Аливаа амжилтад хүрэхэд олон янзын хүчин зүйл нөлөөлдөг. Сайхан санаа, урам зориг, тэсвэр тэвчээр нь үүний нэг хэсэг. Гэхдээ амжилттай хүмүүсийн жишээнээс харахад зөв дадал зуршил нь тэднийг уулын оргил өөд авирахад хамгийн их тусыг өгсөн байдаг. Үүнийг уншигч та бүхэндээ хуваалцъя.
Эртлэн босох
Ерөнхийлөгч Барак Обама, Ричард Брэнсон, Жэк Дорси, Ларри Шульц, Тим Күүк, Xerox компанийн гүйцэтгэх захирал Урсула Бернс нар үргэлж эрт босдог. Энэ нь тэдний амжилтад хэрхэн нөлөөлсөн бэ? Эрт боссон хүмүүс бусдад хариу өгөх замаар бусдын өмнө өдөр бүр ажиллаж чаддаг. Эрт босох нь таныг илүү аз жаргалтай, идэвхтэй болгодог байна.
Бясалгал
Bridgewater Associates-ийн үүсгэн байгуулагч Рай Далио “Миний амьдралд тохиолдсон хамгийн чухал зүйл бол бясалгал” гэж хэлсэн. Далиогийн адилаар бясалгалчин болсон олон одод бий. Уинфри Опра, Руперт Мердок, Рассел Симмонс, Ариана Хаффингтон, Билл Форд, Пасмасри гэх дайчин хүмүүсийн амжилтын томоохон хэсгийг бясалгал эзэлдэг. Амралт, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт, хангалттай унтах зэргээр бие махбод, оюун ухаанаа эрүүл болгож болно. Ингэснээр таны амжилтад хүрэх боломжийг улам сайжруулах юм.
Networking буюу сүлжээ байгуулах
Амжилтад хүрсэн хүмүүс networking хийхийн ач холбогдлыг сайн мэддэг. Networking хийх нь амжилтад хүрсэн хүмүүсийг илүү шинэлэг болгоход тусалдаг. Тэд бусдыг шүүмжлэхээс илүү тэдэнтэй чин сэтгэлээсээ харилцахыг хичээдэг.
Өөрсдийгөө завгүй байлгах.
Ийм дадал зуршилгүй амжилттай хүн тун ховор. Тухайлбал, АНУ-н 36 дахь ерөнхийлөгч Линдон Жонсон болон АНУ-н мастер барилгачин Роберт Мозес нар нэг ажилд ойролцоогоор 60-65 цаг зарцуулдаг аж. Түүнчлэн Элон Маск долоо хоногт 80-100 цагийн турш ажилладаг бөгөөд үүнийгээ “Энтрепренер хүний ажилдаа баримтлах ёс зүй” гэж тайлбарладаг юм.
Тэд зурагт үздэггүй, харин ном уншдаг
Томас Корлигийн “Баялаг зан чанарууд: Чинээлэг хүмүүсийн амьдралын хэв маяг” хэмээх бүтээлд бичсэнээр баян хvмүүсийн 67 хувь нь өдөрт нэг цагийг зурагт үзэхэд зарцуулдаг гэжээ. Өөрөөр хэлбэл, чинээлэг хүмүүс өдрийн 24 цагийн зургаан хувийг зурагтаар нэвтрүүлэг болон кино үзэхэд зарцуулдаг бол чинээлэг бус хүмүүс 78 хувийг зурагт үзэхэд зарцуулдаг аж.
6Тэд хэзээ “Үгүй” гэж хэлэхээ мэддэг
Уоррен Баффет – Тодорхой хэмжээний амжилт гаргасан болон энгийн хүмүүсийн хоорондын ялгаа нь амжилттай хүмүүс бараг бүх зүйлд үгүй гэж хэлдэг. Амжилттай ажиллаж буй хүмүүс “Үгүй” гэж хэлэх нь үндсэн ажилдаа зарцуулах цаг зав болон бүтээмжийг дээшлүүлдэг гэдгийг ойлгодог. Хэрвээ тэд бүгдээрээ эсвэл бүх зүйлд “Тийм” гэж хэлбэл анхаарал нь сарниж, хийх ёстой ажлуудаа биелүүлэхгүй болдог байна.
Тэд өмнөх шөнө нь ажлын жагсаалтаа гаргадаг
Амжилт гаргасан хүмүүс өөрсдийн хийх ёстой зүйлээ бичиж мэддэг тул маргааш нь үүндээ тэргүүлэх ач холбогдол өгдөг. Энэ нь аливаа ажилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Мэдээж төлөвлөгөөтэй хүн бүр тухайн өдөр олон ажил амжуулж чаддаг шүү дээ.
Тэд мөнгийг удирддаг
Амжилтад хүрсэн хүмүүс санхүүгийн байдлаа сайн удирдаж чаддаг. Мөнгөө ухаалгаар зарцуулснаар тэд шинэ боломжуудыг эрэлхийлж, онцгой байдлын сан бүрдүүлдэг. Тэд тусламж хэрэгтэй хүмүүст хандив өргөхдөө илүү ухаалгаар ханддаг.
Тэд зорилгоо тодорхойлж, дүрсэлдэг
Business.mn сэтгүүлд оролцсон амжилттай бизнес эрхлэгчдийн түүхийг уншиж үзвэл тэдний дийлэнх нь амжилтад хүрэх зорилго, төлөвлөгөөгөө бичиж дүрслэн бодсон байдаг. Ингэснээр тэд хэзээ ч болох, хэний ч таамаглаагүй сорилт бэрхшээлүүдийг даван туулахад бэлэн болсон байдаг.