BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Энтрепренер баруун тийш харсан том шар сумыг зүүн тийш харсан хэд хэдэн жижиг цагаан сумны дэвсгэр дээр зурж байгаа нь бизнес, компанийн ертөнцөд шинэлэг чиг хандлагыг бэлэгддэг. - Business.MN

Гарааны бизнесээ хэрхэн зөв чиглүүлэх вэ?

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-04-08
  Менежмент, Стратеги
1
Share on FacebookShare on Twitter

Startup орчин үеийн хүмүүсийн дунд тахал болж байгаа ч зөв эхлээд амжилттай үргэлжлүүлэн авч явбал өөрсдөд нь, цаашлаад нийгэмд, улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр болдог.

Хүн болгонд ямар нэгэн санаа бий. Харин түүнийгээ эхлүүлэхэд зориг, хөрөнгө гэх мэт саад тулгарахыг үгүйсгэхгүй. Тиймээс зөвхөн гарааны бизнес эрхлэгч гэлтгүй, олон жил үйл ажиллагаа эрхэлсэн, мөн бизнес хийхийг зорьж буй хүмүүст бизнесийн орчны акулуудын хэлсэн зөвлөгөө, мэдлэгийг дамжуулж байна.   

“Kharkhorum Digital”-ийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат

  • Удирдагч гэдэг нь албан тушаал биш, амьдралын хэв маяг юм.
  • Бизнес бол систем. Тэгэхээр гүйцэтгэх захирлын гол үүрэг бол энэхүү системийг бүтнээр нь хардаг буюу аливааг томоор харахад оршино.
  • Би аливаа хүнийг шинээр ажилд авахдаа дараах хоёр зүйлийг нь хардаг. Нэгт, хандлага. Хэрэв хандлага үгүй бол зүг чигээ мэдэхгүй трактор л гэсэн үг. Хоёрт, итгэл даах буюу өөрийгөө дайчлах чадвар.
  • Компанид өөрийн гэсэн тодорхой соёл байдаг. Тиймээс авах гэж буй хүнийхээ соёлыг өөрсдийн компанидаа таарах эсэхийг мэдэх ёстой.
  • Аравтын системийг мартаж болохгүй. Танай баг 10 хүнтэй бол чи ганцаараа удирд, харин 20 хүнтэй бол ахиад нэг удирдагчтай бол.

  • Сайн хамтрагчтай болно гэдэг “1+1=3” гэсэн үг. Учир нь хамтарч буй хоёр хүн тус тусдаа хийснээс хавьгүй илүүг нийлээд хийдэг байх ёстой. Тиймээс хэнтэй нийлбэл хоёр биш гурав болох вэ гэдгээ сайн боддог бай.
  • Би сүүлийн хагас жилд 40 гаруй компанийн гүйцэтгэх захирлуудад зөвлөгөө өгсөн. Энэ туршлагаасаа харахад ихэнх удирдагчид гадны хямралыг даган өөрсдөө хямарчихдаг. Маш их савлаж байгаа бизнесийн орчинд аливаа компани савлаж болно. Гэхдээ компанийг удирдаж яваа хүн нь ямагт тайван байж, зорилгоо томоор хардаг байх хэрэгтэй.

“LendMN”-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга

  • Удирдагч хүн аль болох хурдтай байх хэрэгтэй.
  • Аливаа компанийн хүний нөөцийг зөв удирдах нь удирдагчийн гол үүрэг.
  • Би хамтарч чаддаг, хамтрагчаа ойлгодог, буруугаа хүлээдэг зан чанартай хүн багтаа авахыг эрмэлздэг.
  • Ялангуяа залуучуудад чухал зүйлийг хэлэхдээ ямар нэг байдлаар хошин зүйл нэмж өгвөл илүү сайн ойлгох, санах магадлалтай байдаг.
  • “Сүү” ХК-д ажиллаж байхдаа хамт олноо хурцалдаг, удирддаг үүрэгтэй байсан. Харин Lend-ийн соёл арай өөр буюу бүх хүн нь хурцлагч, удирдагч хүмүүс байдаг. Тэгэхээр миний ажил бол тэр хүмүүсийг зөв зүг рүү нь чиглүүлэх. Тэгэхгүй бол хүн бүр өөр зүгт явчих гээд байдаг.
  • Тухайн хүнтэй хамтарснаар яаж бизнесээ “1+1=3” болгох вэ гэдэг чухал асуудал. Үнэхээр зөв хандлагатай ч хамтын ажлын үр дүн 3 биш 2 байгаад байвал учир дутагдалтай. Тэгэхээр бизнесийн хамтрагчаараа аль болох бие биенээ нөхөж чадах хүн сонго. Магадгүй хамгийн том өрсөлдөгчөө бизнесийн хамтрагчаараа сонгож ч болно.

  • Хэт их тав тухыг бүрдүүлэх хэрэггүй.
  • Хор шар гэх зүйлийг зөв чиглэлд нь ашиглавал компани нийтээрээ хөгжих боломжтой.

