BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Гараа өргөн, костюм өмссөн, бизнест ухаантай эр хөгжөөн дэмжигчид болон микрофоны өмнө итгэлтэйгээр зогсоно. - Business.MN

БИЗНЕС УХААН ХАЙРЛАХ АГУУ КИНОНУУД

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-05-28
  Маркетинг
0
Share on FacebookShare on Twitter

Гарааны бизнесийнхэн болон бизнес эрхлэхийг хүсэж буй, мөн бизнесээ эхлүүлээд тодорхой хүндрэлтэй тулгарсан бизнес эрхлэгчдэд зориулан үзвэл зохих кинонуудыг санал болгож байна. Эдгээр кинонууд таны бодоогүйг бодогдуулж, ухаарал, сургамж, урам зориг хайрлах болно.

1. WALL STREET – Майкл Дуглас

Хэдий 30 гаруй жилийн өмнө нээлтээ хийж байсан ч уг кино одоог хүртэл бизнесийн ёс зүйн талаар чухал хичээлийг бизнес эрхлэгчдэд заасаар байна. Мөнгөтэй, алдартай болно гэдэг нь энтрепренер байхын хамгийн гол зүйл биш гэдгийг тус кинонд өгүүлдэг. 1987 онд бүтээгдсэн уг киног жүжигчин Оливер Стөүн болон Майкл Дуглас, Чарли Шин, Дэрл Ханн нар хамтран найруулж гол дүрд Майкл Дуглас тогложээ. Кинонд Горден Гекко гэх чинээлэг, ёс суртахуунгүй, залуу брокерийн тухай өгүүлдэг. “Wall Street” кино 1987 оны 12-р сарын 11-нд олон улсын 730 театрт нэгэн зэрэг нээлтээ хийж, нээлтээ хийсэн долоо хоногтоо 4.1 сая ам.доллар олсон.

 

2. THE GODFATHER – Аль Пачино

Майкл Корлеонегийн түүхээр дамжуулан гэр бүлийн жижиг бизнес хэрхэн Нью Йорк хотын хамгийн том, зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл болж буйг үзүүлнэ. Гэхдээ хууль бус замаар томорч болдог гэдгийг сурталчилж байгаа хэрэг биш, харин амжилтад хүрэхийн тулд юуг золиослодог, гол нь түүнийгээ хадгалахын тулд таниас юу шаарддаг вэ гэдгийг уг киноноос мэдэж авах боломжтой. Киног Марио Пузогийн хамгийн шилдэг борлуулалттай романаас үндэслэж Фрэнсис Форд Кополла найруулжээ. Киноны гол дүр болох Майкл Корлеонегийн дүрд алдарт жүжигчин Аль Пачино тоглосон юм. The Godfather кино нь 1972 оны хамгийн их ашиг орлоготой киногоор нэрлэгджээ. Кино нь нээлтээ хийсэн эхний жилдээ буюу 1972 онд 81.5 сая ам.доллар олсон бол 1973 онд дахин театруудаар гарч эхлэхдээ 85.7 сая ам.долларын ашиг олжээ. 

 

3. JERRY MAGUIRE – Том Круз

Оскарын наадамд таван төрөлд нэр дэвшиж, шилдэг киноны төрөлд өрсөлдсөж байсан уг кино нь бизнесийн ёс зүй болон бараа бүтээгдэхүүнээ борлуулах, бусдад итгэл үнэмшил төрүүлэх тухай, тэр дундаа харилцааны мөн чанарын тухай голчлон өгүүлдэг. Киног 1996 онд Камерон Кроу, Том Круз, Куба Гудинг Жунеор, Рене Зеллвегер нар бүтээсэн бөгөөд Америкийн романтик инээдмийн төрлийн кино юм. Энэхүү кино нь нээлтээ хийсэн долоо хоногтоо 17 сая ам.доллар олсон бөгөөд дэлхий даяар 273 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүгийн амжилт гаргасан юм. Түүнчлэн 1996 оны ес дэх шилдэг кино төдийгүй цаг үеийн хамгийн дур булаам кинонуудын дөрөвдүгээрт бичигддэг.

 

4. THE PURSUIT OF HAPPYNESS – Уилл Смит

Хайртай эхнэр, байшин, мөнгө, ажил гээд бүхнээ алдсан Крис Гарднер хэмээх залуугийн дүр танд шантаршгүй, тууштай байдал ямар чухал вэ гэдгийг хэлж өгөх болно. Уг кино нь 2006 онд бүтээгдсэн намтарчилсан кино бөгөөд найруулагчаар Габриэль Муччино ажиллажээ. Гол дүр буюу Крис Гарднерийн дүрд Уилл Смит тоглосон бөгөөд түүний төрсөн хүү болох Жаден Смит хүү нь болон хамтран тоглосон. Уг кино нь нээлтээ хийсэн долоо хоногтоо 27 сая ам.доллар олсон бөгөөд “Eragon”, “Charlotte’s Web” зэрэг томоохон кино театруудад гарч эхэлсэн юм. Цаашлаад “The Pursuit of Happiness” кино нь АНУ болон Канадад гэхэд 160 сая гаруй ам.долларын ашиг олжээ.

 

5. THE SOCIAL NETWORK – Жесси Эйзенберг

Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч, залуу тэрбумтан Марк Зукербергийн амжилтын түүхийг уг кинонд өгүүлнэ. Тодруулбал, дотуур байрнаас эхэлсэн энгийн санаа хэрхэн дэлхийг өөрчлөх агуу бүтээл болж чадсан болон Цукерберг Фэйсбүүкийг эхлүүлэхдээ хамтрагчидтайгаа зөрчилдсөнөөр түүний дайсан болж, улмаар түүний саад бэрхшээл бүрийг хэрхэн даван туулдаг тухай өгүүлдэг. Киног Дэвид Финчер найруулж, зохиолыг Аорон Соркин бичжээ. Харин гол дүр буюу Марк Цукербергийн дүрд залуу жүжигчин Жесси Эйзенберг тогложээ. Уг кино 2010 онд АНУ-д нээлтээ хийсэн долоо хоногтоо 22.4 сая ам.доллар олж, кино театраас буух үедээ АНУ-н хэмжээнд 97 сая ам.долларын ашиг хүртэж байжээ.

 

6. THE WOLF OF WALL STREET – Леонардо Ди Каприо

Уг кино энтрепренерүүдэд мартаж болохгүй нэг хичээлийг заадаг. Энэ нь та хэчнээн их мөнгөтэй болж том байшин, амжилт, мөрөөдлийн бүсгүй гээд хүссэн бүхнээ олж авч болно. Гэвч сахилга бат бол тэр бүхнээ хадгалах хамгийн чухал зүйл юм шүү гэсэн санаа юм. Кино 2013 онд нээлтээ хийсэн бөгөөд Мартин Скорсэз ерөнхий найруулагчаар ажиллаж гол дүрд Леонардо Ди Каприо тоглов. Уг кино нээлтээ хийсэн долоо хоногтоо зөвхөн Хойд Америкт 18.4 сая ам.доллар олжээ. Нийтдээ 392 сая ам.долларын ашиг олсон байна. Австралид хамгийн өндөр орлоготой киногоор шалгарсан буюу нээлтээ хийсэн долоо хоногтоо 13 сая ам.долларын ашиг олжээ.

bookzone.mn

Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00