BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Дотор ширээн дээр цүнх, модон тоглоом, ороолт зэрэг гар хийцийн төрөл бүрийн бараанууд тавигддаг. Хажууд нь "Италиа" хүрэмтэй хүн зогсож байна. Цонхоор орж буй байгалийн гэрэл нь гэрэл гэгээтэй байдаг. - Business.MN

Монгол бүтээгдэхүүнүүд Азийн хөрөнгө оруулагчдын нүдээр

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-06-17
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Та яг одоо өөрийнхөө өмссөн байгаа хувцсыг нэг хараад үзээрэй.

Өмссөн гутал, өмд, цамц, зүүсэн шил, үүрсэн цүнх, тавьсан малгайгаа та хаанаас худалдаж авсан бэ? Брэндийн дэлгүүр үү, эсвэл үндэсний үйлдвэрлэл үү?

Бүгдээрээ л гадаадын бараа бүтээгдэхүүн байгаа болов уу. Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт, олон улсаас бараа бүтээгдэхүүн импортоор оруулдаг дистрибьютор компаниудын олшрол бол нөгөөх нь хэрэглэгч үйлчлүүлэгч таны үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг эсэх юм.

Монголд үйл ажиллагаа эрхэлдэг томоохон групп компаниудын олонх нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор оруулдаг салбар компанитай. Үүнээс гадна зарим жижиг дунд хэвшлийнхэн ч энэ салбарт ажилладаг. Энэ нь өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ борлуулахаас хамаагүй ажиллагаа, эрсдэл багатай байдаг гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн тэд ямар ч хамаагүй аргаар, яаж ийж байгаад гаднаас бараа бүтээгдэхүүн татдаг ч, Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг гадагшаа экспортлох үед өөрсдөдөө итгэдэггүй. Эсвэл бусдад итгэх итгэл нь алдарсан байдаг.

Энэ талаар “Пакс Монголика” ХХК, “Стартап Терминал” ХХК нар хамтран зохиосон “Азийн хөрөнгө оруулагчид Монголд” уулзалтын үеэр үндэсний үйлдвэрлэгчид ярилцаж байлаа. Тодруулбал, үндэсний дээл, цүнх, алчуур үйлдвэрлэдэг “Mayara” брэнд, шоколадны “Golden Gobi” брэнд, “Бөбүнэ” ааруулан чихэр, “Sayana” шоколадыг үйлдвэрлэдэг гэх мэт 20 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчид экспортод гарах зорилгоор уг уулзалтад үзэсгэлэнгээ гаргажээ.

 

1 of 4
- +
Нэг хүн гар хийцийн цүнх, гар урлал, нэхмэл эдлэлийг дэлгэн харуулсан ширээний ард зогсож байна. Нарийн төвөгтэй хээтэй гоёл чимэглэлийн том нэхмэл эдлэл ардаа өлгөөтэй байдаг. Энэ үзэгдэл нь гар урлалын үзэсгэлэн эсвэл гар урлалын захыг санал болгож байна. - Business.MN
Ширээний дэлгэц нь оюу даавуун дээр байрлуулсан янз бүрийн гоёл чимэглэлийн барималууд болон металлаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлсийг харуулдаг. Мөн уг хүснэгтэд "Бүрэн сүх" ХХК-ийн гадаад хэлээр шошготой савласан шингэн, арилжааны брэндийг оруулсан болно. - Business.MN
Төрөл бүрийн уламжлалт эд зүйлсийг харуулсан модон ширээ, жижиг боодолтой боодол, өргөөтэй төстэй гоёл чимэглэлийн дугуй бүтэц, сагс. Сав баглаа боодол нь өнгөлөг, гоёмсог загвартай. Ойролцоох хэсэг хүмүүс хэсэгчлэн харагдаж байна. - Business.MN
Цүнх, түрийвч, дэвтэр, өнгө өнгийн загвар бүхий ороолт зэргийг харуулсан ширээ. Төрөл бүрийн загварын зүйлсийг сурталчилгааны материалын хажууд байрлуулсан нь зах зээл эсвэл нэрийн дэлгүүрийг санал болгодог. - Business.MN

“Golden Gobi” шоколадыг төлөөлөн оролцож байгаа “Есөн Од” ХХК-ийн ерөнхий менежер Б.Ганбаяр “Бид экспортын цар хүрээгээ тэлэх зорилгоор энэхүү уулзалтад оролцож байна” гэв. 2003 онд байгуулагдсан үндэсний үйлдвэрлэгч “Есөн Од” ХХК нь хоёр жилийн өмнө Япон улс руу зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэн. Үүнийгээ улам өргөжүүлэх үүднээс энэ удаад Хятад улсын зах зээлийг илүүтэй сонирхож байгаа гэнэ.

