугамыг хос болгон, цахилгаанжуулахад өнөөгийн ачаа нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин өснө. Тиймд бүс нутгийн хэмжээнд Ази-Европыг холбосон нэгдсэн дэд бүтэц бий болгох нь хоёр хөршийн гадаад худалдааны, Монгол Улсын бүс нутгийн интеграцичлалд нэгдэх ашиг сонирхлын уулзвар болж байна.

Шанхайн хамтын ажиллагааны орнууд Узбекистаны нийслэл Ташкент  хотноо хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд үзэглэсэн хэлэлцээрт 32 төсөл тусгасан. Үүнээс 13 нь тээвэр дэд бүтцийн чиглэлд хамаарч буй. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж гурван талт уулзалтын үеэр эдгээр төсийг хэрэгжүүлэх “Хөрөнгө оруулалтын нэгдсэн төв” байгуулах санал гаргасан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин дэмжсэн юм. Одоогоор талууд төслүүдийн техник эдийн загийн үндэслэл /ТЭЗҮ/, зураг төслийг боловсруулах судалгааны нэгдсэн төв байгуулах талаар санал солилцож байна. Монголын талаас тус төвийг Улаанбаатарт байгуулах саналтай байгаа. Нэгдүгээрт байршлын хувьд ч төв, мөн төслийн ихэнх бүтэн байгуулалтын ажил Монголын нутаг дэвсгэрт өрнөх учир хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, санаачилгыг анх гаргасан тал нь Монгол Улс. Үүнээс гадна эдгээр төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад ногдох өгөөж илүү тул бид өөрсдөө ихээхэн сэтгэл, хүчин чармайлт гаргах ёстой гэдгийг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд хэлж буй.

Түүний хэлснээр хэдийгээр эдийн засгийн коридор байгуулахыг гурван тал дэмжсэн ч төслүүдийг хэрэгжүүлэхэд гурван талын ашиг сонирхлыг харилцан ашигтайгаар тусгах нь чухал. Түүний тулд зураг төсөл, ТЭЗҮ бэлтгэхдээ гурван талын оролцоо хангах ёстой аж. Мэдээж ажлын энэ хэсэг нь маш их уулзалт, зөвлөгөөн хийж, харилцан санал солилцох зэргээр нэлээд хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардах болно. Мөн зураг төсөл боловсруулах, ТЭЗҮ гаргах ажлын санхүүжилтийг босгох шаардлагатай.

Өнгөрсөн зургадугаар сард хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Гадаад харилцааны сайд асан Л.Пүрэвсүрэнгийн хэлснээр бүтээн байгуулалтад гурван тал адил тэнцүү хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон аж. Мөн Ташкентад шийдвэр гаргах үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин төслийн санхүүжилтийг Ази, Европт төвтэй олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах нь зүйтэй гэсэн санал оруулж байсан юм.

Түүнчлэн эдийн засгийн коридор байгуулахын ач холбогдол нь зөвхөн Монголын нутгаар дамжуулан Орос, Хятад хоёр улсын хооронд хийгдэх худалдааг өргөжүүлэх тухай асуудал биш юм. Өмнөд, умард хоёр хөршийн маань цаана мөн Европ болон Зүүн Азийн асар том зах зээл нээлттэй буй. Бүс нутгаар нь авч үзвэл мөн л дэлхийд хоёр, гуравдугаарт орох билээ. Тиймд ОХУ-ын нутгаар дамжин Европын зах зээлд гарах, БНХАУ-аар дамжин Япон, Солонгосын зах зээлд хүрэх үүд хаалгыг Европын улсууд болон, Азийн олон оронд нээж өгч буйгаараа ихээхэн ач холбогдолтой. Үүний адил далайд гарцгүй манай орны хувьд ч эдийн засгийн коридорын төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр далайд хүрэх замаа засч буй хэрэг юм.

Үүнийг монголчууд эртнээс мөрөөсч ирсэн. Аль 1995 оноос Нэгдсэн Үндэсний Байгууллага /НҮБ/-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулсан “Их Түмэн санаачилга”-аас эхлээд далайд гарцтай болохын төлөөх томоохон алхмуудыг хийж ирлээ. Энэ санаачилга нь хөрш гурван улс болон БНСУ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, Зүүн хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Энэ зорилго ч эдийн засгийн коридор байгуулснаар биелэх боломж харагдаж байна.

Ийм коридор байгуулах тухай асуудал ч олон жил яригдаж байж ажил хэрэг болох гэж байна. Төслүүд эдийн засгийн үндэслэлтэй байж олон улсын худалдаа арилжаанд өгөөжөө өгч эхэлбэл цаашид 32-оор хязгаарлагдахгүй ч байж мэдэх юм. Анх хэлэлцээрийн ширээнд тавигдсан төслийн тоо 190 гаруй байсныг албаныхан хэлж байгаа. “Засгийн газар энэ асуудалд онцгой ач холбогдол өгч байгаа бөгөөд залгамж чанараа хадгалж ажиллана” гэж В.Энхболд захирал хэлсэн юм.

bookzone.mn

Datacom Developer

datacom

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00