BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Apple, Coca-Cola, Google, McDonald's, Amazon зэрэг алдартай брэндийн логоны эвлүүлэг. - Business.MN

Компанийн нэр сонгохдоо анхаарах зүйлс

Unenbat B   Б.Үнэнбат
2018-12-21
  Төр ба бизнес
1
Share on FacebookShare on Twitter

Нэр сонгоно гэдэг багагүй сэтгэл зовоосон зүйл. Зүгээр л өөрийнхөө, эсвэл хүүхдийнхээ нэрээр нэрлээд энэ төвөгтэй бөгөөд чухал сонголтоос зайлсхийж болно.

Тааруухан нэртэй ч нэр хүндтэй болж чадсан брэндүүд байдаг ч нийт худалдан авалтын 77 хувьд брэндийн нэр шууд нөлөөлдөг нь судалгаагаар нотлогджээ. Тиймээс нэр нь байгууллагын цаашдын ирээдүйд онцгой нөлөөтэй.

Зах зээлд тэргүүлэгч, компаниудад нэрийн зөвлөгөө өгдөг CrowdSpring компанийг үүсгэн байгуулагч Росов Кимбаровский “Компанид нэр өгөх гэдэг нь маш их цаг зарцуулсан, санаа зовоосон ажил. Бид 2007 онд компаниа байгуулж байхдаа нэр өгөх гэж 50 цаг зарцуулсан. Төгс нэр олох гэж хэдэн зуун цаг, хэдэн мянган доллар зарцуулдаг компаниуд ч бий. Иймээс л краудсорсинг компаниудын хувьд нэр өгөх үйлчилгээ өнөөдрийг хүртэл эрэлттэй хэвээр байна” гэжээ. Тэрээр шинэхэн компанидаа нэр хайж байгаа хүмүүст зориулан дараах зөвлөгөөг өгч байна.