“ITZone”-ийн Гүйцэтгэх захирал Н.Баттулга

  • Орчин үед компани ажилтныг биш ажилтан компаниа сонгодог болсон. Тэгэхээр бизнес эрхэлж буй бид нар ажилд авч байгаа хүмүүстээ таалагдах хэрэгтэй.
  • Тухайн хүний алсын хараатай манай компанийн алсын хараа таарч байна уу гэдгийг харах хэрэгтэй.
  • Шинээр бий болж байгаа компаниуд байр сууриа олсон компаниудтай өрсөлдөхөд саад, бэрхшээл их бий. Тиймээс арай өөр зарчим, арга барилаар явбал зохино.
  • Орчин үед итгэлцэл бага болсон. Компани байтугай нийгэмд ховор байна.  Уг нь итгэлцэл гэх зүйлийг компани дотроо бий болговол компаниуд хурдацтай хөгжиж, томчуудтай өрсөлдөх боломж нэмэгдэнэ.
  • Анзаарч харвал аливаа компанийн нэг хэсэг нь тогтмол байдалд нөгөө хэсэг нь инновацлаг буюу хурдтай өөрчлөлт дунд байдаг. Энэ хоёрын аль нэг нь ихэдвэл тухайн компанийн үйл ажиллагаанд доголдол гардаг. Үүнтэй адилаар та өөрөө хэт инновцлаг хүн бол хамтрагчаараа тогтвортой хүн сонгох ёстой.
  • Эхлээд итгэлцэл бий болго дараа нь бусад асуудлаа ярь.

  • Багийнхаа хүн бүрийг аз жаргалтай байлгах буюу бүгдийнх нь хүсэлд нийцэж ажиллана гэдэг боломжгүй зүйл.

“Syracusae”-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхзаяа

  • Би ажилчидтайгаа хүүхдүүдтэйгээ ярьж байгаа мэт харьцдаг. Гарааны бизнес эрхлэгчид бүхий л амьдралаа бизнестээ зориулдаг учир удирдан, зохион байгуулна гэдэг амьдралын хэв маяг болчихдог.
  • Удирдагч хүмүүс байгууллагынхаа соёлыг зөв тогтоох хэрэгтэй.
  • Компани дотор янз бүрийн асуудал гардаг. Тэдгээр асуудлыг аль болох түргэн шийдэх ёстой.
  • Би хүний ёс зүйг харахыг хичээдэг. Мөн тухайн хүн өмнөх алдаануудаасаа өөрийн бурууг харж чадаж байна уу гэдгийг харахыг хичээдэг. Жишээлбэл, залуус өмнөх ажлаасаа гарсан шалтгаанаа дандаа бусдын буруу болгох гээд байдаг. Алдааг өөрөөсөө бус өөр хүнээс хайдаг гэсэн үг.
  • Хамтрагчаа сонгохдоо хамгийн түрүүнд тухайн хүний хариуцлагыг хардаг.

  • Шинээр ажилтан авахдаа ажлын зарнаасаа эхлээд бүх зүйл дээр үнэнч шударга байж, тухайн ажлыг горилж буй хүний хүлээлтийг зөв байлгах нь чухал.
  • Ажилчиддаа үе, үе тодорхой хэмжээний сорилт өгч байвал зүгээр.
  • Хүн тав тухтай орчинд удаан байхаараа зэврэх, уйдаж эхлэх магадлалтай.

“Infinite Solutions”-ийн Ерөнхийлөгч Б.Габит

  • Компани бол гэр бүл, харин ажиллаж байгаа хүмүүс нь гэр бүлийн гишүүд юм. Гэр бүлд ямар асуудал гардаг яг тийм асуудлууд компанийн ялангуяа гарааны бизнесийн түвшинд гардаг. Тэгэхээр гүйцэтгэх захирлууд компанидаа гарч байгаа асуудлуудад аав, ээж шиг нь хандах хэрэгтэй.
  • Ажилтнууддаа сэтгэл, итгэл, хариуцлага гэсэн гурван зүйлийг өгч сураарай.

  • Том компанийг соёлоор нь удирддаг. Харин стартапын хувьд үүсгэн байгуулагчийн удирдах чадвар соёлоос чухал. Тодруулбал, гарааны бизнес амжилттай байх шалтгааны 50 хувийг үүсгэн байгуулагчийн удирдах чадвар, үлдсэн 50 хувийг багийн гишүүдийн итгэлцэл юм.
  • Би хувьдаа 125 хүнтэй багийг удирдаж байхдаа 10, 10 хүнтэй 12 баг болгож хуваагаад удирдаж байсан.
  • Юмны ард гарчихсан хүн бусдаасаа өөр сэтгэхүйтэй болчихсон мэт санагддаг.
  • Хийх нь төгс байхаас илүү. Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээг заавал төгс болгох гэж улайрах нь буруу. Заавал төгс болгох бус гаргах нь л хамгийн чухал.
  • Аливаа нэг ажлыг эхлэхэд яагаад гэдэг асуулт маш чухал.

Start компани

bookzone.mn
Тагууд: гарааны бизнесменежмент

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two business professionals in suits, one older man and one younger woman, smiling and shaking hands in a modern office setting with blurred background and bright lighting.
Япончуудын бизнесийг амжилттай болгоход тусалдаг Топ 5 философи
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
Шинэбаяр
Шинэбаяр
6 жил өмнө

Маш их баярлалаа.

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00