Товчоор хариулахад хөгжилтэй сурталчилгаа юм. Шоколадан хүүхэлдэйг амилуулж, үзэгчдийн ходоодыг гижигдсэн, хөгжилтэй сурталчилгаа хийснээрээ M&M`s өөрсдийн фэнүүдийг бий болгож чадсан юм.
“Марс” компани M&M`s брэндээ зохиомол баатраар илэрхийлэн, телевизийн сурталчилгаанд ашигласан анхны тохиолдол энэ байлаа. 1996 оны Faint, зүггүй Switch хэмээх хошигнол сурталчилгаанууд нь одоо ч гэсэн хүмүүсийн дуртай контент байсаар байгаа нь Дэнни Девитог сурталчилгааныхаа гол дүрд тоглуулж, “X хүмүүс” киноны баатруудтай хамтран ажилласан нь холбоотой.
Чихрийн худалдааны Candystore.com цахим хуудаснаас АНУ-ын оршин суугчид cүнсний баярын үеэр хамгийн их худалдан авдаг чихрүүдийн талаарх 11 жилийн судалгааны дүнгээ олон нийтэд танилцуулахад жагсаалтыг Skittles, Snickers болон M&M’s тэргүүлсэн байна. Мөн M&M’s 2017 онд АНУ-д 688.7 сая долларын борлуулалт хийж, чихрийн зах зээлийн нэгд бичигдсэн. Энэ бүх рекорд, амжилтыг эвдэхэд тэдний маркетингийн бодлого гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Марс компани M&M`s үрлэн шоколадаа өдөрт 400 сая үйлдвэрлэж, дэлхийн 100 гаруй орныг хангадаг.
Дэлхийн номер нэг шоколадны брэндийг нэгэн хэвийн байлгаж болохгүй. Шинж чанараа хадагласан хэрнээ байнга хувьсан өөрчлөгдөж байх шаардлагатай. Үүний тулд цаг үеэсээ хоцролгүй өнөө цагийн соёлын нэг хэсэг болж, худалдан авагчидтайгаа байнга холбоотой байхыг зах зээл шаардаж байна. Энэ ч үүднээс бусад шоколадан бүтээгдэхүүнтэй харьцуулахад M&M`s нь цахим сүлжээг хамгийн ихээр ашигладаг.
Тэд 2008 онд Фэйсбүүк хуудастай болсон ч өдгөө ижил үйл ажиллагаа явуулдаг компаниудын хандалтаас дөрөв дахин их болсон бол Твиттер нь 103 мянга, Instagram нь нэг сая дагагчтай байна. Брэндийнхээ ялгарал, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор төрсөн өдөр, түүхэн ой зэрэг тусгай арга хэмжээнд зориулсан захиалгадаа M&Ms-ийн тусгайлсан бэлгүүдийг санал болгодог. Хамтын ажиллагааны хүрээнд NASCAR авто уралдаан болон Кайл Буш, Эллиотт Садлер, Кен Шрэдер зэрэг алдартай уралдаанчдыг ивээн тэтгэдэг. Бусдыг татдаг алдартнуудын онцлог шинжийг M&M`s мөн мэдэрсний үндсэн дээр Жэй.Кэй.Симмонс, Билли Уэст, Крий Саммер, Ванесса Уильямс нарын одуудтай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.
2000-аад онд “Оддын дайн” кинотой холбоотой “Mpire” сурталчилгаагаар хэрэглэгчдэдээ бэлэг барив. Мөн энэ үеэс M&M`s-ийг хар шоколадаар хийж эхэлжээ. 2007 онд Нью Йорк хотын боомтод M&M-ээр хийсэн 15 метр өндөр “Эрх чөлөөний хөшөө”-г сүндэрлүүлжээ. Энэхүү хөшөөнд 1000 ширхэг үрлэн чихэр багтсан байна. Энэ нь хэрэглэгчдийг M&M-ээр өөрсдийн хүссэн дүрсээ хийхийг уриалсан тусгай арга хэмжээ байжээ.
M&M’s: Цэргийнхний онцгой эмчилгээ
“Марс” компанийн үүсгэн байгуулагч Форест Марс Испанийн иргэний дайны үеэр цэргүүдийг ямар нэгэн хатуу бүрхүүлд шоколад хийн идэж байхыг харжээ. Энэ нь шоколад халуунд хайлахаас сэргийлж байлаа. Ингээд 1941 оны гуравдугаар сард уг санааг бүтээгдэхүүн болгон гаргаж, Нью Жерси мужид худалдаж эхэлжээ.
Ноён Марс компанийнхаа 20 хувийг эзэмшдэг “Hershey” бүтээгдэхүүний ерөнхийлөгч Брюс Мурри нарын нэртэй хамтатган чихрийн нэрийг M&M`s хэмээн нэрлэж, “Одоо дайнд бэлэн”, “Дайнд 100 хувь бэлэн” гэсэн уриатайгаар гарч байлаа. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, II дайны үед Засгийн газраас дэмжлэг авахын тулд Hershey-ийн туслалцаа орсон гэдэг. Нөгөөтэйгүүр Мюрриг санхүүгийн хувьд тусалсан ч гэдэг. Ямартай ч II дайны үед армийг хангах хүнсний жагсаалтанд тсу чихрийг албан ёсоор оруулснаар богино хугацаанд Америк цэргийн хамгийн дуртай бүтээгдэхүүн болж чаджээ.
“Гарт тань бус аманд тань ороод уусна” гэх уриа нь олонд хамгийн их танигдсан. 1980 оноос тус чихэр дэлхий нийтийн хэрэглээ болж эхэлсэн. Австрали, Канад, Хонг Конг тэргүүтэй улсад үнэнч хэрэглэгчид нь болов. Улмаар 1984 оны олимпий албан ёсны хөнгөн зуушийн цэсэнд оржээ. 90-ээд онд 10 гаруй сая шүтэн бишрэгчид нь чихрэнд хөх өнгө нэмэх санал өгснөөр 21 өнгөөр үйлдвэрлэх болжээ.