BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Ширээн дээр бөмбөрцөг, улаан аяганы хажууд суугаад нүдний шил зүүсэн, энтрепренер байж магадгүй хүн номондоо бичдэг. - Business.MN

Түүний ажил: Шүлэг тэрлэх, зураг авах

С.Баярмаа   С.Баярмаа
2019-04-12
  Хобби
0
Share on FacebookShare on Twitter

Түрээсийн орон сууц, Гэр хорооллын “Сервис центр” зэрэг олны таашаалыг хүртэж буй төслүүдийн санаачлагч, “Дельта констракшн” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн зөвлөх, Гавьяат барилгачин гэх мэт цөөнгүй гавьяа, олон албатай  Ц.Эрдэнэбат хэмээх бизнесмэний авъяас билгийг тод харуулдаг хобби бол гэрэл зураг. Удаахи нь яруу найраг.

Барилгын хүн яруу найрагч байх нь хачирхалтай санагдаж болох ч энэ нь түүний үндсэн ажилд “мэдрэмж” болон тусалдаг.

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, Буянт ухаа I, II, Crystal Town, Park Villa, Sky Garden, Монголын хамгийн анхны дата центр зэрэг томоохон бүтээн байгуулалтыг гардан удирдсан тэрбээр энэ их ажлынхаа хажуугаар хоббигоо хөөх ажилд амжсаар л байдгаас харахад Ц.Эрдэнэбат гэрэл зураг, яруу найрагт зүрх сэтгэлээ өгсөн, үүндээ туйлын дуртай нэгэн ажээ. Тэр ч бүү хэл өөрийн фото зургийн үзэсгэлэн, яруу найргийн хоёр ч ном гаргаад амжсан.

        • Сэтгэлийн тэнгэр цэлмэчихээд
        • Санааны үзүүрт зэрэглээ л байна
        • Хавар эртийн энэ цагаан талд
        • Харин би юугаа зурж эхэлье дээ

Тэр өөрөө энэ сонирхлоо хобби бус “ажил” хэмээн нэрийддэг. Учир нь шүлэг найраглал, гэрэл зургийн аль аль нь маш их төлөвлөгөө шаардагддаг аж. Ноднингийн авсан яргуйгаа илүү сайхнаар, өөр өгүүлэмжтэйгээр дуранд буулгахын тулд олон цагаар боддог байна. Мөн шүлэг тэрлэх санаа гэнэт буух үе багагүй тохиолддог бөгөөд түүнийгээ цаасан дээр буулгах нөр их ажлаа эхлүүлнэ. Бүтэц, агуулга, өрнөл, төгсгөл гэх мэт дараалсан олон асуудал үүсдэг аж.

Өдгөө “Сэтгэл дотроо байгаа бүх гунигийг үснийхээ үзүүрт зангидаад, дээрээс орсон бороотой хамт газар руу шингээж тайтгаръя” гэсэн шүлгийн санаа буугаад байгаагаа тэрбээр бидэнд сонирхуулж, түүнийгээ шад, мөр болгохоор бүх л оюун ухаанаа зориулж байгаа дуулгасан. Ц.Эрдэнэбат “Энэ санаагаа эмхлэн шүлэг болгоход бөөн ажил болно. Нэгэнт ажил юм бол ажилдаа цаг гаргаж, ажиллах шаардлагатай шүү дээ” гэлээ.

        • Ойгоод буух ганц дусал
        • Одоо л оргилдоо байна
        • Цэл залуу омог бардам
        • Цаг дуусч байгаагаа мэдэхгүй байна аа

Заримдаа шүлэг бичиж байгаад зургийн санаа орж ирнэ. Эсвэл зураг дарж байгаад шүлгийн санаа төрдөг түүнд гэрэл зургууд нь гэрэл гэгээ, мэдрэмжийг өгдөг гэнэ. Үзэж байгаа хүн гүн гүнзгий, нандин зүйлийг мэдрээсэй хэмээн ярих дуртай тэрбээр бодолдоо гэрэл зургийн өнгө, дүрслэлийг буулгахдаа баяр баясал өгөх өнцгөөс зургаа дарахыг хичээдэг байна. С.Жавхлан, Т.Баясгалангийн дуулснаар олонд танигдсан, та бидний сайн мэдэх “Хос орчлон” дууны шүлгийг Ц.Эрдэнэбат гэргийдээ зориулан бичсэн түүхтэй.

