BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Бизнесийн эрч хүчтэй ертөнцөөр аялж буй энтрепренерийн алсын хараатай сэтгэлийг шингээж, нүд, духан дээр нь өнгөлөг гэрлийн хээтэй эмэгтэйн царайг ойроос харахад. - Business.MN

Дижитал эриний шинэ сорилт

Business.mn   Business.mn
2019-05-14
  Дижитал шилжилт, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Гар утсаараа хэн нэгэн рүү залгаж, мессеж бичих, эсвэл сошиал медиа ашиглаж, картаар төлбөр төлөх зэрэг өдөр бүр давтдаг энгийн үйлдлээрээ бид дата буюу тоон өгөгдлийг тасралтгүй бүтээж байдаг. Энэ ч утгаараа хүн бүр дата бүтээгч юм. Харин энэ чиглэлээр судалсан АНУ-д төвтэй компьютер программ хангамжийн “Domo” компани 2020 он гэхэд дэлхий даяар хүн бүр секунд тутамд 1.7 MB дата “үйлдвэрлэнэ” хэмээн тооцоолжээ. Өдгөө дата хэмээх энэхүү ойлголт зөвхөн хувь хүнд хамаараад зогсохгүй бизнесийн байгууллагууд цаашид оршин тогтнох эсэхэд ч хүчтэй нөлөөлөх болсон юм.

Нэг үгээр хэлбэл, бизнесийн өрсөлдөөн шинэ түвшинд гарч, датаг хэн сайн боловсруулж, мөн ашиглаж чадсан нь зах зээлд тэргүүлэх дүр зураг ажиглагдаж эхлээд буй. Дэлхийд үнэлгээгээрээ толгой цохиж буй “Amazon”, “Microsoft”, “Google”, “Apple” болон “Alibaba” зэрэг технологийн аваргуудын үйл ажиллагааны өсөлтөөс үүнийг харж болно. Мөн олон улсад хэрэглэгчийн тоогоороо тэргүүлдэг “Facebook”, “Instagram”, “Twitter” зэрэг сошиал медиа платформын үйл ажиллагаа ч бүхэлдээ датад суурилдаг.

Дата буюу тоон өгөгдлийн дэд бүтэц байгуулан, нэгтгэсэн тоон өгөгдөлдөө дүн шинжилгээ хийж, үүнд тулгуурлан үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгох замаар дижитал эриний компаниуд бусдаас ялгарч эхэллээ.

Эдгээр компани датаг өндөр түвшинд шинжилж, улмаар бизнесийн стратегиа оновчтой боловсруулж чаддаг нь тэдний амжилтын гол нууц юм. Технологийн компаниудаас гадна уламжлалт бизнесүүд ч тоон өгөгдлийн технологид томоохон хөрөнгө оруулалт хийснээр дижитал эринд байр сууриа хадгалах боломж бүрдээд байна. “Coca Cola, “Nike”, “McDonalds”, “General Electric”-ээс эхлээд дэлхийд тэргүүлэгч олон компанийг энэ тохиолдолд нэрлэж болно. Энэ ч утгаараа олон улсад датаг бүхэл бүтэн салбарын хэмжээнд авч үзэх болжээ. Дата буюу тоон өгөгдлийн дэд бүтэц байгуулан, нэгтгэсэн тоон өгөгдөлдөө дүн шинжилгээ хийж, үүнд тулгуурлан үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгох замаар дижитал эриний компаниуд бусдаас ялгарч эхэллээ.

Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллагууд өрсөлдөх чадвараа сайжруулж, амжилт үзүүлэхийн тулд уламжлалт арга барилаас татгалзаж, технологид суурилсан цоо шинэ хандлагыг бизнестээ нэвтрүүлэхийг дижитал эрин шаардаж байна. Харин монгол компаниудын тухайд ихэвчлэн уламжлалт хэлбэрээр буюу өөрийн туршлагад үндэслэн шийдвэр гаргадаг нь хангалттай үр дүнтэй байж чаддаггүйг “IT Zone” компанийн тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн онцоллоо.

