Та рестораны салбарт амжилтад хүрэхийг хүсч байна уу? Үүний тулд та бизнесээ хэрхэн авч явахаа мэддэг шиг хоол хийх талаар мөн мэддэг байх хэрэгтэй. Тавхан жилийн дотор рестораны 60 хувь нь амжилтгүй болдог гэдгийг санаарай.
Тиймээс рестораны тогоочид болон рестораны эзэд яах ёстой вэ?
Маш олон сайн тогоочид хэрхэн рестораныхаа олон салбарыг нээж, амжилттай ажиллуулдаг вэ?
Тэд брэндээ хэрхэн өргөж агуу бизнес эрхлэгч болдог вэ?
Одоо эдгээр асуултуудад хариулах болно. Гэхдээ та доорх зөвлөгөөнөөс өөртөө хэрэгтэй гэж бодсоноо аван, ажилдаа тусгаарай. Учир нь аль ч салбар дахь амжилтын нууцыг урьдчилан таамаглах аргагүй шүү дээ.
Аливаа хүн сайн тогооч болохын тулд шат дараалалтай суралцаж зорилгодоо хүрэхийн тулд овоолгын дээд хэсэгт авирч чаддаг байх ёстой. Дараа нь та өөрийн бие даасан байдал болон хувийн хэв маягаа хөгжүүлж болно.
Дэлхий даяар “жинхэнэ үйлдвэрлэл” болсон энэ салбарт агуу тогооч болж олонд танигдах нь урт хугацааны хэцүү авиралттай адил. Үүний үр дүнд тэд дэлхийн хүнсний чиг хандлагыг тодорхойлж, амжилтад хүрэхийн тулд яах ёстойг, мөн энэ бизнест боломжуудыг бий болгодог.
Мэргэжлийн тогоочид ямар ч цаг хугацаанд хариуцсан ажлаа амжилттай биелүүлж чаддаг.
Тэд зоригтой
Ихэнх хүмүүс өөр мэдрэмж авахын тулд өөрийн дуртай хоолныхоо оронд ер бусын амтлагчтай, шинэ жороор хийсэн хоол сонгодог. Гэхдээ та агуу тогоочдын зохиосон шинэ амтыг туршаад үзэх хэрэгтэй.
Амтат стэйкэд чили, шоколад болон чинжүүний амт нэмж оруулах нь гал тогооны дүрмэнд нийцэхгүй бөгөөд энэ нь тэднийг эрсдэлд оруулдаг.
Үүнтэй адилхан дүрмэнд үл хамаарах зүйлс нь бизнесийн ертөнцөд ч гэсэн эрсдэл дагуулдаг. Гэхдээ эдгээр нь нөгөө талаараа тэдний амжилтад хүрэх түлхүүр болдог юм. Бүх тогоочид болон бизнес эрхлэгчид “Хэзээ ч шинэ зүйлээр үйлчилж чадахгүй” гэдэг. Бүх бизнест тодорхой байдаг дүрэм нь аливаа бараа бүтээгдэхүүнийг туршиж үзэхээсээ өмнө хэзээ ч борлуулахгүй явдал юм.
Тэд бүтээлч
Тогоочдын хувьд шинэ зүйл бий болгох нь тэднээс тодорхой хэмжээний бүтээлч чадварыг шаарддаг бөгөөд орчин үед энэ чадвар нь маш эрэлттэй юм.
Тогооч нь урлагийн бүтээл хийдэг зураач мэт түүхий бүтээгдэхүүнийг хольж хутган өөрийн гэсэн амттай орц гаргаж авдаг.
Бүтээлч хүмүүс азтайд тооцогддоггүй. Мөн бизнесийн салбарт төдийлөн амжилтад хүрч чаддаггүй. Харин тэдэнд байдаг ганц л барьц нь бусдад үзүүлэх үзүүлэн. Тиймээс тогоочид зах зээл дээр хоолны цэс болон рестораны зааг ялгааг олж харан үүндээ тулгуурлаж алсын хараагаа тодорхойлдог.
Тэд өөрсдийн хувийн брэндийг өргөжүүлдэг
Бизнесийн амжилтын түлхүүр нь төрөлжүүлэлт. Дэлхийн шилдэг гэсэн тогооч нар өөрийн гарын үсэгтэй хоолны цэсийг ресторанд байрлуулахдаа тодорхой тайлбар хийдэггүйг бид бүгд мэднэ. Учир нь энэ тэдний хувийн брэнд юм.
Бизнес эрхлэгчид өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ олонд таниулахын тулд төрөл бүрийн арга хэрэглэдэг.
Гэхдээ таны зар сурталчилгаа танд тохирох өөр салбарыг хайж олоход маш их түшиг болно. Энэ нь зах зээл дэх янз бүрийн боломжуудыг судлахад тусалдаг. Түүнчлэн анхны хүсэл тэмүүллээс тань тэс өөр зүйлийг бий болгож чадах бүтээлч занг бий болгодог.
Тэд нөхөрлөлийн ач холбогдлыг ойлгодог
Тогоочид өөрсдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгааг бүрэн ойлгодог боловч хангалуун зах зээл болж хувирсан бизнесийн салбар, маркетинг, хууль зүйн мэдлэгийн чадвартай байх албагүй гэж тэд үздэг.
Агуу тогооч, агуу бизнес эрхлэгчид бүгд амжилтад хүрэхийн тулд мэргэжилтнүүдийн багтай хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгодог.
Энэ нь зураг зурахдаа мэргэжлийн зураачтай зөвлөлдөх, өөр нэг тогоочтой түншлэх гэх мэт олон төрлийн харилцааг хөгжүүлэх ач холбогдолтой зүйл юм. Тиймээс бизнес эрхлэгч та нэгэнт хоол хүнстэй холбогдож л байгаа бол танд хэрэгтэй дэмжлэг байгаа эсэхийг нягтлаарай.
Хэн нэгний амжилтыг хараад “Өөрсдөд маань байхгүй нэг зүйл тухайн хүнд байна” гэж бид байнга боддог.
Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө чадахгүй байгаа боломжуудыг хардаг гэсэн үг юм. Үнэнийг хэлэхэд, таны хүсэл эрмэлзэл бизнесийн ертөнцөөс сурч мэдсэн зүйл байдаг бөгөөд үүнийг амжилттай үргэлжлүүлбэл санхүүгийн амжилтанд хүрч болох юм.