BUSINESS.MN – БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ПЛАТФОРМ


Бидэнтэй холбогдох

Бизнес харилцааны алба: 8997-5667, 8097-5667, 8697-5667, 9808-5667

Имэйл: info@business.mn

Хаяг:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Галакси Тауэр, 5007 тоот

Бид хэн бэ?

Бид Монголынхоо бизнес эрхлэгчид, энтрепренерүүдийн:

  • Бизнес эрхлэхэд нь санаа сэдэл өгдөг,
  • Ажил, амьдралд нь дэмжиж зөвлөн түшиг болдог,
  • Урам зориг өгдөг,
  • Байгууллагадаа дижитал соёлыг төлөвшүүлэхэд нь тусалдаг,
  • Хоорондоо холбогдож хамтран ажилладаг орон зайг бүрдүүлсэн агуулга, үйл ажиллагаа бүхий BUSINESS.MN гэсэн платформ байхыг зорьж байна.

Business.mn сэтгүүл байгуулагдсанаасаа хойш Business.mn вэб сайт болон подкаст, захирал, менежерүүдийг хөгжүүлэх “Бизнес цэнэг” цахим сургалтын систем, видео контент, компаниудад зориулсан B2B space булангаар баяжин тэлж байна.


Эрхлэн гаргагч: Бизнес Медиа ХХК

Санаачлагч, үүсгэн байгуулагч: Д.Энхбат


Баг хамт олон

Үйл ажиллагаа хариуцсан захирал: Ц.Оюун-Эрдэнэ

Ерөнхий редактор: Г.Даваадорж

Креатив редактор: Х.Цолмон

Сэтгүүлч: Б.Наранчимэг, Н.Ганчимэг, Т.Амаржаргал

Бизнес харилцаа: Н.Өлзийням, Т.Түвшинбаяр, Х.Сэлэнгэ

Маркетинг: С.Отгонбат

Продюсер: П.Энхтүвшин

Дизайнер: О.Алтанбагана, Д.Жавхлан

Программист: Г.Мөнх-Оргил

Санхүү хариуцсан: Б.Нарангэрэл


Фрилансерууд

Н.Энхбаяр, Б.Энхцэцэг, А.Заяа, Ч.Батчимэг, Б.Жавхлан, Б.Дашравдан


Технологи хөгжүүлэлт: Датаком ХХК


Шагнал: Ган үзэг наадмын 2019 оны Сэтгүүлийн шилдэг бүтээл


BUSINESS.MN СЭТГҮҮЛ 

Зорилго: Сар тутмын Business.mn сэтгүүл нь Монголын бизнес эрхлэгчдийн ширээний сэтгүүл байна.

Сэтгүүл нь Амжилтын эзэн, Манлайлагч, СЕО бичиж байна, Өсөлттэй бизнес, Франчайзинг, Гарааны бизнес, Woman entrepreneur, Green entrepreneur, Дижитал шилжилт, Эрүүл амьдрал гэсэн тогтмол булангуудтай. Мөн стратеги, санхүү, хүний нөөц, маркетинг, процесс, менежмент бизнесийн үндсэн чиглэлүүдээр мэргэшсэн экспертүүд зөвлөгөө, нийтлэл нийтэлдэг. 

BUSINESS.MN ПОДКАСТ

Business.mn подкаст нь үргэлжийн завгүйн дээр их хотын төвлөрөл, түгжрэл дунд багагүй цагаа өнгөрөөдөг ажил хэрэгч хүмүүсийн хувьд сэтгүүл, сайтын агуулгыг амар хялбар аргаар, өөрт тохиромжтой форматаар хүлээж авах суваг болоод удаж байна.