“Есөн Од” ХХК-ийн ерөнхий менежер Б.Ганбаяр

Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг Хятад, Япон, Солонгос гэх Азийн голлох гурван зах зээлд нэвтрүүлэх зорилготой “Азийн хөрөнгө оруулагчид Монголд” уулзалтад дээрх гурван улсад үйл ажиллагаа эрхэлж, бараа бүтээгдэхүүнийг олон улсад экспортолдог арвин туршлагатай компаниудын төлөөлөл ирсэн. Үүнд:

  • Япон улсын “Glowd Inc” компанийн үүсгэн байгуулагч, маркетинг, борлуулалтын эксперт Хироюүки Шираиши – Япон улс даяар бизнес стратегийн үйлчилгээ үзүүлдэг 120 гаруй мэргэжлийн экспертүүдээр багаа бүрдүүлсэн, онлайн худалдааны чиглэлээр улсынхаа тэргүүлэгч компаниудын нэг юм.
  • “Zeffiro Inc” компанийн үүсгэн байгуулагч, гадаад худалдааны зөвлөх, эксперт Ли Чанг Сон. Уг компани нь БНСУ-ын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүдийг интернэт худалдаагаар дамжуулан дэлхийн олон орны зах зээлд экспортолдог, салбартаа тэргүүлэгч компани. БНСУ-ын гадаад худалдаа, экспортын шилдэг 30 компанийн нэг.  
  • “Mongol Khan” компаний үүсгэн байгуулагч, Рэнцэндооров. “Mongol khan” компани нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх Хотод төвтэй үйлдвэрлэл худалдааны байгууллага юм. Кофе, архи болон чихрийн үйлдвэр, олон зуун  мянган хэрэглэгчтэй Вичат онлайн дэлгүүр, цахилгаан авто машины дэлгүүр, кофешоп, 70 гаруй дэлгүүрүүдийн сүлжээ болон тээвэрлэлт хүргэлтийн систем бүхий томоохон компани юм. Үүнээс гадна Япон, Солонгос улсын компаниудад гадаад харилцааны менежерээр ажилладаг Монгол бизнес эрхлэгчид өөрсдийн мэддэг, чаддаг зөвлөгөөгөө бусадтай хуваалцлаа.  

“Пакс Монголика” ХХК-ийн хамт олон 2017 оноос эхлэн эдгээр олон улсын компаниудтай хамтран онлайн худалдааны вэб сайт хийх төслөө эхлүүлжээ. Тэдний Япон талтай хамтарсан онлайн худалдааны вэб сайт бэлэн болж үүндээ байршуулах бараа бүтээгдэхүүнийг уг арга хэмжээний үеэр шалгаруулсан. Харин БНСУ-ын “Zeffiro Inc” компанитай хамтарсан төсөл нь эхэлж байгаа бөгөөд эхний ээлжинд тус компанийн онлайн худалдааны платформд Монголын бараа бүтээгдэхүүнийг байршуулах юм. “Пакс Монголика” ХХК үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улсын зах зээлд нэвтрүүлэхдээ “Mongol Khan” компанитай хамтарна. Хэрхэх вэ гэхээр, үйлдвэрлэгчид Хятад улсын сүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ байршуулж борлуулахад тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Харин Монголын үйлдвэрлэгчдэд “Mongol Khan” компанийн 70 гаруй сүлжээ дэлгүүрт үнэ төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ байршуулах боломжийг олгож байгаа юм.

“Пакс Монголика” ХХК-ийн захирал Э.Энхбаяр

Ерөнхий зохион байгуулагч “Пакс Монголика” ХХК-ийн захирал Э.Энхбаяр “Бизнес эрхлэгчдэд олон улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлох олон боломж бий. Бидний санал болгож буй интернэтээр худалдаа явуулах боломж нь эдгээр олон сувгийн ердөө нэг” гэлээ. Ингэхдээ анхаарах ёстой нэг зүйл нь өргөн хэрэглээний бараа байх хэрэгтэйг тэрбээр хэлж байлаа. Үүний дараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмж гэх мэт шаардлагууд орно гэв. Үзэсгэлэнд оролцсон компаниудаас сонгон шалгаруулалт хийхээс гадна экспертүүд өөрсдийнхөө орны зах зээлийн онцлогийн тухай зөвлөгөө мэдээллийг хуваалцсан юм.

