BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хоёр ухаалаг гар утас нь бизнесийн хэрэгцээнд тохирсон маркетингийн платформын интерфейсийг харуулдаг. Харилцаа холбоог сайжруулахыг хүссэн аливаа компанид тохиромжтой хэрэглэгчийн мессежийн жагсаалт бүхий вэб програмыг харуулав. - Business.MN

Эсэргүү энтрепренерүүд

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-03-13
  Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Одоогоос 10 жилийн өмнө А.Мэнд-Орших АНУ-ын Бостон хотын “Umass” Их сургуульд бизнесийн удирдлага мэргэжлээр мастерийн зэрэг хамгаалахаар очжээ. Гэвч сургуулиа төгссөнгүй. Яагаад гэвэл ангийнхан нь бизнесийг их, бага хэмжээгээр амталчихсан байхыг хараад их сургуульд эзэмшиж буй мэдлэгээ маш чамлалттай гэж үзэв. Түүнд ямар нэгэн бизнес хийн, алдаж онож үзэхгүй л бол заавал сургууль төгсөж байж сайн бизнес босгоно гэдэг баруунаас нар мандахтай адил санагдав. Тиймээс сургуулиа орхин 2010 онд эх орондоо эргэн ирж, өөрийн компаниа байгуулахаар шийджээ.

“erxes inc” компанийн үүсгэн байгуулагч А.Мэнд-Орших

2010 оны зургадугаар сард орон нутгаас анх удаа Улаанбаатарт ирж, их хотыг үзэж нүд тайлсан олон залуусын нэг нь Б.Бат-Амар. Тэрбээр Ховд аймагт дунд болон их сургуулиа дүүргэсэн. Хүүхэд байхын сониуч зантай тэрбээр “Үүнийг яаж хийсэн юм бол” гэж байнга өөрөөсөө асууна. Олон төрлийн “яагаад” дотроос компьютер гэдэг зүйл хамгийн учир битүүлэг байлаа. Тэр аавынхаа мэргэжлийг өвлөх ёстой байсан учраас Ховд аймгийн Багшийн сургуульд математикийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. Гэхдээ Улаанбаатарт ирээд хоёрхон сарын дараа нэгэн дотныхоо найзаар дамжуулан А.Мэнд-Оршихтой танилцсан нь олон “яагаад”-ынхаа учрыг олох эхлэл болжээ.

“erxes inc” компанийн хамтран үүсгэн байгуулагч Б.Бат-Амар

2010 онд байгуулагдсан, Монгол Улсын бизнесийн салбарт маркетингийн чиглэлийг шинжлэх ухаанчаар хөгжүүлэх зорилготой компаниудын төлөөлөл болсон “New Media” групп нь А.Мэнд-Орших болон, Б.Бат-Амар нарын хичээл зүтгэл, хөдөлмөрч, зоригтой алхмуудын илэрхийлэл юм. Тэд дотоодын зах зээлд олсон орлогоороо дэлхийд гарах бүтээгдэхүүн, үйлчилгээгээ санхүүжүүлдэг бөгөөд олон тооны төсөл хэрэгжүүлжээ. Эхлүүлсэн бүхэн нь амжилттай байсангүй. Монголд үйл ажиллагаа явуулдаг Gerege Acency, Erxet.biz, гадаад зах зээл рүү чиглэсэн Pepp, Mogulio, Nobile.me, TeamOn зэрэг нийгмийн сүлжээний бизнесүүд нь хөрөнгө мөнгө, хүн хүчний хомсдол зэрэг бэрхшээлээс үүдэн унасан юм. Гэхдээ тэд Монголын Цахиурын хөндийгөөс дэлхийд гарахаар ана мана, ач тач үзэлцсээр яваа.

2016 онд Нью Медиа Группийнхэн ээлжит асуудалтай тулгарав. Хэрэглэгч үйлчлүүлэгчдийн санал гомдол болон асууж тодруулах зүйлд цаг тухайд нь хариулж чадахгүй байлаа. Тухайлбал, тэдний “Еrxet.biz” санхүүгийн программ ашигладаг нягтлангууд ихэвчлэн оройн цагаар холбогдоход хариу өгөх хүнгүйгээс алдаа дутагдал нэлээд гарав. Маркетинг, борлуулалтын үр дүнтэй шийдэл хэрэгтэй болов. Тиймээс Нью Медиа Групп Өсөлттэй маркетинг /Growth маркетинг/ буюу маркетингийн зардлын өгөөжөө хэмжих боломжтой олон төрлийн ухаалаг туршилт дээр үндэслэсэн, хамгийн бага зардлаар оновчтой маркетинг хийх аргачлалыг нэвтрүүлсэн гадаадын платформуудыг ашиглаж эхэлсэн байна. Яг энэ үед А.Мэнд-Оршиход “Бид өөрсдөө үүнийг төвөггүйхэн зохион бүтээж чадах юм байна” гэсэн бодол төрөв. Гэхдээ тэд маркетинг, борлуулалтын платформыг зүгээр ч нэг хийхийг хүссэнгүй.

