Амжилттай бизнес эрхлэгчид олон арга хэмжээ, уулзалт, цуглаанд уригдаж туршлагаа бусадтай хуваалцдаг. Гэвч эдгээр арга хэмжээний үеэр согтууруурах ундаа хэрэглэх шаардлага бишгүй олон тулгардагийг бизнес эрхлэгчид өгүүлдэг. Түүнчлэн аливаа бизнес хэлэлцээрийн чөлөөт цагт хамтрагчидтайгаа хамт гашуун ундаа хүртэх хэрэгтэй болдог ч тохиолдол бий. Бас хэрвээ бизнес нь бүтэхгүй, ямар нэгэн саад тулгарсан үед стрессээ тайлах гэж, сэтгэлээ тайтгаруулах гэж согтууруулах ундааг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг байна.
Энэ үед бизнес эрхлэгч та согтууруулах ундааг хэр хэмжээнд хэрэглэдэг вэ? Заримдаа хэтрүүлдэг үү? Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний маргааш ихэнх хүний толгой ангалзаж, бие сульдаж, нэг л ёозгүй байдаг шүү дээ. Тэгвэл согтууруулах ундаа таны биед, тодруулбал таны мэдрэл сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг тухай танилцуулъя.