BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бөмбөлөгт "2019" барьсан, хөгжилтэй төрхтэй сууж буй саарал гахайн баримал нь таны бизнесийн оффист сэтгэл татам байдлыг нэмэхэд тохиромжтой. - Business.MN

Улс төржсөн гахай айсуй

Г.Даваадорж   Г.Даваадорж
2019-03-13
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Нэг зүйл тодорхой байна. Гахай жилд улс төр, төсөв хоёр халж бизнест түр зуурын бүлээн уур амьсгал орох төлөвтэй байна. 2019 онд төсвөөс санхүүжилтэй олон төсөл хэрэгжиж тендерт ялсан компаниуд ажил ихтэй байх нь. Улсаас 1.5 их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад төсөвлөснөөс 752 тэрбумыг шинэ төслүүдэд зарцуулна. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зам, гүүр зэрэг объект барих ажил их өрнөх учраас барилгын компаниудын хувьд завгүй жил болохоор байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнөх жил их ажил хийж харагдах гэсэн улстөрчдийн мэрийлт бизнест тодорхой хэмжээний идэвжлийг үүсгэнэ.

Гэхдээ Монголын эдийн засагт улс төрийн нөлөөлөл хүчтэй байдаг уламжлалаар бизнесмэнүүд 2019 оны улс төрийн үйл явцаас ихэд болгоомжилж байна. Яамдын удирдлага, цаашлаад Засгийн газар солигдох эрсдэл нь хэрэгжиж буй, хэрэгжих төслүүдийн хувь заяаг баллах магадлал өндөр. Түүнээс гадна төрөөс төлөвлөсөн төслүүд амжилттай хэрэгжинэ гэхэд тун эргэлзээтэй. Төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтээр 2019 онд шинээр хэрэгжүүлэх 515 төсөл, арга хэмжээнээс 71 хувь нь ТЭЗҮ байхгүй, баталгаажсан зураг төсөлгүй, байгуулсан гэрээгүй байгаа аж. Тиймээс компаниуд улсын хөрөнгө оруулалттай төсөлд судалгаа муутай орвол эрсдэл үүрнэ.

Иргэдийн дунд хэрэглээний зээлийн дарамт их байгаатай холбоотой Монголбанк хэрэглээний зээлийг хумисан мөнгөний бодлого явуулна. Үүнийг дагаад хүмүүс анхан шатны бус хэрэглээгээ хумих учраас тэр хэмжээгээр ахуйн чиглэлийн худалдааны идэвхи буурч импортлогч компаниудын орлого өсөх боломж хязгаарлагдана. Төвбанкнаас макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалахыг хичээх ч, бизнесмэнүүд валютын ханшны өсөлтөөс болгоомжилсон хэвээр байна. Мөн чанаргүй зээлийн хэмжээ ихэсч байгаа учраас банкууд бизнесийн зээл олголтоо хумина.


Нэг талаас Төвбанк мөнгөний хатуу бодлого барьж байгаа ч нөгөө талаас Засгийн газар төсвийн тэлсэн бодлого хэрэгжүүлэх учраас 2019 он гараад төсвийн тэлэлт импортыг өдөөж төгрөгийн ханш үргэлжлэн унана. Энэ нь инфляцийг хөөргөдөж хувь хүн, бизнесийн байгууллагын ашиг, орлогын үнэ цэнийг бууруулна. Энэ тохиолдолд ОУВС Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн ээлжит үнэлгээгээрээ мөнгөний бодлогоо улам чангатгахыг шаардана. Дотоодын төдийгүй гадаадын бизнес эрхлэгчдийн дунд том хүлээлт үүсгэсэн сэдэв бол татварын шинэчлэл. 2019 онд татварын гурван гол хуулийг шинэчилж, дагалдах 20 орчим хуулинд өөрчлөлт оруулснаар татварын хувь хэмжээ эрс багасч, татвар төлөх, тайлагнах арга хэлбэр хялбаршина.