Тус компани датад суурилсан байгууллагын үйл ажиллагааг (Data-driven organization) хөгжүүлэхээр зорьж, энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэгч “Tableau”, “Talend” зэрэг компанитай хамтран ажиллаад багагүй хугацааг үдэж буй. Өнгөрсөн хугацаанд “ITZone”-ийн хамт олон харилцагчдынхаа мэдээллийн технологийн асуудлыг шийдэхэд туслахаас гадна дата ашиглах, хамгаалахад чиглэсэн цөөнгүй системийг зах зээлд нэвтрүүлжээ.

Хэдийгээр бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа хөнгөвчилж, автоматжуулах зорилгоор техник, тоног төхөөрөмж худалдан авч, тодорхой программ хангамж, системийг нэвтрүүлж буй ч энэ бүхэн аливаа бизнесийн эцсийн зорилго хараахан биш билээ.

Үүний үр дүнд тус компанийн санал болгож буй дата аналитикийн системийг дотоодын томоохон байгууллагууд үйл ажиллагаандаа нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна.   Сүүлийн үед манай улсын бүхий л салбарт дижитал шилжилт хийснээр гарах ач холбогдлын талаар багагүй хөндөх болсон ч олон улсын түвшинтэй харьцуулахад хангалттай үр дүнд хүрээгүй хэвээр байгаа. Тиймээс дотоодын компаниуд дижитал шилжилтийг илүү далайцтай өрнүүлж, дараагийн шатанд гарах буюу дата дэд бүтэц (data warehouse, big data platform) байгуулах шаардлагатайг технологийн салбарын мэргэжилтнүүд санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Хэдийгээр бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа хөнгөвчилж, автоматжуулах зорилгоор техник, тоног төхөөрөмж худалдан авч, тодорхой программ хангамж, системийг нэвтрүүлж буй ч энэ бүхэн аливаа бизнесийн эцсийн зорилго хараахан биш билээ.

Ийм байдлаар зөвхөн мэдээллийн технологийн дэд бүтцийг бүрдүүлээд зогсох нь боломжит үр дүнгийнхээ тал хувийг л ашиглаж байгаа хэрэг. Харин нэвтрүүлсэн системийнхээ тусламжтай үүсгэсэн датаг ашиглан бизнесийн үр дүнтэй шийдвэр гаргах, давуу тал авчрах шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох нь илүү чухал гэдгийг Б.Цээсүрэн тодотгосон юм.  Товчхондоо, дата технологид хэрхэн хөрөнгө оруулж буйгаар тухайн компанийн амжилтыг тодорхойлж болно гэсэн үг. Гэтэл дата дэд бүтэцтэй компани Монголд тун цөөн байгаа нь бизнесмэнүүд энэ талаар бүрэн ойлголтгүй байгаатай холбоотой.

Өдгөө дэлхий даяар дижитал шилжилт эрчимтэй өрнөж, технологийн салбарын хөгжил нийгэм, эдийн засгийн хөгжилд ч шууд нөлөөлж эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинь 2030 он гэхэд тус улс big data болон дата аналитикийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч болохоор зорьж буйгаа мэдэгдсэн билээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг өмнөд хөршийн энэхүү байр суурь олон улсын хөгжлийн чиг хандлага аль зүгт эргэснийг тодорхой харуулсан юм.

bookzone.mn
Тагууд: Дижитал шилжилтсорилт

Санал болгох:

Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Л.Бадамцэцэг: Momade-ийг би зөвхөн ашиг олох гэж эхлүүлээгүй
Illustration of a robotic arm interacting with a digital tablet displaying "Industry 4.0." Gears are scattered around the blue-toned workspace, symbolizing technology and automation in modern industry.
Дижитал эдийн засаг Монголыг шинэ торгоны зам руу хөтлөх жим болно
Business.mn

Business.mn

Бизнес эрхлэгч, энтрепренерүүдийг хөгжилд хөтлөх платформ

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00