BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Элсийг хэсэгчлэн шавхсан элсэн цаг нь зоосны овоолгын дэргэд модон гадаргуу дээр сууна. Арын дэвсгэр нь бараанаас цайвар саарал хүртэлх градиент бөгөөд тунгалаг шил, металл зоосноос эрс ялгаатай байдлыг бий болгодог. - Business.MN

Сайн бизнес төлөвлөгөө товч байх учиртай

Ж.Баяржаргал   Ж.Баяржаргал
2019-08-14
  Менежмент, Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Бизнес төлөвлөгөө бол хийх гэж буй төслийнхөө суурийг зөв тавих, гаргах шийдвэрийнхээ өгөөжийг бүх талаас үнэлэх, тухайн төсөлд хөрөнгө оруулах эсэх асуултад хариулт авах боломжийг олгодог тактик болоод стратегийн өндөр ач холбогдолтой баримт юм.

Бизнес төлөвлөгөө нь дараах шинж чанарыг заавал агуулж байх ёстой. Жишээ нь:

-Үйлчлэгчдээ олох арга, зах зээл дэх орон зайн судалгаа, түүний өрнөл,

-Бүтээгдэхүүнийг хийхэд гарах зардал, түүнийг зах зээлд гаргах хөрөнгө, ажил цалин хөлсийн төлөвлөлт,

-Үйлдвэрлэлийн ирээдүйн орлогын урьдчилан үнэлгээ, ирэх орлогын ашигтай байдал.

Бизнес төлөвлөгөөний үндсэн үүрэг нь:

-Тодорхой хугацааны үйл ажиллагааг үнэлэх боломж олгох лавлагаа

-Ирээдүйд барин урагшлах бизнес концепцийн гарын авлага

-Шинэ хөрөнгө оруулалтыг татахад туслах чиглэл

-Үйлдвэрлэлийн стратегийн боломжийг илтгэх луужин байх учиртай.

Төлөвлөгөөг боловсруулах үйл явцын хамгийн чухал үе шатны нэг бол компанийн дотоод үйл ажиллагааны төлөвлөө, мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын төлвийг тодорхойлох явдал.

Бизнес төлөвлөгөө нь бүтцийн хувьд:

        • Бизнес төлөвлөгөөний резюме
        • Төслийн зорилго болоод үүрэг даалгавар
        • Компанийн танилцуулга
        • Зах зээлийн судалгаа, түүний хөгжлийн чиг хандлага
        • Зорилтод зах зээл
        • Өрсөлдөөн
        • Стратегийн байр суурь, зах зээлийн үнэлгээ
        • Маркетингийн төлөвлөлт, борлуулалтын стратеги
        • Өдөр тутмын үйл ажиллагаа
        • Технологийн төлөвлөгөө
        • Зохион байгуулалтын бүтэц
        • Ажилтнуудын үүрэг хариуцлагын хувирлалт
        • Санхүүгийн төлөвлөгөө
        • Нийгэм, байгаль орчны хариуцлага
        • Бизнесээс гарах нөхцөл

Бизнес төлөвлөгөөг зөв боловсруулахын тулд:

Интернетэд санал болгодог аль ч төрлийн бизнес төлөвлөгөө нь түүнд байх ёстой агуулгын ердөө цуглуулга л байдаг гэдгийг санаарай. Тухайн бизнес бүр өөрийн онцлогтой байдаг тул та өөрийн бизнесээ ямар нэгэн стандарт төлөвлөгөөнд даатгаж болохгүй. Ингэхдээ нэг үндсэн зарчмыг байнга санах учиртай. Ямар ч бизнес төлөвлөгөө товч бөгөөд тодорхой байх ёстой.

Гэвч бизнесмэнүүдийн гаргадаг түгээмэл алдаа бий. Гоё ганган бизнес төлөвлөгөө хийсэн байхад ямар ч хөрөнгө оруулагчийн амыг ангайлгаж, чихийх дэлдийлгэнэ хэмээн хэт сайхнаар төсөөлснөөсөө болж сэтгэл зүйн хувьд өөрсдөө маш том шаталтад ордог. Бодит байдлыг үндэслэлтэйгээр үнэнээр төлөвлөх нь амжилтын үндэс гэдгийг санаж байх нь илүүдэхгүй.    

