ERP гэдэг нь Enterprise Recource Planning гэсэн үгсийн товчлол юм.
Enterprise – Байгууллага, Компани, Үйлдвэр аж ахуй
Recource – Нөөц, Баялаг, Бололцоо
Planning – Төлөвлөх, Төсөвлөх, Хуваарилах
ERP-г Программ гэж ойлгож байвал та үнэхээр дутуу дулмиг ойлгож байна гэсэн үг. Бүртгэл, программ, мэдээллийн систем, технологи гэж нэмээд ч нэмэргүй. Энэ тухай ойлгосон хэвээр байвал та маш өнгөцхөн дүгнэлттэй үлдэнэ.
Тэгвэл ERP гэдэг нь бараа бүтээгдэхүүн, ажилтнууд, эд хөрөнгө, мөнгө санхүү, зах зээл, брэнд, туршлага гэх мэт үнэ цэн хүрэхүйц бүх зүйлийг үр дүнтэй удирдах тухай ойлголт юм. Энэ бүхнийг урьдын аргаар удирдах боломжгүй болсон тул уламжлалт ERP-д программ хангамж, компьютер, мэдээллийн системийн давуу талуудыг оруулж ирсэн. Уг орчин үеийн ERP нь байгууллагыг бүхэлд нь удирдаж, зохион байгуулдаг болсон. Тиймээс бизнес эрхлэгч та нэг л зүйлийг сайтар тогтоогоод ав. Энэ нь ERP-гүйгээр байгууллагаа удирдана хэмээх ойлголт орчин үед үгүй болсон.
ERP системийг ашиглаж цогц программ хангамжтай болсноор ажлын бүтээмж, гүйцэтгэлийн хурд хурдсаж, үйл ажиллагаа зогсолтгүй хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ. Байгууллагын хэлтэс нэгжүүд хоорондоо нэг “хэлээр” харилцаж, ойлголцож чадаагүйн улмаас маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нөөц бололцоогоо алддаг бол ERP буюу
- Байгууллагын удирдлага
- Санхүү
- Нягтлан бодох бүртгэл
- Хүний нөөц
- Үйлдвэрлэл
- Борлуулалт
- Түгээлт
- Нөөц төлөвлөлтийн иж бүрэн мэдээллийг системд суурилуулж, үйл ажиллагааг загварчлан хөгжүүлснээо байгууллагыг удирдах чухал хэрэгсэл болжээ. Тиймээс ERP гэдэг нь гаднаасаа программ хангамж мэт боловч байгууллагын үйл ажиллагааны бүхий л процессийг нарийн судлан төгс загварчлах бизнесийн аварга хөдөлгүүр юм.
Өнөөдрийн түвшинд ERP нь программ хангамж мөн мэдээллийн систем ч бус, бүр платформ шинжтэй болж хөгжсөн. Энэ нь байгууллын бүхий л түвшин, үйл ажиллагааны цар хүрээг хамардаг гэдэг утгаараа дараах онцлог шинжүүдтэй. Үүнд:
- Олон орны хэл, олон нэгжүүдийг дэмждэг.
Энэ төрлийн ихэнх бүтээгдэхүүнүүд нь дан ганц нэг оронд төдийгүй бусад олон орны худалдаа наймааны арга хэлбэр, үйлдвэрлэх арга технологийг хэрэглэгч тэдгээрийн дотроос тухайн байгууллага сонголт хийж болохуйц хийгдсэн байдаг.
- Нэгдсэн систем
ERP нь байгууллагын бүхий л хэсэгт тархан байрласан нөөцийг нэг системд оруулж зохион байгуулдаг ба мэдээллийн зохицол, бодит цагийн дагуу зохицуулах зэргээр байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
- Тэргүүн туршлага судлахтай холбоотой бизнесийн үйл ажиллагааг дахин зохион байгуулах
Үйл ажиллагааг тэргүүн туршлагад суурилж хангадаг ба дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг тэргүүн байгууллагын туршлагыг авч өөрийн байгууллагадаа нийтлэг байдлаар нэвтрүүлэхэд оршдог гэсэн үг. Үүнийг бизнесийн үйл ажиллагааг дахин шинэчлэх аргаар хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
Томоохон байгууллагууд ERP нэвтрүүлэх нь өөрийн байгууллагын үйл ажиллагааг дараагийн боловсронгуй түвшинд аваачиж буйн шинж юм.
Resource