BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Сэтгүүл
  • Ном
  • Сурталчилгаа
Үр дүн олдсонгүй
View All Result
BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
View All Result
Close menu
  • Хүний нөөц
  • Made in Mongolia
  • Амжилтын эзэн
  • Бичлэг
  • Вэбинар
  • Дижитал шилжилт
  • Манлайлагч
  • Маркетинг
  • Менежмент
  • Ном
  • Подкаст
  • Санхүү
  • Стратеги
  • Ирээдүйг кодлогчид
  • Онцлох
  • Төр ба бизнес
Вэбсайт хийлгэхдээ анхаарах зүйлс

Вэбсайт хийлгэхдээ анхаарах зүйлс

Unenbat B   Б.Үнэнбат
2018-12-21
  Дижитал шилжилт
0
Share on FacebookShare on Twitter

Вэб бол хүмүүст хүргэхийг зорьсон мэдээллийг сонирхол татахуйцаар Интернэтэд байршуулж улмаар худалдан авах эсвэл захиалга өгөх зэрэг үйлдэл хийх боломжтойгоор бүтээсэн систем юм. Вэбийг бүтээхдээ ямар нэгэн програм технологи ашиглан бүтээдэг ба энэ удаа технологийн асуудлыг ярихгүй.

Та вэбсайт хийхээр шийдсэн бол, бусдад байгууллагаа танилцуулах, мэдээлэл түгээх, борлуулалт нэмэх вэб сайтаа хэрхэн бүтээх вэ? Та өөрөө вэбээ хийх эсвэл аль нэгэн мэргэжлийн багаар вэбсайтаа хийхээс үл хамааран вэбийн зорилго, агуулга, төлөвлөлтөнд анхаарах нь сайн вэбсайттай болохын үндэс юм.

Вэб сайт хийхдээ хамгийн түрүүнд вэб сайтынхаа зорилгыг тодорхойлох шаардлагатай.  Үүний тулд дараах асуултанд хариулаарай:

  • Та вэб сайтаа хэнд зориулж байна вэ?
  • Тэдэнд ямар мэдээлэл хүргэх вэ?
  • Мэдээллээ хэрхэн энгийн, ойлгомжтой зохион байгуулах вэ?
  • Вэбсайтаар дамжуулан ямар үйлдэл хийлгэх вэ?

Эдгээрээс таны вэбсайтын ерөнхий зураг гарч үүнээс үндэслэн вэбсайтын төлөвлөгөө гарах ба улмаар техникийн шаардлага, ямар өртгөөр хийгдэх зэргийг тодорхойлдог. Вэбсайтыг захиалагч нь вэбсайтаа сайтар төлөвлөж, бүтэц гарган түүний дагуу вэбд орох текст, зураг, видео гэх мэт контентуудаа бэлдэнэ. Та өөрт байгаа бүх мэдээллээ вэбсайтдаа оруулж их мэдээлэлтэй харагдах нь гол биш, таны бэлдсэн мэдээлэл хэрэглэгчид үнэхээр хэрэгтэй юу? Таны вэбдээр хийх үйлдлүүд харилцагчийн цагийг хэмнэх, ойлгомжтой үйлдэл байж чадах уу? гэдгийг бодолцож мэдээллээ бэлдэх, вэбсайтынхаа үйл ажиллагааг төлөвлөх нь чухал.

Та зорилгодоо нийцсэн контент, мэдээллээ хэр сайн бэлдэнэ, таны вэбсайт хэрэглэгчдэд төдийчинээ ойлгомжтой байх болно. Иймээс вэб захиалагч нь вэб төлөвлөлт, агуулга бэлдэхдээ илүү анхааран оролцож бусад вэб дизайн, хөгжүүлэлт, аюулгүй байдал, хандалтын шинжилгээ, шинэчлэлт зэрэг ажлуудыг мэргэжлийн байгууллага, багт даатгах нь зүйтэй.

Орчин цагт мэдээлэл түгээх, бараа бүтээгдэхүүнээ таниулах зэргээр бизнесийн хүрээгээ тэлэх хамгийн оновчтой арга бол Вэбсайт гэдэгтэй хэн ч маргахгүй. Вэбсайт тань таныг хаана юу хийж байгаагаас хамаарахгүйгээр 24 цагийн турш дэлхийн аль ч өнцөг булан бүрт таны төлөө ажилласаар л байх болно. Гагцхүү та вэбсайтынхаа ямар мэдээлэлтэй байх, хэрэглэгч ямар үйлдэл хийх, тантай болон танай байгууллагатай хэрхэн холбогдохыг нь зөв тодорхойлж өгөх хэрэгтэй.

Иймээс вэбсайт хийх нь зөвхөн Мэдээллийн технологийн ажилтны хариуцах ажил биш, байгууллагын удирдлага, маркетинг борлуулалтын хүмүүсийн бодож төлөвлөсөн зорилгын дагуу хийгдэх ёстой ажил юм. Вэбсайт бол таны танилцуулга гэхээсээ илүү таны харилцагчдад хялбар хандах, хялбар хэрэглэх боломжуудтай тэдэнд зориулагдсан байх ёстой юм. Харилцагч, хэрэглэгчээ мэдэрч судалгаа шинжилгээ хийснээр та хэрэглэгчийнхээ асуудлыг шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай мэдээллээр хангах стратегийг боловсруулж, онлайн арга хэрэгслийн тусламжтайгаар илүү бодитой үр дүнд хүрэх боломжтой.

Вэб сайтыг хийж бүтээх хугацаа болон үнэ өртөг нь тухайн вэб сайтын бүтэц, хэмжээ, зорилгоос шалтгаалан  харилцан адилгүй байдаг. Байгууллага бүрийн хэрэгцээ шаардлага, зорилго өөр тул тэдний хэрэгцээнд тохирох технологийг сонгох, агуулгыг хэрхэн ойлгомжтой, хэрэглэгчдэд эвтэйхэн харуулах зэргээс эдгээр нь шалтгаалж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл таны вэбсайт ямар үнэтэй хийгдэх вэ? гэдэг нь захиалагч таны мөрөөдөл, вэб төлөвлөлтөөс хамаардаг.  

 

Вэбсайтыг хийж дууссаны дараагаар домэйн нэр авч вэб сайтаа Интернэтэд байршуулах, бизнес имэйл үүсгэх зэрэг технологийн үйлчилгээнүүдийг авахад нэмэлт зардал зайлшгүй гардгийг мөн тооцох хэрэгтэй. Эдгээр нэмэлт үйлчилгээг сонгоход вэбсайтыг ямар програм, систем дээр хийснээс шалтгаалан өөр өөр байх тул вэб хийж буй багтайгаа ярилцаж шийдэх шаардлагатай байдаг.

 

Тагууд: Вэбвэб хийхвэбсайт
Unenbat B

Б.Үнэнбат

0 0 votes
Article Rating
Subscribe
Login
Notify of
guest

guest

0 Comments
Inline Feedbacks
View all comments

black-logo-main
  • Бидний тухай
  • Редакцын бодлого
  • Үнийн санал
  • Нууцлалын бодлого

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА: 8997-5667, 8097-5667, 8697-5667

ХАЯГ:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Нархан хотхон, Таун хаус 2-6

Үр дүн олдсонгүй
View All Result
  • Нүүр.
  • Ирээдүйг кодлогчид
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Ном
  • Сурталчилгаа
Гишүүд
НЭВТРЭХ

© 2022 Business.mn - Монголиан экономи.

Сошиал хаягаар нэвтрэх
Facebook
Google
Social Loader

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
()
x
| Reply
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00