Тухайлбал, жилийн борлуулалт нь 50 сая төгрөгөөс доош ААН-үүдэд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлагнаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Мөн жижиг, дунд компаниудыг дэмжих зорилгоор жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага бол татвараас 90 хувь чөлөөлөхөөр тусгасан. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим болон бизнесийн хүрээг төлөөлсөн бусад байгууллагаас татварын багц хуулийн шинэчлэлийг түргэн батлуулах лобби хүчтэй явагдана. Гэхдээ эрх баригчид сонгуулийн жил ойртож байгаатай холбоотой хуулийг батлах, хэрэгжүүлэх явцыг өөрсдөдөө ашигтай хувилбараар шийдэх гэж хичээх болно.

Ирэх жилд бизнес эрхлэгчид, тэр дундаа том компаниудын хувьд гадаад хүчин зүйлсийг анхаарч дэлхийн эдийн засагт үүсээд буй тодорхой бус байдлыг харгалзан шийдвэрээ гаргах шаардлагатай. Тиймээс бизнесээ хэт өөдрөгөөр төсөөлөх нь хор авчирна. Хятад найтаахад Монгол ханиад хүрэх тул Дональд Трамп, Си Циньзин хоёрын худалдааны сөргөлдөөн хаашаа эргэхээс өмнөд хөрштэй холбоотой бизнес эрхэлдэг компаниудын ашиг орлого, өсөлт хамаарах болно. Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж байгаа учир ам.доллар үнэд орж импортлогч компаниудын санхүүд хүндрэл учруулна. Манай улсын экспортын орлогын гол эх үүсвэр болсон түүхий эдийн үнэ ханш эрсдэл дагуулсан хэвээр байна. Хятадын эдийн засагт цаг агаар дулаарвал Монголыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулагч нар идэвхжих бөгөөд тэдэнд бараа, үйлчилгээ нийлүүлэх компаниудад эерэгээр тусна.

Хэдийгээр гадаад, дотоод макро эдийн засгийн нөхцөл бизнест тааламжгүй байх ч зарим нэг эерэг хандлага бий. Жишээ нь 2019 онд өртөг багатай санхүүжилтын эрэлт өсөхтэй холбоотой хөрөнгийн зах зээлийн идэвхижил үргэлжилсэн хэвээр байна. Хэд хэдэн компани зах зээлд IPO гаргахаа зарлаад байгаа бөгөөд зарлаагүй компани нэг бус байх магадлал өндөр. Иргэд, компаниуд хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг илүү ойлгоно. Үүнд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гадаадын зах зээлд гаргах IPO нөлөө үзүүлнэ.

Санхүүгийн зах зээлд ажиглагдаж буй өөр нэг эерэг хандлага бол төлбөрийн системийн шинэчлэл. Монголбанк төлбөрийн системийг шинэчлэх төсөл хэрэгжүүлснээр гүйлгээний төрөл, тоо хэмжээ, арга хэлбэр бизнесийн хүрээнийхэнд төлбөр тооцоо гүйцэтгэх ажлыг хялбарчилж өгнө. Энэ нь финтекийн чиглэлийн компаниудыг олноор төрүүлнэ. Мөн цахим мөнгөний гүйлгээнд эзлэх хэмжээ нэмэгдэж банк болон ББСБ-ууд энэ зах зээлд хүчтэй орж ирнэ.

bookzone
Тагууд: төр ба бизнесэдийн засаг

Санал болгох:

Illustrated image showing hands breaking free from chains, with Mongolian text in red and black on a textured beige background.
Чөлөөт зах зээлийн эдийн засаг яагаад чухал вэ?
A collage for 2024 оны учиртай 10 тоо showcases passports, coal, apartments, electricity pylons, a hand with ore, people in traditional attire, a government building, and currency notes.
2024 оны учиртай 10 тоо
Г.Даваадорж

Г.Даваадорж

Ерөнхий редактор

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00