Тухайлбал, БНСУ-ын хэрэглэгчид импортоор ихэвчлэн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авдаг байна. Тиймээс өөрсдийн бүтээгдэхүүний чанар болон сав, баглаа, боодолд ихээхэн анхаарах хэрэгтэйг эксперт Ли Чанг Сон зөвлөв. Түүнчлэн “Celltrion Skincure” гоо сайхны компанийн салбар хариуцсан захирал Д.Сайнхишиг “Солонгос улсад компани байгуулсны дараа үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнийхээ брэндийн нэрийг заавал бүртгүүлэх хэрэгтэй” гэв. Энэ үйл явц нь ойролцоогоор нэг жил үргэлжилдэг байна. Учир нь тус улсад зөвхөн гоо сайхны үйлдвэр гэхэд 600 гаруй байдгаас гадна хүн амын тоо болон гадны оршин суугчид олон байдаг учраас брэндийн нэр давхцах гэх мэт асуудал үүсдэг байна. Харин бусадтай давхцалгүй брэндийн нэрээ бүртгүүлсэн ч бусад компанийн оюуны өмчид халдсан эсэхийг тухайн бүртгэлийн байгууллага шалгадаг учраас нэг жил гаруй хугацааг зарцуулдаг байна.

Зүүн гар талаас Zeffiro Inc” компанийн үүсгэн байгуулагч Ли Чанг Сон, “Celltrion Skincure” гоо сайхны компанийн салбар хариуцсан захирал Д.Сайнхишиг

Япон улсын зах зээлд чанарын өндөр баталгаатай, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг гэнэ. Тус улсын зах зээлд нэвтрэх үед хүнд шалгуурууд олон байдаг. Тухайлбал, тухайн бараа бүтээгдэхүүнийг шинжлэхээс гадна сав баглаа боодол, хадгалсан орчин зэргийг шинжилдэг. Харин уг шинжилгээнд Монголын бүтээгдэхүүнүүд унадаг гэж “Anda” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч Э.Баярбат хэлж байлаа. Тэрбээр Япон улс руу Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх гэж их оролдсон бөгөөд одоогоор адууны махтай нохойн хоолыг экспортолж чаджээ.

“Anda” ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагч, “Пакс Монголика” ХХК-ийн Япон талыг хариуцсан менежер Э.Баярбат

Түүнчлэн эксперт Хироюүки Шираиши “Хэдий Монголдоо нэрд гарсан бүтээгдэхүүн байлаа гээд түүнийг япончууд мэдэхгүй. Тиймээс манай онлайн худалдааны сайт Япон улсдаа байр сууриа эзэлсэн учраас хэрэглэгч үйлчлүүлэгчид манай сайтад тавигдсан бараа бүтээгдэхүүн чанартай гэдэгт итгэж худалдан авалт хийх болно” гэв. Гэхдээ өөрсдийн платформдоо байршуулах бараа бүтээгдэхүүнийг өндөр шалгуураар сонгон шалгаруулахаа хэлж байлаа.

“Glowd Inc” компанийн үүсгэн байгуулагч Хироюүки Шираиши

Энэ мэт Азийн зах зээлд гарахад хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг хүрэлцэн ирсэн 100 орчим бизнес эрхлэгчид тодорхой хэмжээнд ойлгон мэдэж авсан. Мөн үзэсгэлэнд оролцсон 20 гаруй үндэсний үйлдвэрлэгчид тухайн улсын шууд худалдааны компанийн шаардлагыг хангасан бол хамтарч ажиллах экспортын ажлаа эхлүүлж байсан юм.  

bookzone
Тагууд: азибүтээгдэхүүнмонголхөрөнгө оруулагч

Санал болгох:

A person in a suit stands with arms crossed in front of a yellow and black wall with the Socratus Startup Studio logo. The background features a modern office space with desks and chairs.
Зөвхөн супер санаа, бүтээгдэхүүнээр амжилттай бизнесийг бүтээдэггүй
A speaker at a podium addresses an audience at the Mongolia Growth Forum. The backdrop displays the forum's theme: "Trade, Investment and Collaboration," with digital blue graphics and official logos.
Mongolia Growth Forum: Өсөлтийн орчныг хэрхэн бүрдүүлэх вэ
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00