BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ажил хэрэгч хувцастай хоёр хүн цаанаа хотын дүр төрхтэй цонхны өмнө дохиж, ярилцаж байна. - Business.MN

Бизнесийн хамтрагчаа халах мөчид …

Business.mn   Business.mn
2019-02-20
  Менежмент, Төр ба бизнес
0
Share on FacebookShare on Twitter

1. Анхны ажилтнаа халах
“Хамтдаа дөрвөн жил, үүнээс гурван жилд нь хоёулхнаа ажилласан анхны ажилтнаа халсан. Анх эхлэхэд үнэхээр мундаг ур чадвартай байсан ч компани томрох тусам тэр нь бизнесийн өсөлттэй зөрчилдөж эхэлсэн. Хэцүү байсаан, үнэнч зангийн мэдрэмжээ давах амаргүй байлаа. Гэвч зөвлөхүүдтэйгээ ярилцсан, компанийнхаа ирээдүйг хэрхэн харж байсан нь намайг шийдвэртээ үнэнч үлдэхэд тусалсан”.

Денис Лий, “Alala”-г үндэслэгч, гүйцэтгэх захирал

2. Авьяастныг урамшуулах
“Манай &pizza ажилтнуудаа дотроо хөгжүүлэх бодлого баримталдаг. Нээлттэй удирдагчийн албан тушаалын төлөө манай хоёр ажилтан өрсөлдөх бүрийд би хоёуланд нь, хувь хүнийх нь давуу талд тохирсон ажлын байр бий болгохыг хичээж ирсэн. Авьяастныг золиослохын оронд авьяасыг нь хөгжүүлэх орчин бий болгохыг хүсдэг”.
Майкл Ласториа, &pizza-г хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

3. Хуваагдах
“Хамтран үүсгэн байгуулагч бид хоёр тус тусын замаа хөөхөөр шийдсэн. Ингэх нь заримдаа компанийн төгсгөл болдог ч манай брэнд болон ажилтнуудад энэ шилжилт сөргөөр нөлөөлөхгүйн тулд бид хоёр их хичээсэн. Амаргүй ярианаас нүүр буруулахын оронд би 24 цагийн дотор шийдэл олохоор шулуудсан. Багийн бүх гишүүнтэй нүүр тулж уулзахаас эхэлж байлаа. Бид ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээр хүн болгон асуултдаа хариулт авах хүртэл тойрч алхсан. Тэр өдөр би бараг 16 км алхсан байх”.
Шанна Теллерман, “Modsy”-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

4. Сорилтыг урьдчилж харах
“Хоёр үүсгэн байгуулагчаас олон ажилтан бүхий баг болж өссөнөөр хил хязгаар, шаардлагаа тодорхойлох ёстой болсон. Хэрэв ажилтан маань хоцрогдвол эсвэл хүлээлтэд хүрэхгүй бол яах вэ? Манайд хүний нөөцийн алба байхгүй учир бид нямбай боловсруулсан заавар, гэрээтэй болсон. Бага дээр нь засаж авахгүй бол томрохоор өөрчлөхөд улам хэцүү болно”.

Сара Бауком, “Girl Tribe”-ийг хамтран үүсгэн байгуулагч

5. Орхих
Хамтран үүсгэн байгуулсан, анхны “Rent the Runway” компаниа орхиж, “Jetblack”-ийг эхлүүлэх амаргүй байлаа. Би олон зүйл эхлүүлдэг энтерпренер хүн боловч энэ шийдвэрээ олон жил мартаж чадахгүй гэдгээ мэдэж байсан. Хамт олон, хамтран үүсгэн байгуулагчтайгаа урьдын харилцаагаа хадгалж үлдэх нь хамгийн чухал байв. “Rent the Runway”-гийн зөвлөлийн гишүүн, үнэнч худалдан авагч хэвээр үлдсэн нь миний шилжилтийг зөөллөж өгсөн юм”.
Женни Флайсс, “Jetblack”-ийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

6. Хамтрагчаасаа илүү гарах
“Бидэнтэй хамтарч ажилладаг үйлдвэрлэгчид маань ер нь манай багийн гишүүд. Бид томрох тусам анхны хамтрагч маань энэ өсөлтийг гүйцэхгүй болсон учир эхний өдрөөс хойш бидэнтэй хамт байсан тэдгээр залуусыг орхих болсноо хэлсэн. Манай барааг үйлдвэрлэдэг олон хүн тэнд ажиллаж байсан болохоор их хэцүү байлаа. Гэвч бид тэр үеэ нэгэнт давж гараад саяхан тэдэнтэй загвар гаргах ажилд хамтрахаар болсон”.
Кайл Хофф, “Floyd”-ийг хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Entrepreneur сэтгүүлээс орчуулав

bookzone.mn
Тагууд: бизнесменежментхамтран ажиллах

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00