BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Алсын хараа, Зорилго, Төлөвлөгөө, Үйлдэл, Амжилт гэсэн шошготой зурган дээр энтрепренер цом руу авирч байгаа нь бизнес дэх ялалтад хүрч, цэцэглэн хөгжиж буй компанийг бий болгохын төлөө явж буйг дүрсэлсэн байдаг. - Business.MN

Амжилтын дасгалжуулагч танд бий юу?

П.Гандолгор   П.Гандолгор
2019-03-15
  Төр ба бизнес, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter
Сүүлийн үед Америк болон барууны хөгжингүй орнуудад хүчтэй дэлгэрч байгаа ажил мэргэжил бол “Амжилтын дасгалжуулагч” юм. Спортын тамирчид амжилтаа дээшлүүлэхийн тулд дасгалжуулагч хөлсөлдөг. Дасгалжуулагчийн зааврын дагуу бэлтгэл сургуулилалт хийхээс гадна амжилт гаргах сэтгэл зүйгээ бэлддэг. Зарим нэг тамирчид амжилтаа улам их ахиулахын тулд хувийн дасгалжуулагчийг маш өндөр үнээр хөлсөлдөг байна.
Бүгдийг мэдэх боломж бий. Энэ бол намайг амжилт өөд хөтлөн явуулж буй зөвлөх баг юм
Бидний сайн мэдэх LA Lakers багийн тамирчин Шакил Онил торгуулийн шидэлтээ сайжруулахын тулд тусгай дасгалжуулагч хөлслөн авч бэлтгэлээ хийдэг байсан. Улс төрийн зүтгэлтнүүд, Засгийн газрын тэргүүнүүд салбар салбартаа мэргэшсэн зөвлөхүүдтэй байдаг. Тухайлбал, манай улсын Ерөнхийлөгч салбарт бүрт мэргэшсэн, ажлын арвин их мэдлэг, туршлагатай мэргэжилтнүүдээр зөвлөх багаа бүрдүүлсэн нь цаг үеэ олсон бодлого боловсруулах, зөв шийдвэр гаргах замаар улс орноо удирдан явахад тусалж байна. 
Дэлхийн тэргүүн баячуудын нэг, Сорос сангийг үүсгэн байгуулагч Жорж Сорос өөрийн багтаа чадварлаг хүмүүсийг авсан байдаг. Энэ тухайгаа тэрээр “Би бүгдийг мэдэх албагүй. Харин бүгдийг мэдэх боломж бий. Энэ бол намайг амжилт өөд хөтлөн явуулж буй зөвлөх баг юм” гэж хэлдэг. “Баян аав, ядуу аав” номын зохиогч Роберт Киёосаки хууль, санхүү, нягтлан бодох, удирдлага, маркетинг зэрэг салбар бүрт амжилтын дасгалжуулагчтай. Тэднийхээ хүчээр санхүүгийн эрх чөлөөнд хүрч, дэлхийд данстай тэргүүлэх бизнесмэнүүдийн нэг болж чадсан юм. Робертын сайн найзын аав нь идэр залуу наснаас нь авахуулаад амжилтын хөтөч шиг чиглүүлэн залж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд нь ихээхэн нөлөө үзүүлсэн юм.  
Амжилтын дасгалжуулагч танд яаж туслах вэ?
Амжилтын дасгалжуулагчийг зарим үед хөтөч гэж нэрлэдэг. Амжилтын хөтөчийн  дэмжлэгтэйгээр та өөрийнхөө нөөц бололцоо болоод чадварыг таньж мэдээд зогсохгүй амжилт өөд явах замд учрах саад бэрхшээлийг даван туулахад зөвлөх болно. Энэ нь нэг үгээр хэлэхэд амжилт гаргахад тань туслах хүчирхэг хөшүүрэг юм. Амжилтын хөтөч хувь хүнийг ганцаарчлан дасгалжуулдагаараа онцлог бөгөөд таны амьдралын зорилгыг тодорхойлох, түүнд хүрэх арга замуудыг боловсруулах, зорилгод тань хүрэхэд нөлөөлөх дотоод болон гадаад хүчин зүйлсийг тооцоолохын зэрэгцээ, сул талыг арилгаж давуу тал болгон хувирган, өөрийн онцлог давуу талыг мэдрэх, оюун санаагаа төвлөрүүлэн, эрч хүчийг зорилгодоо хүрэхэд тань чиглүүлж өгнө. Товчоор хэлэхэд амжилтын хөтөч таны үнэнч зөвлөх байх юм. 