Уяач хүн хурдан морь уралдуулбал түрүүлүүлж байж кайф авдаг шиг яруу найрагч улам л хүний сэтгэлийн гүн рүү орж байж таашаалыг мэдэрдэг. Тиймээс тэрбээр сэтгэлгээний яруу найрагт туйлын дуртай. Зарим хүнд барилгын салбарын бизнесмэн яруу найрагч байх нь хачирхалтай санагдаж болох ч энэ нь түүнд үндсэн ажлаа сайн хийхэд нь урам зориг өгч, хүлээсэн үүргээ онц гүйцэтгэх сайхан мэдрэмж болон тусалдаг ажээ. Ц.Эрдэнэбат цаашид яруу найргийн хүрээнд монолог хийхээр сонирхож байна. Мөн удахгүй гэрэл зургийн үзэсгэлэнгээ дахин гаргахаар төлөвлөжээ.

Нэргүй шүлэг

  • Сарны туяа нь гэрэлтэй гэлээ ч хүйтэн л шүү дээ
  • Сарнайн дэлбээ нь анхилам гэлээ ч өргөстэй шүү дээ
  • Сайн муу нь мөнхөд цуг орчлон шүү дээ
  • Санаан зоргоор хувирах нь үгүй тавилан шүү дээ
  • Дүүрэн мөртөө ховдог байдаг хүсэл шүү дээ
  • Дэндүү мөртөө ховдог байдаг сэтгэл шүү дээ
  • Дутуу бүхнээрээ ядуу болдог хорвоо шүү дээ
  • Дундуур бүхэн нь зовлон болдог амьдрал шүү дээ
  • Чамай нүцгэн ирэхэд өлгий тоссон хорвоо шүү дээ
  • Чамай нүцгэн буцахдаа чулуу дэрлэх хорвоо шүү дээ
  • Чин үнэнийг хэлэхэд миний юмгүй хорвоо шүү дээ
  • Чимээгүй буцаад тоох нь үгүй орчлон шүү дээс

 

1 of 6
- +
Яг л төвлөрсөн энтрепренертэй төстэй шувуу, жижиг жимстэй мөчир дээр сууж, арын гэрэлтүүлэгтэй тэнгэрт хажуу талаас нь харав. - Business.MN
Унжсан, муруй иштэй үсэрхэг цэцгийн бүдэг ногоон дэвсгэр, бүдэг шар өнгийн цэцэгсийг ойроос харахад ямар ч энтрепренерийн аялалд тусгагдсан уян хатан чанарыг илтгэнэ. - Business.MN
Камер, хантаазтай эр ард талд нь мод, байшин барилгууд бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн явган хүний зам дээр зогсон, энтрепренер болох бизнесийнхээ мөчүүдийг гэрэл зургийн хальснаа буулгажээ. - Business.MN
Нар нүцгэн модны мөчрөөр бүрхэг тэнгэрийн эсрэг зөөлөн улбар шар өнгийн туяа тусаж, бизнес сэтгэлгээтэй аливаа энтрепренерүүдэд урам зориг өгөх мөчийг бий болгодог. - Business.MN
Бүрхэг иш, дэлбээ дээр нь шүүдэр дуслуулсан нил ягаан цэцгийн нахиа нь нахиалж буй компанийг санагдуулам. Арын дэвсгэр бүдгэрсэн байна. - Business.MN
Бүдгэрсэн арын дэвсгэр дээр бизнесийн өндөр барилгатай ягаан цэцэгс. - Business.MN
bookzone.mn
Тагууд: хобби

Санал болгох:

Байгальд гүйх нь эрч хүч нэмж, оюун санааг цэгцэлдэг
М.Мөнхзул: Байгальд гүйх нь эрч хүч нэмж, оюун санааг цэгцэлдэг
A person in a red racing suit and helmet stands next to a yellow car with graphics. Another person in a military-style jumpsuit and helmet stands beside them. A colorful wall with abstract designs is in the background.
Ш.Гантуяа: Шинэ машин шинэ мэдрэмж төрүүлдэг
С.Баярмаа

С.Баярмаа

Bayarmaa Esee

Please login to join discussion

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00