В.Баярсайхан долоон хүүхэдтэй айлын дундах нь. Чойбалсан хотод улсаас өгсөн 18 м/кв байранд ээжтэйгээ, хамаатныхаа гурван хүүхэдтэй хамт давчуухан амьдардаг байлаа…
Жижиг компани хөрөнгийн бирж дээр IPO гаргаж, анх төлөвлөснөөсөө хэдэн арав дахин хөрөнгө босгосон нь цөөхөн компани зах зээлийг хуваан хяналтаа тогтоосон Монголын бизнесийн уламжлалт амьдрал, түүний оролцогчдын хувьд амыг нь ангайлгасан явдал байлаа…
Түүнд нэг л том алдаа байлаа. Тэр аль ч бизнест амин сүнс болдог “баг” гэдэг зүйлийг орхигдуулж ганцаараа л зүтгээд байж. Ийнхүү найзуудаасаа зээлсэн таван сая төгрөгөө бизнес болгож чадалгүй буцааж өгчээ…
Гурван сар бэлдэж Америкийн хоёр сургууль руу материал явуулсан ч тэнцсэнгүй. Ахин гурван сар бэлдэж шалгалт өгснөөр АНУ-ын Сиэтл хот дахь Вашингтоны Их Сургуулийн МВА хөтөлбөрт тэнцэв. АНУ-ын хоёр дахь Цахиурын хөндий гэгддэг Сиэтлийг сонгосон учир нь тэнд Амазон, Майкрософт, Гүүгл, Делл, Фэйсбүүк, Твиттер зэрэг том технологийн компанийн оффис байрладаг…
“Уйдамтгай” хүн 100 мянган ам.долларын төлбөртэй сургуулийн хичээлийн эхний улиралд 20 мянган ам.доллар төлж, үлдсэн мөнгөө бизнесийг нь авсан хүнээсээ АНУ-д очсоны дараа авахаар тохиролцов…
Баяраагийн англи хэл хангалттай түвшинд байгаагүй ч Монголд компани ажиллуулж байсан туршлага нь хэрэг болж, зургаан удаа ярилцлаганд орсны үр дүнд Амазонд сарын 9 000 ам.долларын цалинтай дадлага хийх эрхтэй болж, үүгээрээ өр зээлээ төлж, цаашид суралцах боломжтой болжээ. Гэлээ ч 20 технологийн компани дундаас Делл компанийг сонгов…
Олонд хүртээмжтэй, гэхдээ өртөг багатай санхүүгийн үйлчилгээг бий болгохоор шийдэж, 2015 онд “AND Global” компаниа байгуулж, LendMN хэмээх бичил зээлийн платформ байгуулав. Тэд нийлээд хиймэл оюун ухаан, machine learning-гийн технологид суурилсан бичил зээлийн цахим үйлчилгээг бий болгов…
Хөрөг нийтлэлийн бүрэн эхийг BUSINESS.MN сэтгүүлийн №4 дугаараас уншаарай.