Бизнес төлөвлөгөө боловсруулахдаа гаргадаг 10 түгээмэл алдаа нь:

    1. Хоосон орон зай. Бизнес эрхлэгчид төлөвлөгөөгөө сүржин даржин болгохдоо ихэнх тохиолдолд хэн нь үл мэдэгдэх удирдагч, зөвлөгч, зохицуулагчийг дурддаг. Гэтэл бодит байдал дээр тийм хүн байдаггүй нь хожим үүсэх үүрэг хариуцлагын сул орон зайг бий болгодог.
    2. Гэрийн ажил. Дээр дурдсан “Товч бөгөөд тодорхой” хэмээх дүрмийг бариагүйгээс болж тухайн бизнес хэрэглэгчийн төлөвлөгөө уншихад уйтгартай, хамгийн гол нь нуршуу урт болдог. Ийм зүйл харсан найз тань тантай хамтрах уу, үлгэр мэт урт төлөвлөгөөнд хөрөнгө оруулагч итгэх үү?
    3. Зохиомол намтар. Компанийн удирдах түвшний гишүүдийн намтар бодит байх ёстой. Зохиомол баримт нэмэр бус нэрмээс болдог.
    4. Хэн, хэзээ. Маркетингийн төлөвлөгөө нь зөвхөн бодит санал дээр тулгуурлагдан боловсруулагдсан байх ёстой.
    5. Жил жилээр. Дөнгөж эхэлж буй төслийн санхүүгийн эхний жилийн төлөвлөгөөг бүтэн жилээр нь багцалж төлөвлөдөггүй. Харин сар, сараар нь нарийн тооцоолж гарах учиртай. Ингэж баймааж дөнгөж эхлэн буй бизнесээ эрсдлээс зайлхийлгэж чадна. Сараар гарсан төлөвлөөндөө тулгуурлан гүйцэтгэлийн үр дүнг улирлаар гаргаж байх хэрэгтэй. Ийм замаар алдсан алдаагаа засч чиглүүлэх юм. Бүтэн жилээр нь алдаж байхаар ядаж улирлаар нь алд л даа.
    6. Монопол. Өрсөлдөөн үгүй, өрсөлдөгч байхгүй гэсэн тодорхойлолтоос татгалзах хэрэгтэй. Өнөө цагт өрсөлдөөнгүй зах зээл гэж үгүй шүү. Өрсөлдөгч байхгүй гэсэн тайван сэтгэлээр бизнесээ эхлүүлж үхэр тэргээр урагшлах нь дээр үү, битүү тэмцэл гэсэн сэтгэл зүйтэйгээр тулаанд орж морин тэрэгний хурдаар давхисан нь дээр үү гэдгийг бодоорой.
    7. Ашиг хэмээх мөрөөдөл. Эхлүүтээ л ашиг олно гэж мөрөөдөх ч хэрэггүй. Ашиг бол алсдаа ирж болох боломж. Ирж болох гэж байгаа шүү. Байж болох зүйлийг бодит боломж болгох хамгийн зөв гарц нь компаниа өрсөлдөх чадвартай болгох.
    8. Бүрэн судалгаа. Зорилтод зах зээлийг бүх талаар судалсан дүнг заавал тусга. Судлаагүй орхисон тэр л зүйл хожмоо танд чөдөр боломж мэднэ. Гарааны түрүүнд судалж олсон мэдлэг, мэдээлэл хэцүү цагт хамгийн том тусыг хүргэдэг.
    9. Амлалт. Орж ирж болзошгүй, ирэх нь тодорхойгүй санхүүжилтийн талаар дурдаж болохгүй. Санхүүжилт байгаа эсвэл байхгүй.
    10. Хаа нэгтээ. Таны төлөвлөгөө бодит тоонд дээр үндэслэсэн байх ёстой. Байнгын, түр зуурын, шууд, шууд бус зардлыг урьдчилан тооцсон байх нь таны үүрэг.

Эцэст нь нэг л зүйлийг онцолъё. Бизнес төлөвлөгөө бол их замын дөнгөж эхлэл нь. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үзүүлэх үйлчилгээний төлөвлөлтийг их далайд гарч буй усан онгоцтой зүйрлэж бодоорой. Далайн ааш хувирамтгай учир штурман усан онгоцныхоо чиглэлийг цаг үргэлж хянаж, мөн өөрчилж байдаг.

 

bookzone.mn
Тагууд: бизнесменежменттөлөвлөгөө

Санал болгох:

Illustration of a person holding a large magnet attracting user profile icons, another person excitedly holding up icons, and a third person sitting with a laptop, representing customer attraction and engagement.
Хүний нөөцийн менежерийн гол ур чадвар
A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Ж.Баяржаргал

Ж.Баяржаргал

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00