Жил болгон сая сая хүмүүс шинээр хэвлэгдсэн тоо тоймшгүй олон бизнесийн ном уншдаг. Хэрэггүй ном уншихад амьдрал хэтэрхий богино унших номны сонголт үргэлж чухал байдаг. Цагийн эрхээр бусдаасаа ялгаран, бизнесийн шилдгүүд уншиж бусаддаа уншихыг зөвлөсөөр ирсэн бизнесийн номнууд бий. Гэвч хүн болгонд тэр бүх шилдэг номыг унших зав байхгүй. Тиймээс бизнесийн шилдэг 8 номны гол санаануудыг хураангуйлсныг та бүхэнд хүргэж байна. (HuffPost, Fastcompany, The Times-т бичсэн зүйлс нь ишлэгддэг нийтлэлч Сэм Томас Дэвисийн нийтлэлээс)
“Сэтгэ, баяж” Напелеон Хилл
Гол санаа: Санасан бүхнээ чи хийж чадна
Бодол маш хүчтэй. Хийхийг хүссэн зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүл. Зорилгоо нэгэнт тодорхойлсон бол түүндээ үнэнчээр зүтгэ. Зорилгодоо хүрэх явцад чи олон саад бэрхшээлийг туулна. Гол нь тууштай бай.
“Баян аав, ядуу аав” Роберт Киуозаки”
Гол санаа: Хөрөнгө болон өр зээлийн ялгааг ойлго. Хүмүүсийн баян болсонд шалтгаан бий. Тэд өв хөрөнгө болон өр зээлийн ялгааг ойлгодог. Баячууд хөрөнгө гэж кармайндаа хийх мөнгөн хөрөнгө, харин өр гэж кармайнаас гарах мөнгийг хэлдгийг ойлгодог. Баяжихийн тулд хөрөнгө худалдаж авч түүнээс олох орлогоороо амьдралын хэв маягийг бий болго.
“И-домог” Майкл Гербер
Гол санаа: Бизнес дотроо биш бизнес дээрээ ажилла. Би бизнесийн техникийн талыг гадарладаг учир техникийн ажил шаарддаг бизнесийг сайтар ойлгодог. Шинээр бизнес эхлүүлэгсдэд техникийн тал нь том зардал учруулдаг. Бизнес хийх гэж байгаа ямар ч хүн энтрепренёр, менежер болон техникийн мэргэжилтэн гэх гурван төрлийн шинж чанартай байдаг. Өөрийн чинь оролцоогүй цаашид хөгжих компани бүтээхийн тулд чамд эдгээр гурван шинж чанар хэрэгтэй.
“Маркетингийн 22 хөдлөшгүй хууль” Ал Рийс, Жек Троут
Гол санаа: Маркетинг бол хүмүүст хэрхэн харагдах тухай тэмцэл болохоос бүтээгдэхүүний өрсөлдөөн биш.
Хүн бүр анхдагч байхыг хүсдэг. Мөн өнөөдрийн өрсөлдөөнт нийгэмд хуулбарлагчид хэдийн анхдагчдын нэвтэрсэн зах зээлд орж хүмүүст хоногшиж үлдэхэд бэрхшээлтэй юм. Гэвч анхдагч бүр амжилттай байдаггүй. Хэрэв чи анхдагч болж чадахгүй бол анхдагч байхуйц шинэ ангиллуудыг үүсгэх хэрэгтэй. Домино пизза амжилттайгаар үүнийг хийсэн, та ч бас чадах болно.
“Нөхдөө хэрхэн өөртөө татаж хүмүүст нөлөөлөх вэ?” Дейл Карнеги
Гол санаа: Хүнд өөрийнх нь нэр ямар ч хэлээр хамгийн таатай сонсогддог.
Хэдий 1936 онд хэвлэгдэж байсан ч энэхүү ном өнөөгийн дижитал ертөнцөд ач тусаа огтхон ч алдаагүй юм. Энэ номноос авах чухал санаанууд олон байгаа ч хамгийн чухал нь ямар ч үед инээмсэглэж, сайн сонсогч байж бусдад өөрийг нь чухал гэсэн сэтгэгдэл төрүүлэх нь өндөр үр дүнтэй байдаг.
“Хатуу зүйлсийн тухай хатуу зүйл” Бен Хоровиц
Гол санаа: Өөрийн туршлага, зөн совин болон бусдаас өөр байдлаа баяртайгаар хүлээн зөвшөөр. Хэрэв гол түлхүүр тэнд байхгүй бол огт байхгүй гэсэн үг. Уг номондоо Хоровиц хүнд хэцүү бэрхшээлүүдэд тохирох цорын ганц зөвлөгөө, шийдэл гэж байхгүйг өгүүлсэн юм. Маш олон бизнесийн номууд бодит биш асуудлын талаар зөвлөсөн байдаг. Гэвч бодит байдал дээр хүнд хэцүү бэрхшээлээ бизнесүүд өөрсдөө л шийдэх хэрэгтэй байдаг аж.
“Цэнхэр тэнгис стратеги” Чан Ким
Гол санаа: Өрсөлдөгчдөө ялахаас зайлсхий. Оронд нь хэрэглэгчиддээ үнэ цэнийг бий болгож тэднийг хэрэглэгчдээсээ хамааралгүй болгоход төвлөр.
Ихэнх бизнесийн зах зээлүүд улаан тэнгис байдаг. Том тоглогчид нь жижгийгээ барьж идсээр тэнгис цусаар дүүрдэг. Ингэснээр цагийн эрхэнд дэд зах зээлүүд томуудынхаа хажууд үүсч байдаг. Өрсөлдөгчдөөсөө ялгарахын тулд чи хэн ч сэлдэггүй цэнхэр тэнгисийг бий болгох хэрэгтэй юм.
“Пүүзэнд дурлагч: Nike-ыг үүсгэн байгуулагчийн намтар” Фил Найт
Гол санаа: Хүмүүст хэрхэн хийхийг бүү зааж өг. Харин юу хийхийг нь зааж өгч чамайг гайхшруулах боломжийг тэдэнд олго.
Билл Гейтсийн заавал унших номын жагсаалтанд орсон уг номонд Nike-ыг үүсгэн байгуулагчийн амьдралын тухай гардаг. Цагтаа ааваасаа 50 ам.доллар зээлж байгуулж байсан түүний компани өдгөө жилдээ 50 тэрбум ам.долларын орлогыг олдог дэлхийн шилдэг компани болтлоо өргөжжээ.