Тэдний бүтээхийг зорьсон платформ нь нээлттэй эх /open sourse/ -ийн загвартай байвал энэ нь технологийн салбарт Монгол Улсаас өгч буй зүйл нь болох аж.

Технологийн салбарын донсолгоотой замаар олон жил давхиж, хөгжлийн нэгэн үе шатыг туулсан Нью Медиа Группийн хамт олны хувьд “Бид технологийн салбарт юу өгсөн юм бэ” гэсэн асуулт нэхэл хатуутай байлаа. Тэд зургаан жил алдаж онохдоо “авах биш өгөх ёстой юм байна” гэдгийг ойлгожээ. Тиймээс тэдний бүтээхийг зорьсон платформ нь нээлттэй эх /open sourse/ -ийн загвартай байвал энэ нь технологийн салбарт Монгол Улсаас өгч буй зүйл нь болох аж. Тиймээс А.Мэнд-Орших, Б.Бат-Амар нар нээлттэй эхийн загвартай маркетинг борлуулалтын платформ болон түүний цахим хувилбарыг бүтээх зорилгоор “Еrxes Inc” компанийг байгуулав.

Өнөөдөр дэлхийд нээлттэй эхийн программууд корпорациудын программ хангамжийн салбарыг тэргүүлж байна. Учир нь ийм программ хангамж тухайн байгууллага нэг компаниас хараат үйлчилгээ авах эрсдлийг арилгаж, асар хурдацтайгаар зах зээлдээ мэдээллийн технологийн оновчтой засаглал бүтээх боломжийг олгодог. Программистуудын хувьд тухайн хийж буй программыг эхийн хаалттай байдалд боловсруулж бэлэн болсон үр дүнг олонд дэлгэх нь тэдний ажлын явцыг үнэлэх боломжгүй болгодог. Харин нээлттэй байгаад түүнд ямар хөгжүүлэлт хийсэн нь ил байвал тэдний хувьд ажлаас авах урам зориг нь нэмэгддэг. Түүнчлэн дэлхийн зах зээлд нээлттэй тавьсан эхэд ямар ч үнэ хөлсгүйгээр олон улсын программистууд сайн дураараа бага багаар шинэчлэлт, хөгжүүлэлт оруулсаар байдаг.

Тухайлбал өнгөрсөн аравдугаар сард дэлхийн бүх улс орныг хамарсан “Hoctoberfest” хэмээх нээлттэй эхийн арга хэмжээ болоход “Еrxes Inc” платформ англи, испани, франц, герман хэлэнд нэмээд хятад, португали хэлтэй болж чадсан байна. Маркетингийн салбарын шинэ эрин үе болох Өсөлттэй маркетингийн “Erxes Inc” платформыг өдгөө Монголын томоохон 15 байгууллага хэрэглэж байна. Мөн тус платформын жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан цахим хувилбарыг хөгжүүлэх ажилд тэд ханцуй шамлан оржээ.

Дэлхийд бүтээлээ ил зарласан “Erxes Inc” компанийн залуучууд хөрөнгө оруулалтын тал дээр хатуу байр суурьтай байж одоог хүртэл 100 хувь bootstrapped буюу дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр өөрийгөө санхүүжүүлээд явж байна. 200 сая төгрөгөөр компанийнх нь 50, 60 хувийг худалдаж авъя гэх мэтийн саналыг тэд хүлээж авдаггүй. Учир нь манай улсад мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүй бөгөөд тооцоо судалгаа багатай, хөрөнгө оруулалтын саналд хөнгөн хандаж болохгүй гэж үзжээ. “Erxes Inc” компани өөрийн 16.5 хувийг 3.8 сая доллараар үнэлэсэн нь АНУ-ын Цахиурын хөндийд байдаг л тоо юм. Тиймээс тэд Монголоос Цахиурын хөндийн мөсийг хагалах анхны гарааны бизнес болохын тулд олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцож, хөрөнгө оруулагчдаас үргэлж таатай сэтгэгдэл, хэрэгтэй зөвлөгөөг авч чаддаг. Нээлттэй эхийн загвартай маркетинг, борлуулалтын платформыг дэлхийд дэлгэсэн анхны монгол компани бол “Erxes Inc”. Энэ хамт олон ажлын цаг гэдгийг огт өөрөөр ойлгодог. “Гэхдээ манай ажилчид ажлын үр дүнг ямагт сайнаар харуулж чаддаг” гэж удирдлагууд нь хэлж байсан. Тус компанийн оффист олон ширээ байх ч ард нь ажлаа хийгээд сууж байгаа нь тун ховор байлаа. Тэдэнд ажлын цаг бүртгүүлэх, эсвэл бакалавр, магистрийн диплом үзүүлж явах шаардлага байхгүй. Тэд гагцхүү ажлын үр дүнг үзүүлж, салбартаа шилдэг нь байж, шинэлэг ажиллахыг хүсдэг. 

bookzone
Тагууд: гарааны бизнесэнтрепренер

Санал болгох:

Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
A person in a suit stands with arms crossed in front of a yellow and black wall with the Socratus Startup Studio logo. The background features a modern office space with desks and chairs.
Зөвхөн супер санаа, бүтээгдэхүүнээр амжилттай бизнесийг бүтээдэггүй
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00