BUSINESS.MN
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Календарь
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Хоёр хүүхэлдэйн киноны бизнесмен: нэг нь энтрепренер, бай барьдаг; нөгөөх нь хугарсан сум руу хараад эргэлзэн бөхийж байна. - Business.MN

Хөрөнгө оруулагчтайгаа хэрхэн харилцах вэ?

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-05-24
  Менежмент
Share on FacebookShare on Twitter

Гарааны бизнес, ЖДҮ тэр байтугай томоохон бизнесийн байгууллагуудад хүртэл бизнесээ эхлүүлэх, дараагийн түвшинд гаргах, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт ажилд хөрөнгө оруулалтын эх үүсвэр үргэлж шаардлагатай байдаг. Энэ бүгдэд тэд гадаад дотоодын хөрөнгө оруулагч хайх нь лавтай.

Монгол улсад хөрөнгө оруулалтын компаниуд хараахан цэцэглэн хөгжөөгүй ч шаркууд бие биендээ, эсвэл жижиг загаснуудад тодорхой хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Харин олон улсад уг зах зээл дараагийн үе рүүгээ шат ахиж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тэд шинэлэг санаа шийдэл бүрт хөрөнгө оруулахдаа ашгийн төлөө бус тухайн төслийн байгаль, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөнд үндэслэж санхүүжүүлэх эсэхээ шийддэг болсон. Монголын бизнесийн салбарт ч гэсэн энэхүү нөлөөлөхүйн хөрөнгө оруулалтын зах зээл нэвтэрч эхэлж байгаа.

Тэгэхээр нөлөөлөхүйн ч бай аливаа төсөл эхлүүлж, хөрөнгө оруулагчдад үүнийгээ танилцуулж, санхүүжилт босгосны дараа та яах ёстой вэ? Дараа дараагийн төслүүддээ хамтарч ажиллахын тулд тэдэнтэй хэрхэн харьцах хэрэгтэй вэ?

Та эхлээд хамгийн дотны найзаа дотроо төсөөлөөрэй.

Учир нь хөрөнгө оруулагчтайгаа харилцах хамгийн энгийн арга бол бизнес эрхлэгч та тэдэнтэй яг л өөрийн найз мэт харилцах нь чухал. Гэхдээ уг харилцааныхаа тунг нь тааруулахаа мартуузай.

1.Миний хувьд зовлон жаргал, хүндрэл бэрхшээл, азтай явдал гээд амьдралд минь томоохон байр суурь эзлэх үйл хэргээ үргэлж найзтайгаа хуваалцдаг. Бизнес эрхлэгч та үүнтэй адил таны бизнест нөлөөлөхүйц аливаа шийдвэр, гадны нөлөө зэргээ үргэлж хөрөнгө оруулагчтайгаа хуваалцах хэрэгтэй. Та тэднийг ажил ихтэй, цаг зав муутай гэж бодож магадгүй юм. Гэхдээ та өөрийгөө таны төсөлд хөрөнгө оруулсан хүний оронд тавиад үзээрэй.

Таны бизнест нөлөөлөхүйц аливаа шийдвэр, гадны нөлөө зэргээ үргэлж хөрөнгө оруулагчтайгаа хуваалцах хэрэгтэй.

Өөрийнхөө хуримтлуулсан хөрөнгөө хэн нэгэнд туслах, дэмжих зорилгоор зээлдүүлбэл та лав тайван байж чадахгүй байх. Тиймээс бизнес эрхлэгч та хөрөнгө оруулагчдыг бизнесийн аливаа шийдвэр гаргахдаа оролцуулж, тэдний саналыг авах хэрэгтэй. Эс тэгвээс таны бизнесийг амжилттай, эсвэл амжилтгүй ажиллаж байгааг тэд мэдэхгүй. Бизнесийн үйл ажиллагааны талаар ямар нэгэн зүйлийг мэдээгүй хоцорвол тэдний сэтгэлд таагүй бодол үлдэх нь дамжиггүй. Гомдол бөөгнөрсөөр улам том асуудал үүсэх вий. Яг л найзтайгаа удаан уулзахгүй байвал тэд бидэнд гомддог шиг.

2. Дараа нь тэдэнд итгэх хэрэгтэй. Та дотны найздаа яагаад өөрт тохиолдсон асуудлаа хэлж, түүнээс зөвлөгөө авдаг вэ? Түүнд итгэсэн учраас гэдэгт итгэлтэй байна. Тиймээс санхүүжилтээ босгочихсон бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчиддаа итгэх нь чухал. Хөрөнгө оруулагчид ч гэсэн танд, таны бизнест итгэсэн учраас хөрөнгө оруулсан гэдгийг санаарай. Энэ тухай “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Итгэл дээр тулгуурлаж бизнес явдаг” хэмээн хэлсэн байдаг.

Санхүүжилтээ босгочихсон бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчиддаа итгэх нь чухал.

3. Та найзаа хуурч байсан уу? Үгүй л болов уу. Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчаа өөрийнхөө найз гэж бодсон үеэс эхлэн тэднийг хууран мэхлэж хэзээ ч болохгүй. Бизнесийн салбарт дампуурсан, арга залинд мэхлэгдсэн, хууртагдсан гээд бие биенийхээ итгэлийг алдсан тохиолдол цөөнгүй бий. Тэд ердөө л бие биендээ “Найз”-ын сэтгэлээр хандаагүй юм. Тиймээс бизнес эрхлэгч та хөрөнгө оруулагчтайгаа найз мэт харьцсаны дараа тэдний итгэлийг алдахгүйн тулд үйлдлээ, үйл ажиллагаагаа болон шийдвэрээ шилэн байлгах хэрэгтэй.

Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчаа өөрийнхөө найз гэж бодсон үеэс эхлэн тэднийг хууран мэхлэж хэзээ ч болохгүй.

Хөрөнгө оруулагчид нь компаниудыг санхүүжүүлэх тохироонд хүрснээр тухайн бизнест цаг заваа зориулах, хөрөнгийн зөв зарцуулалт хянах гээд олон асуудалд анхаарах шаардлагатай болдог. Дээр нь таны бизнест хөрөнгө оруулалт хийсэн учраас хувьцаа, бонд, харилцан сан зэргээс мөн л адилхан ашиг хүртэхийг хүсдэг. Тиймээс хэн хэндээ өгөөжтэй ажиллахын тулд харилцаандаа үнэнч нөхөрлөлийн уур амьсгалыг ажил хэрэгч байдлаар нэвтрүүлэхийг хөрөнгө оруулалтын сэдвээр мэргэшсэн ментор, мэргэжилтнүүд зөвлөж байна.

бизнес цэнэг
бизнес цэнэг
Тагууд: менежментхарилцаахөрөнгө оруулагч

Санал болгох:

Аливааг төгс хийх гэдэг зангаа яагаад өөрчлөх хэрэгтэй вэ
Аливааг төгс хийх гэдэг зангаа яагаад өөрчлөх хэрэгтэй вэ
Карьерын хямрал: Би юуны төлөө ажилдаа явдаг вэ?
Карьерын хямрал: Би юуны төлөө ажилдаа явдаг вэ?
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Манай үйлчилгээ
  • Нууцлалын бодлого
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00