BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нүдний шил, костюм өмссөн, тэгшхэн зангиа зүүсэн эр инээмсэглэн, цагаан дэвсгэр дээр гараа зөрүүлэн зогсож байгаа нь компаниа шинэ өндөрлөгт хөтлөхөд бэлэн энтрепренерийн итгэлтэй байдлыг илтгэнэ. - Business.MN

Хүнд хэрэгтэй бай

Business.mn   Business.mn
2019-02-20
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Хувийн компанийн захирал байхын нэг сайхан тал нь өөрийн хүссэнээр, өөрийн бодсоноор ажиллах боломж юм. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан 1990-ээд оны эхэн үед би үйлдвэр аж ахуйн газарт хариуцлагатай, гэхдээ дээрээ даргатай ажил хийдэг байсан. Хэдийгээр миний бодол зөв гэдэгт бат итгэлтэй ч даргын үгнээс зөрөх боломжгүй. Заримдаа өөрийн итгэл үнэмшлийн эсрэг дургүй зүйлээ хийх тохиолдол гардаг байлаа. Бурууг нь мэдсээр байж даргын буруу шийдвэрийг гардаж гүйцэтгэх маш хэцүү байдаг юм байна лээ. Тиймээс би хувийн хэвшилд ажиллахаар шийдсэн юм.

Улсын байгууллагад ажиллаж байхдаа оройн ангид англи хэл судалсан. Дараа нь TOFEL-ийн шалгалтад тэнцэж, Голландад менежментийн ухаанд суралцсан. Эндээс би менежмент гэдэг ямар сонирхолтой юм бэ гэдгийг ойлгосон. Энэ бүхэн надад бизнест өөрийгөө зориулах сэдэл болсон юм. 1995 онд BSB-д ажилд орсноос хойш дэд захирлаар долоон жил, ерөнхий захирлаар 15 жил ажиллаж байна.

Бизнес хийнэ гэдэг зөвхөн мөнгө олохын тухай биш гэж боддог. Би үргэлж хүнд хэрэгтэй зүйл хийхийг зорьж ирсэн. Хүнд хэрэгтэй зүйл хийж чадахгүй л бол хичнээн мундаг, мэдлэгтэй байсан хэн ч биш болно. Яаж мөнгө олох вэ гэсэн зорилго тавьбал бизнес амжилт олохгүй. Харин хүнд хэрэгтэй юм хийе гээд зүтгэвэл ашиг, орлого аяндаа бий болно.

Би залуу байхаасаа нэг л мэргэжлээр, нэг л ажилдаа тууштай ажиллахыг хүссэн. Цалин мөнгө, хангамж гэхээсээ илүү туршлагатай хүмүүсээс суралцаж авахыг илүүд үздэг байлаа. Өрсөлдөгчөөсөө дутуу байна гэдгээ мэдэх бүртээ түүнийгээ нөхөхийг хичээдэг байсан. Удирдахуйн ур чадварыг судалж маш олон ном уншсан.

Ажил хийж  сураагүй хүн өөрийгөө чаддаг гэж боддог

Залуучуудыг хөгжүүлье гэж яриад байгааг би ойлгодоггүй. Надад бүтээмжгүй мундаг хүн хэрэггүй. Гол нь тэр хүн бусдад хэрэгтэй юм хийдэг байх ёстой. Олон дипломтай, гадны байгууллагад ажилладаг гэдэг бол мундаг гэсэн үзүүлэлт биш. Миний хувьд 300, 400 хүнийг ажлын байраар хангаад явж байгаагаа хүнд хэрэгтэй юм хийж байна гэж л боддог.

Эцэг, эхийн маань надад үлдээсэн хамгийн үнэт зүйл бол хүмүүжил. Бидний үеийн аав, ээжүүд хулгай хийж болохгүй, худлаа хэлж болохгүй, хөдөлмөрлөж амьдар гэх зэргээр хүүхдүүдээ маш сайн хүмүүжүүлдэг байсан. Би аав, ээжийгээ дуурайж өөрийгөө, хүүхдүүдээ хүмүүжүүлдэг.

Манай аав олон жил гадаадад элчин сайдаар ажилласан бөгөөд  дэндүү шударга, эх орондоо дэндүү үнэнч хүн байсан. Англид Элчин сайдаар ажиллаж байхдаа бие нь гэнэт муудсан юм. Амь насанд нь аюултай өвчин туссан ч улсын зардлыг хэмнэх гэж Англид эмнэлэгт хэвтэхийн оронд Москва руу эмчилгээ хийлгэхээр явж байгаад замдаа нас барсан. Тэр үеийн хүмүүс өөрийгөө ингэж хоёрт тавьж чаддаг байсан.

Тийм орчинд хүмүүжсэн хүн үүнээс дор ёс суртахуунтай байх боломжгүй шүү дээ. Бүх хүн ийм байгаасаа гэж би чин сэтгэлээсээ хүсдэг. Миний аав, ээжийн үед сайн хүн олон байсан юм.

Гэтэл өнөөдөр хүн ямар болсныг бид мэднэ. Өөрт нь ногдох ёсгүй зүйлийг завшиж байгаа хүмүүст үнэхээр дургүй хүрдэг. Залуучуудыг ийм зүйлээс хол байгаасай гэж боддог. Монголд улс төр, эдийн засгийн хямралаас гадна ёс суртахууны хямрал нүүрлэсэн гэж би хардаг.

Эрүүл ухаантай л бол шударгаар хөдөлмөрлөж амжилтад хүрэх зам маш олон бий. Залхуу, чадваргүй, харанхуй, бүдүүлэг, өрөвдөлтэй хэсгийг даган цүнх барьж амьдраад яах юм бэ?

Залуу хүн  бусдын мөнгө төгрөг, төрийн албан тушаал ашиглан амжилтад хүрнэ гэж боддог бол шившиг. Олон сайхан багш нараар эрдэм заалгаж, эцэг, эхийнхээ мөнгийг үрчихээд амьдралд хэрэгжүүлж, хариу барьдаг хүмүүжилтэй байх ёстой.

 

bookzone.mn
Тагууд: зөвлөгөөменежментхувь хүний хөгжил

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00