BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Нарны шил, улаан малгай өмссөн баяр баясгалантай хүн олны дунд Финландын жижиг далбааг даллаж байна. Арын дэвсгэр дээр багавтар үүлтэй тэнгэрийн дор орчин үеийн барилга байгууламж, моддыг харуулж байна. - Business.MN

Сайхан амьдралын эрэлд…

Б.Билэгт   Б.Билэгт
2019-07-05
  Онцлох, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Та бүхэнд Б.Түвшин эдийн засагчийн Олон улсын аз жаргалын өдөрт бичсэн нийтлэлийг хүргэж байна. 

Таны өмнө 0-10 хүртэл дугаарласан шат байна гэж төсөөл дөө. Тэг дугаартай шат бол байж болох хамгийн муу, харин 10 дугаартай хамгийн өндөрлөгт байх шат нь хамгийн сайхан амьдралыг илтгэнэ. Та яг одоо хэддүгээр шатан дээр зогсож байна вэ? “Дэлхийн аз жаргалын тайлан” судалгаанд энэ жил 156 орныг хамруулснаас манай улс 94 дугаарт жагсаж байх юм. Финланд, Норвеги, Дани, Исланд, Швейцарь улсын иргэд тээр өндөрлөгт буюу 10 дугаартай шатан дээр зогсож байна. Харин бид Киргиз, Босниа, Вьетнам, Индонез улстай зэрэгцэн “Аз жаргалын шат”- ныхаа гуравны нэг хавьцаа “мацаж” байна гэсэн үг. Гэхдээ арай ч сүүл мушгиагүй ээ. Ингэхэд, аз жаргал гэж яг юуг хэлээд байна вэ?

“Хүн бол нийгмийн амьтан” хэмээн Аристотель тодорхойлсон байдаг. Хүн аз жаргалтай байх эсэх нь нийгмийн хөгжлөөс шалтгаалдаг болохыг “Дэлхийн аз жаргалын тайлан”-г 2012 оноос жил бүр гаргах болсон Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс тайлбарлажээ. Тиймээс ч нийгмийн халамж, үйлчилгээ сайтай, орлогын тэгш бус байдал харьцангуй бага Скандинавын орнууд “Аз жаргалын шат”-ны оргилд байраа эзэлсэн байна. Харин ДНБ- ий хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж буй АНУ, Хятад, Япон улс энэхүү жагсаалтын эхний 10-т ч багтаж чадаагүй нь нэгийг илтгэнэ. “Жинхэнэ аз жаргал санхүүгийн хөрөнгөөс биш, нийгмийн хөрөнгөөс шалтгаална” хэмээн Жеффри Сакс онцолжээ. Дэлхийн улс орнууд нэг хэсэг эдийн засгаа тэлэхэд гол анхаарлаа хандуулж, ДНБ-ий хэмжээгээрээ өрсөлдөж ирсэн. Гэтэл үүний үр дүнд орлогын тэгш бус байдал газар авч, авлига, хээл хахууль ихэссэн зэрэг сөрөг шинж тэмдэг баян орнуудад хүртэл ажиглагдах болсон. Нэг хэсэг нь хэт чинээлэг болж, нөгөө хэсэг нь ядуу, хүнд хэцүү амьдралаасаа салж чадахгүй байх нь хөгжил биш юм гэдгийг дэлхий аль хэдийнэ ойлгочихоод байна. Эдийн засаг биш, аз жаргал ДНБ гэх ганц хэмжүүрээр хөгжлийг тодорхойлж болохгүйг ойлгосон цагаасаа эхлэн эрдэмтэн, судлаачид улс орнуудын хөгжлийг юугаар илэрхийлж, харьцуулах вэ гэдэгт ухаан бодлоо уралдуулж иржээ. 1990 онд Нобелийн шагналт эдийн засагч
Амартъя Сэнийн боловсруулсан Хүний хөгжлийн индекс улс орнуудын
хөгжлийг илтгэх нэлээд чухал үзүүлэлт болж чадсан. Мөн аливаа орны хөгжил, өрсөлдөх чадварыг ганц үзүүлэлт биш, эдийн засаг, нийгмийн олон үзүүлэлт цогцоороо бүрдүүлдэг болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс ч Дэлхийн эдийн засгийн форум 2004 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг гаргадаг болсон билээ. Харин аз жаргалын индекс нь шинэлэг хэрнээ олны анхаарлыг маш ихээр татаж байгаа ойлголт юм.

Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тиймээс иргэдээ аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь улс орнуудын бодлогын цөм нь байх хэрэгтэй билээ. НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 20-ныг Олон улсын аз жаргалын өдөр болгон тэмдэглэхээр 2012 онд шийдвэрлэсэн байдаг. Энэ нь өдөр, шөнө тэнцдэг өдөр учраас аз жаргалтай амьдрахад хүн бүр тэгш эрхтэй гэдгийг илтгэхийг зорьжээ. Гэвч дээр дурьдсан Аз жаргалын тайлангаас харахад, зарим улсын иргэд харьцангуй сайхан амьдарч байхад зарим орны хүмүүс тэгэж чадахгүй байна. Энэхүү жагсаалтын 94-т орж буй Монгол Улсынхаа ард түмнийг Финландын эсвэл Норвегийн иргэд шиг сайхан амьдруулахын тулд бид юу хийх ёстой юм бол оо? Финланд, Норвеги ба Монгол “Аз жаргалын жагсаалт”-ыг тэргүүлж буй Финланд улс 150 жилийн өмнө өлсгөлөнд нэрвэгдэж, туйлын хүнд нөхцөлд байсан. Харин өнөөдөр энэ орон дэлхийн хамгийн тайван, аюулгүй, сайн засаглалтай улс болчихоод байна. Аз жаргалаараа хоёрдугаарт жагссан Норвеги улс ч XIX зуунд ядууралд нэрвэгдэж байсан гашуун түүх бий. Хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн зөв бодлого нь тус улсыг өнөөгийн амжилтад хүргэжээ. Үнэндээ Финланд, Норвеги хоёул манайхтай ижил хүн ам цөөтэй, жижиг зах зээлтэй. Мөн норвегичууд экспортын орлогынхоо нэлээд хэсгийг уул уурхайн салбараасаа бүрдүүлдэг зэрэг төстэй тал олон байна. Норвеги улс иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд их хэмжээний хөрөнгө оруулж, аз жаргалтай амьдрах нөхцөл бололцоог хангасан туршлагаас судлах, суралцах зүйл бидэнд их бий.

Ер нь улс орон бүр л иргэдээ аз жаргалтай байлгах арга замыг эрэлхийлж байгаа нь гарцаагүй. Тэгвэл бусад орны туршлагаас судлах, суралцах боломжийг шинээр гарсан “Дэлхийн аз жаргалын бодлогын тайлан” бидэнд олгож байна. Энэхүү тайлангаас иргэдээ сэтгэл хангалуун байлгах бодлогын маш олон шийдлийг олж харж болох юм. Тухайлбал, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ маш чухал боловч ихэнх улс үүний ач холбогдлыг сайтар ойлгохгүй байгааг дээрх тайланд онцолжээ. Тиймээс ялангуяа хүүхэд, залууст чиглэсэн эерэг сэтгэлгээний хичээл, сургалт боловсруулж, аз жаргалтай амьдрах арга замыг зааж өгөх нь чухал болохыг тэмдэглэсэн байна. Монгол шиг хүүхэд, залуус олонтой улс үүнийг анхаарах нь чухал болов уу.

bookzone.mn
Тагууд: дэлхийдэдийн засаг

Санал болгох:

A large white robot with multiple arms interacts with a black car as a crowd of people watches behind a red rope barrier in a brightly lit exhibition hall.
Хятадын хиймэл оюун, технологийн тэсрэлтээс юуг ойлгох ёстой вэ 
A large power plant complex with multiple cylindrical cooling towers and buildings sits beside a reservoir, surrounded by green hills under a blue sky with scattered clouds.
Хятадын эрдэмтэд далайн уснаас уран гаргаж авах шинэ технологийг нээлээ
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00