BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Сэлүүрт завиар M&M-ийн хоёр дүр; шар нь айж, олсноос зуурч байгаа бол улаан нь бизнес эрхэлдэг бизнес эрхлэгч шиг булингартай усаар эргэлдэж байна. - Business.MN

M&M`s 1941 оноос оршин тогтнож ирсний нууц юу вэ?

С.Баярмаа   С.Баярмаа
2019-04-26
  Дэлхийд, Менежмент
0
Share on FacebookShare on Twitter

Товчоор хариулахад хөгжилтэй сурталчилгаа юм. Шоколадан хүүхэлдэйг амилуулж, үзэгчдийн ходоодыг гижигдсэн, хөгжилтэй сурталчилгаа хийснээрээ M&M`s өөрсдийн фэнүүдийг бий болгож чадсан юм.

“Марс” компани M&M`s брэндээ зохиомол баатраар илэрхийлэн, телевизийн сурталчилгаанд ашигласан анхны тохиолдол энэ байлаа. 1996 оны Faint, зүггүй Switch хэмээх хошигнол сурталчилгаанууд нь одоо ч гэсэн хүмүүсийн дуртай контент байсаар байгаа нь Дэнни Девитог сурталчилгааныхаа гол дүрд тоглуулж, “X хүмүүс” киноны баатруудтай хамтран ажилласан нь холбоотой.

Чихрийн худалдааны Candystore.com цахим хуудаснаас АНУ-ын оршин суугчид cүнсний баярын үеэр хамгийн их худалдан авдаг чихрүүдийн талаарх 11 жилийн судалгааны дүнгээ олон нийтэд танилцуулахад жагсаалтыг Skittles, Snickers болон M&M’s тэргүүлсэн байна. Мөн M&M’s 2017 онд АНУ-д 688.7 сая долларын борлуулалт хийж, чихрийн зах зээлийн нэгд бичигдсэн. Энэ бүх рекорд, амжилтыг эвдэхэд тэдний маркетингийн бодлого гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Марс компани M&M`s үрлэн шоколадаа өдөрт 400 сая үйлдвэрлэж, дэлхийн 100 гаруй орныг хангадаг.

M&M`s-ийн анхны савалгаа

Дэлхийн номер нэг шоколадны брэндийг нэгэн хэвийн байлгаж болохгүй. Шинж чанараа хадагласан хэрнээ байнга хувьсан өөрчлөгдөж байх шаардлагатай. Үүний тулд цаг үеэсээ хоцролгүй өнөө цагийн соёлын нэг хэсэг болж, худалдан авагчидтайгаа байнга холбоотой байхыг зах зээл шаардаж байна. Энэ ч үүднээс бусад шоколадан бүтээгдэхүүнтэй харьцуулахад M&M`s нь цахим сүлжээг хамгийн ихээр ашигладаг.

Тэд 2008 онд Фэйсбүүк хуудастай болсон ч өдгөө ижил үйл ажиллагаа явуулдаг компаниудын хандалтаас дөрөв дахин их болсон бол Твиттер нь 103 мянга, Instagram нь нэг сая дагагчтай байна. Брэндийнхээ ялгарал, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор төрсөн өдөр, түүхэн ой зэрэг тусгай арга хэмжээнд зориулсан захиалгадаа M&Ms-ийн тусгайлсан бэлгүүдийг санал болгодог. Хамтын ажиллагааны хүрээнд NASCAR авто уралдаан болон Кайл Буш, Эллиотт Садлер, Кен Шрэдер зэрэг алдартай уралдаанчдыг ивээн тэтгэдэг. Бусдыг татдаг алдартнуудын онцлог шинжийг M&M`s мөн мэдэрсний үндсэн дээр Жэй.Кэй.Симмонс, Билли Уэст, Крий Саммер, Ванесса Уильямс нарын одуудтай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

2000-аад онд “Оддын дайн” кинотой холбоотой “Mpire” сурталчилгаагаар хэрэглэгчдэдээ бэлэг барив. Мөн энэ үеэс M&M`s-ийг хар шоколадаар хийж эхэлжээ. 2007 онд Нью Йорк хотын боомтод M&M-ээр хийсэн 15 метр өндөр “Эрх чөлөөний хөшөө”-г сүндэрлүүлжээ. Энэхүү хөшөөнд 1000 ширхэг үрлэн чихэр багтсан байна. Энэ нь хэрэглэгчдийг M&M-ээр өөрсдийн хүссэн дүрсээ хийхийг уриалсан тусгай арга хэмжээ байжээ.

