BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дэлхийн газрын зургийн дэвсгэр дээр цахим шуудан болон сошиал медиаг дүрсэлсэн дүрс бүхий таблет ашиглаж буй хүн. - Business.MN

Бизнес эрхлэгчдэд байх ёстой аппликэйшнүүд

Unenbat B   Б.Үнэнбат
2018-12-18
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

Бизнес эрхэлж буй хэн бүхэн уламжлалт болон гарааны бизнесээ бизнесээ амжилтанд хүргэхийн тулд хамгийн сүүлийн үеийн онлайн хэрэгсэл буюу аппликэйшнүүдийг ашиглах хэрэгтэй.

1990-ээд оны үеийн уламжлалт бизнесийн орчин одоогийн интернэтийн орчин дахь бүтээмжтэй харьцуулахад асар их ялгаа бий. Орчин цагт бидний зорилго илүү ухаалаг ажиллах болохоос биш махруу ажиллах явдал огт биш юм. Үр ашгаа дээшлүүлж, өөрийн бизнест хамгийн чухал ажил үүргээ төвлөрүүлэхийн тулд хамгийн сайн арга хэрэгсэл юу болохыг бизнес эрхлэгч та мэдэж байх хэрэгтэй. Бизнес эрхлэгчдэд хэрэгтэй олон онлайн шийдлүүд, үйлчилгээ, технологи байдаг. Бизнесийг ямагт хурдан хугацаанд хийх хэрэгтэй байдаг бөгөөд шинэ зүйлийг нэвтрүүлэх нь өндөр өртөгтэй ч байж болно.

Ингээд Таны бизнест хэрэг болох дараах 5 төрлийн онлайн хэрэгсэл буюу аппликэйшнийг танилцуулж байна.

SLACK www.slack.com
Slack нь орчин үеийн байгууллагын доторх багийн харилцааг ахисан түвшинд гаргахад маш хэрэгтэй онлайн хэрэгсэл юм. Энэхүү хэрэгсэл нь танд нэг дор 200 мэдэгдлийг баг дотроо тараах болон зурвасууд үлдээх, хоорондоо ажлаа шуурхай ярилцах, ажлууд хуваарилахвлох, файл хоорондоо солилцох гэх мэт өдөр тутмын бүхий л харилцааг зөвхөн хуучны ЧАТ гэх ойлголтоос тэс өөр шинэ боломжуудыг танд олгоно.

GSUITE www.gsuite.mn болон gsuite.google.com
Google компани нь GSuite ажил хэргийн цогц аппликэйшнийг бүтээсэн бөгөөд бизнесийн хувьд олон төрлийн функцээр нэг дор буюу имэйл дээрээ суурилж хийх боломжийг олгодог. Та өөрийн домэйн нэрийг худалдан авч, имэйл хэрэглэгч нараа удирдах, зохион байгуулалтанд оруулах, вэбсайтынхаа анализыг хянах, зар сурталчилгааны компанит ажлыг эхлүүлэх, удирдах зэрэг ажлыг хийхээс гадна GSuite аппликэйшнүүдтэй зохицон ажилладаг бага өртөгтэй, төрөлжсөн онлайн хэрэгслүүдийг худалдан авч болно. Жишээлбэл, байгууллагын дотоод сүлжээ зохион байгуулах, хэрэглэгчтэй харилцах удирдлагын систем, нягтлан бодох бүртгэл, хүний нөөцийн удирдлага гэх мэтээр өөрт хэрэгтэй системийг сонгон авч Gsuite-дээрээ нэмж авч ашиглаж болох юм.

Товчоор хэлбэл, таны брэнд болсон домэйн нэрдээр суурилан, ажил хэрэгч багийн бүхий л онлайн хэрэгцээг хангаж чадах аппликэйшнүүдийг багтаасан цогц үйлчилгээ юм.

GOCO www.goco.io
Хүний нөөцийн менежмент нь эмзэг, нарийн төвөгтэй, ихэвчлэн цаасан материалуудтай харьцсан байдаг. Олонх бизнес эрхлэгчид хүний нөөцийн ажлын урсгалыг өөрчлөх GoCo.io шиг орчин үеийн нэгдмэл платформд шилжин орж байна. Интернэтэд суурилсан хүний нөөцийн уг платформ нь ажилтнуудыг уг талбар дээр удирдах, баримтжуулах, менежмент, цаг хугацааны хяналт, гүйцэтгэлийн менежмент, үр ашгийн менежмент гэх мэт бүхий л боломжийг агуулсан цогц систем юм.

Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгч та өөрийн компанийн ажилчдын хяналтыг элдэв бичиг баримт цаас гэх мэт хуучирсан аргаар биш, шинэ түвшинд ажиллах боломжийг танд олгох юм.

QUORA www.quora.com
Quora бол олон нийттэй харилцах асуулт хариултын форум юм. Энэ нь жишээлбэл, Yahoo-гийн асуулт хариултын платформтой адилхан боловч QUORA нь бүх хэрэглэгчид асуулт хариултыг шалган баталгаажуулсан байхыг шаарддаг.

Өөрөөр хэлбэл, тухайн асуултанд хариулт өгч байгаа хүн өөрийн профайл дээр өөрийн мэргэжил чадвараа баталгаажуулсан байхыг шаарддаг. Энэ нь танд туршлагатай мэргэжилтнүүдээс болон тухайн салбартаа сайн хэн нэгнээс тулсамж авах, асуултандаа хариулт авах боломжийг олгож байдаг. Тиймээс та бүхэн өөрсдийн бизнест хэн нэгэн туршлагатай хүнээс асуулт зөвлөгөө авахыг хүсвэл QUORA танд туслах болно.

ASANA www.asana.com
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хэрэгцээтэй аппликэйшний тухай ярьж байгаа бол танд төслийн менежментийн платформ байх ёстой. Энэ бол ASANA аппликэйшн юм.

Asana бол таны баг, төслийг хоёуланг нь сайн зохион байгуулахад тусалдаг. Таны бүх төлөвлөгөө, санаа, үүрэг хуваарилах, түүнийгээ ярилцах тэдгээрийг хүн бүр харах, хувь нэмрээ оруулах боломжийг олгодог юм. Энэ нь мөн олон төслийг нэг дор удирдах боломж олгох ба тухайн төслийн багийн гишүүд төслийн зорилт бүрт тус тусад нь оноо өгөх боломжтой. Товчоор хэлбэл, эхнээс нь дуустал тухайн төслийн явц, үр дүнг хянах боломжийг олгож байдаг.

bookzone
Тагууд: аппликэйшнбизнес эрхлэгчдэдбизнесмэнонлайн хэрэгсэл

Санал болгох:

BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
BNI Karakorum in Mongolia салбар шинэ удирдлагын багтай боллоо
Амт урлаач урласан амт шиг ягаан өнгийн цамц өмссөн эмэгтэй буйдан дээр цайны аяга барин сууна. Тэр цонх руугаа бодолтой ширтэх бөгөөд гадаа байгаа ногоон, намуухан бүдэгхэн харагдах байдал нь нам гүм төрхийг бүрдүүлдэг. - Business.MN
Амт урлаач
Unenbat B

Б.Үнэнбат

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00