Ажлаа төлөвлөх хялбар бас ухаалаг арга

Ажил хэрэгч хүн бүр ажлаа төлөвлөх янз бүрийн аргатай байдаг. Харин орчин цагт ажил хэрэг, төслийн менежмент хийхдээ мэдээллийн технологийн давуу талыг ашиглан хялбар аппликэйшнийг сонгон хэрэглэж ухаалгаар төлөвлөлтөө хийх, бусадтай хуваалцаж сурах зайлшгүй шаардлага зүй ёсоор урган гарч байна. Ажил хэрэгч эрхэм таны энэхүү хэрэгцээг бүрэн хангах ажил төлөвлөлтийн Трелло аппликэйшнийг товч танилцуулъя.

Трелло гэж юу вэ? Яагаад Трелло гэж?
Трелло бол таны  төслүүд болон өдөр тутмын ажлаа тэмдэглэх ажлын самбар юм.  Үүнийг зөв зохион байгуулснаар, ажлуудаа эмх цэгцтэй ойлгомжтойгоор нэг дороос харах боломжтой. Tрелло нь таныг ямар ямар ажлууд хийж байгаа болон яг одоо юун дээр ажиллаж байгааг харуулах маягаар буюу трелло тантай ярих мэт ажиллана.
Өмнө нь бид ханын самбар дээр тэмдэглэлүүдээ нааж ажлаа жагсаадаг байсан ба тэмдэглэл нэмэгдсээр танд болон танай багийн хүмүүст олон тэмдэглэлийн цаасан дунд толгой эргэм болж төвөгтэй, ойлгомжгүй байдал үүсдэг. Энэ бүхнийг орчин цагт комьютерийн дэлгэцэн дээрээ эмх цэгцтэй, ухаалаг байдлаар шийдэж, тэрч байтугай наалттай тэр олон тэмдэглэлийн цаас бүртээ өөрсдийн видео, зураг, дүрс текст, гэх мэт зүйлийг агуулж чадна гээд та төсөөл дөө. Таны энэ төсөөллийг бодит болгох боломж бол танд болон танай багт нэн хэрэгцээтэй аппликэйшн  “Трелло” юм.
Эдгээр ажлын тэмдэглэлүүд дээрээ та хүсвэл төрөл бүрийн файл хавсаргаж болох ба файл хуулдаг аппликэйшнээс (BitBucket эсвэл Salesforce гэх мэт) хавсралтыг хялбарханаар оруулж болно. Мөн таны ажил төлөвлөлтийн самбар гэрт тань, халаасанд тань үргэлж тантай хамт байж, таны ажлыг орон зайн хамааралгүй болгож, интернэттэй бүхий л үед ажлаа хянах, зөв төлөвлөх найдвартай туслагч тань байх болно.
Дэлхий дахинд өдөр тутмын ажлаа хялбаршуулах хүсэлтэйгээр Треллог идэвхтэй ашиглаж байгаа 25 сая хэрэглэгч байна.
Хэрэв та GSuite үйлчилгээний хэрэглэгч бол Треллог үнэ төлбөргүйгээр хэрэглэх бүрэн боломжтой.
www.trello.com
Захиалах
Мэдэгдэл
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Сошиал хаягаар нэвтрэх

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Add New Playlist

0
Бидэнтэй сэтгэгдэлээ хуваалцаарай.x
-
00:00
00:00
Update Required Flash plugin
-
00:00
00:00