 

1 of 3
- +
Хөлбөмбөгийн сэдэвтэй хувцас өмссөн улбар шар өнгийн том M&M дүр хөл бөмбөгөөр дүүрсэн өрөөнд зогсож, шинэ бизнесээ дөнгөж нээсэн мэт гайхширч байна. - Business.MN
M&M's World London-д байрлах тод улаан өнгийн хоёр давхар автобус нь өнгөлөг бараа бүтээгдэхүүн, M&M-ийн брэндээр хүрээлэгдсэн нь бизнесийн боломжууд эсвэл жижиглэн худалдааны бүтээлч үзэл баримтлалыг судлах хүсэлтэй аливаа энтрепренерүүдэд төгс эрч хүчтэй уур амьсгалыг бүрдүүлдэг. - Business.MN
Шилэн шатаар дээш доош алхаж буй хүмүүстэй, олон шатлалттай, өнгөлөг, завгүй чихрийн дэлгүүр, төрөл бүрийн чихрийн тавиурууд нь өөрийн бизнесээ эхлүүлэхийг хүсч буй аливаа энтрепренерийн хувьд үнэхээр сайхан амралтын газар юм. - Business.MN

M&M’s: Цэргийнхний онцгой эмчилгээ

“Марс” компанийн үүсгэн байгуулагч Форест Марс Испанийн иргэний дайны үеэр цэргүүдийг ямар нэгэн хатуу бүрхүүлд шоколад хийн идэж байхыг харжээ. Энэ нь шоколад халуунд хайлахаас сэргийлж байлаа. Ингээд 1941 оны гуравдугаар сард уг санааг бүтээгдэхүүн болгон гаргаж, Нью Жерси мужид худалдаж эхэлжээ.  

1942 он. Дайны үеийн сурталчилгаа

Ноён Марс компанийнхаа 20 хувийг эзэмшдэг “Hershey” бүтээгдэхүүний ерөнхийлөгч Брюс Мурри нарын нэртэй хамтатган чихрийн нэрийг  M&M`s хэмээн нэрлэж, “Одоо дайнд бэлэн”, “Дайнд 100 хувь бэлэн” гэсэн уриатайгаар гарч байлаа. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, II дайны үед Засгийн газраас дэмжлэг авахын тулд Hershey-ийн туслалцаа орсон гэдэг. Нөгөөтэйгүүр Мюрриг санхүүгийн хувьд тусалсан ч гэдэг. Ямартай ч II дайны үед армийг хангах хүнсний жагсаалтанд тсу чихрийг албан ёсоор оруулснаар богино хугацаанд Америк цэргийн хамгийн дуртай бүтээгдэхүүн болж чаджээ.

“Гарт тань бус аманд тань ороод уусна” гэх уриа нь олонд хамгийн их танигдсан. 1980 оноос тус чихэр дэлхий нийтийн хэрэглээ болж эхэлсэн. Австрали, Канад, Хонг Конг тэргүүтэй улсад үнэнч хэрэглэгчид нь болов. Улмаар 1984 оны олимпий албан ёсны хөнгөн зуушийн цэсэнд оржээ. 90-ээд онд 10 гаруй сая шүтэн бишрэгчид нь чихрэнд хөх өнгө нэмэх санал өгснөөр 21 өнгөөр ​​үйлдвэрлэх болжээ.

 

bookzone.mn
Тагууд: амжилткомпанитүүх

Санал болгох:

A man in a suit sits at a table in a modern, warmly lit cafe. He is smiling and speaking, with a cup of coffee and a smartphone on the table in front of him. The background shows decorative plants and interior lights.
Монголд өрсөлдөөн биш, хамтдаа хөгжихийг эрмэлздэг чухал хандлага дутагдаж байна
Сэтгэл ханамжийн сүлжээ
Сэтгэл ханамжийн сүлжээ
С.Баярмаа

С.Баярмаа

Bayarmaa Esee

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00