Амжилтын хөтөч нь спортын дасгалжуулагч, сэтгэл зүйч, багш, зөвлөх зэрэг бусад мэргэжилтэй төстэй шинж чанарыг агуулахын зэрэгцээ өөрийн гэсэн онцлогтой.
Монголчуудын хувьд энэ мэргэжил маш шинэлэг зүйл тул зарим нэг хүмүүс амжилтын хөтөчийг сэтгэл зүйчтэй андуурах явдал гардаг. Би энэ мэргэжлийн талаар сургалт явуулж байх үед хүмүүсээс олон янзын сэтгэгдэл сонсож байсан. Ихэнх хүмүүс “Хүний ёс суртахуун доройтсон, нийгмийн ухамсар буурсан энэ цаг үед хүмүүс өөртөө итгэх итгэлээ алдан мухар сүсгэнд хэт автаж байна. Иймд хүмүүст туслах амжилтын хөтөч гэдэг зүйл нэн шаардлагатай юм” гэж үзэж байхад, нөгөө нэг  хэсэг хүмүүс “Өөрийн хувийн амьдралд тохиолдож байгаа бэрхшээлээ ярьж тусламж хүсч муугаа үзүүлэх дургүй, монголчуудад тохирохгүй” гэж хэлж байсан юм. 
Амжилт гаргахыг хүсдэг байвч арга замаа мэдэхгүй, өөрийгөө танин мэдээгүйгээс болж, сэтгэлийн тэнхээ нь дутсан, өөрийгөө өөрчлөх арга замаа хайж байгаа олон хүнд амжилтын хөтөч хэмээх дасгалжуулагчийн тусламж хэрэгтэй гэдгийг өөрийн туршлага дээрээс баттай мэдэрдэг. Амжилтын хөтөчийн заавар зөвлөгөөгөөр хүн өөрийгөө илүү сайн таньж, авьяас чадвараа нээн илрүүлж, өөртөө итгэх итгэл хурдан нэмэгдэж, амжилт гаргах үйл явц хурдасдаг юм. 
Эцэст нь хэлэхэд амжилтын хөтөч нь спортын дасгалжуулагч, сэтгэл зүйч, багш, зөвлөх зэрэг бусад мэргэжилтэй төстэй шинж чанарыг агуулахын зэрэгцээ өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, спортын дасгалжуулагч тухайн хүнийг зөвхөн спортын уралдаан тэмцээнд амжилт гаргахад нь бэлдэж байхад, амжилтын хөтөч нь хувь хүний хөгжил, эрүүл мэнд, харилцаа, мөнгө санхүү зэрэг олон салбарт амжилт гаргахад нь тусалдаг. 
Сэтгэл зүйч бол хувь хүний өнгөрсөн үед болсон сэтгэл зүйн дарамтыг олж илрүүлэн, түүнээс үүдэн гарч ирсэн стрессийг нь тайлахад тусалдаг байхад амжилтын хөтөч нь оюун санааны дарамтнаас тухайн хүнийг чөлөөлж, ирээдүй рүү чиглэсэн алхмуудыг тодорхойлон амжилт руу хөтөлдөг.
Амжилтын хөтөч тухайн хүнтэй адил мэргэжил туршлагатай байх албагүй, харин уг хүнийхээ урмыг сэргээж, өөртөө итгэх итгэлийг нь бэхжүүлж, түүний бага ч гэсэн туршлага, мэргэжил дээр нь суурилуулан цаашид суралцах идэвхийг сэргээж чаддагаараа олон жилийн туршлагатай, түүнийгээ давтан зааж өгдөг зөвлөхийн ажлаас ялгаатай.
bookzone
Тагууд: дасгалжуулагчменторхувь хүний хөгжил

Санал болгох:

Траст трейд: Итгэлт хүнсийг таны ширээнд
A man and woman are sitting indoors, smiling and conversing. The man wears a white shirt, and the woman is in a white checkered blazer. The background has patterned cushions and frosted glass. Text in the top left corner reads "Cappuccino Time Podcast.
Зорилготойгоо хэрхэн ажиллах вэ? | Cappuccino Time Podcast | EP14
П.Гандолгор

П.Гандолгор

Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөх

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00