  1. Нэрээрээ дамжуулан ямар мэдээлэл өгөх тухайгаа сайн бод.
    Танай компанийн нэр танай байгууллагыг бүхэлд нь тодорхойлох чухал зүйл. Таны сонгосон нэр нэрийн хуудас, албан бичиг, вэбсайт, танилцуулга дээр бичигдэнэ. Ялангуяа үйлчилгээний байгууллагууд нэр өгөхдөө тогтооход хялбар, үйл ажиллагааг тодорхойлсон нэр өгөх хэрэгтэй.
  2. Боломжит хувилбаруудыг жагсаан бич.
    Компанийн үйл ажиллагаа, чиглэл тодорхой болсон тохиолдолд санал болгох нэрсийн жагсаалтыг гаргаарай. Багийн гишүүдээ цуглуулан байгууллага, үйл ажиллагааг тань илэрхийлэх нэрсийн санаа гаргаж болно. Танай компанийг бусад өрсөлдөгч компаниудаас илүү харагдуулах, үйлчилгээний давуу талыг харуулах утга бүхий нэр сонгоорой! Та өөрийн сонгосон нэрийг латин эсвэл грек хэл дээр орчуулан сонсож үзээрэй. Магадгүй өөр шинэ нэр толгойд тань бууж болох юм. Жишээлбэл, зайрмаг үйлдвэрлэгч Häagen-Dazs компанийн нэр нь шоколад болон крем гэсэн утгатай зохиомол нэр бөгөөд ямар нэгэн хэлэнд бүтнээрээ байдаггүй аж.
  3. Нэрээ бичих, тогтооход хялбар богино, энгийн байхаар бод.
    Бидний мэдэх алдартай компаниуд ихэнх нь товч, тогтооход хялбар, бичихэд төвөггүй нэртэй байдаг. Жишээлбэл: Apple, Chanel, Virgin, Southwest гэх мэт. Ойлгомжгүй нэрүүд тогтооход төвөгтэй төдийгүй хэрэглэгчдийн сэтгэлд ойр тусч чаддаггүй. Учир нь старт-ап компаниудын хувьд олонд танигдахад түгээмэл ашигладаг маркетингийн нэг хэлбэр болох компанийн нэрийг чихэнд хоногшуулах арга үр дүнгээ өгдөггүй. Хүмүүс танай нэрийг тогтоохгүй эсвэл өөр бусад төстэй нэртэй хольж хутгадаг. Хэрэглэгчид танай компанийн нэрийг мэдэхгүй эсвэл зөв бичиж, дуудаж чадахгүй байх нь ямар үр дүн авчрах нь тодорхой.
  4. Нийтэд түгсэн үг хэрэглэхээс зайлсхий.
    Нийтэд түгсэн, өргөн хэрэглэгддэг нэр ашиглах нь танай компанийг өрсөлдөгчдөөс тань ялган харуулж чадахгүй. Жишээлбэл, логоны дизайн гаргадаг маш олон байгууллага байдаг. Тэдний ихэнх нь Дизайн эсвэл Лого гэсэн үг нэрэндээ ашигласан байдаг. Тиймээс дизайнтай олон нэрнээс танайхыг ялгах хэцүү. Бидний сайн мэдэх General Electric компани нэрэндээ энгийн хоёр үг ашигласан. Энэ нь 2 үг, магадгүй салбартаа хамгийн өргөн ашиглагддаг нэрний үг ч байж болох юм. Гэхдээ энэ компани салбартаа түгээмэл нэртэйн улмаас зар сурталчилгаандаа тэрбум, тэрбумыг зарцуулдаг.
  5. Газарзүйн нэр ашиглахдаа анхааралтай байгаарай.
    Зарим хүн компанидаа оршин суудаг хот, улсын нэр орсон нэр өгдөг. Хэрэв танайх зөвхөн улс дотроо үйл ажиллагаагаа явуулах бол ийм нэр өгөхөд болохгүй гэх зүйлгүй. Жишээлбэл, “Minnesota Manufacturing and Mining” компани эхэндээ зөвхөн мужийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг байсан бол өргөжин тэлэхийн хэрээр нэрээ өөрчлөх шаардлагатай болсон бөгөөд одоо та бидний сайн мэдэх 3M болжээ.
  6. Трэнд дагах хэрэггүй.
    Зарим нэг жил тодорхой үг хэллэг трэнд болдог. Жишээ нь 2000 оны үед “мянган”, “century” гэдэг үг трэнд болж олон газар энэ 2 үгийг оруулан компаниа нэрлэж байсан. Хэдийгээр тухайн үедээ цаг үетэйгээ нийцсэн нэр боловч маш хурдан хуучирч хоцрогддог. Тиймээс дараа нь солих нэр битгий сонгоорой.
  7. Домэйн нэрээ давхар тооцоорой.
    Өрсөлдөгч байгууллагуудтайгаа ойролцоо нэр сонгохгүй байх тун чухал. Учир нь адил төсөөтэй нэрээс болж маргаан их үүсдэг. Домэйн нэрийн хувьд түрүүлж бүртгүүлсэн нь эзэмшдэг дүрэмтэй. Хэдийгээр зохиогчийн эрхийн хууль, брэнд нэр ашиглах журам зэрэг зохицуулах хууль, дүрэм байдаг ч ижил болон ойролцоо нэрийн хувьд маргааныг таслах тийм ч хялбар байдаггүй. Тиймээс компанидаа нэр сонгохдоо домэйн нэрээ давхар шалгаад үзэхэд илүүдэхгүй.
bookzone
Тагууд: бизнесбрэнд нэркомпаникомпанийн нэр

Санал болгох:

Two people smiling and standing together in a kitchen, with kitchen utensils visible. Text overlays the image with contact details and several logos, including Interactive, XacBank, and others.
Жижиг, дунд бизнесүүдэд зориулсан экосистем-Veritech Cloud
From above, a collaborative workspace unfolds, showcasing two individuals sketching business-related ideas on a vast sheet of paper—an embodiment of "Бизнес бол өгөөхийн ухаан" or the art of giving in business. Nearby, a laptop, camera, and stationery accompany their creative process on the wooden table.
Бизнес бол өгөхийн ухаан
Unenbat B

Б.Үнэнбат

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
отгонзаяа
отгонзаяа
4 жил өмнө

нэр сонгох талдээр зөвөлгөө өгдөг газар байн уу туслаарай

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00