BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Богино үстэй, захтай цамц өмссөн хүний камер руу шууд үл ялиг инээмсэглэн харж буй саарал өнгийн хөрөг. Арын дэвсгэр нь зөөлөн градиент бөгөөд тайван, төвлөрсөн уур амьсгалыг бий болгодог. - Business.MN

Жэк Ма: Том зорилго жижиг зүйлсээс бүрддэг гэдгийг санаарай

Ж.Баяржаргал   Ж.Баяржаргал
2019-08-18
  Менежмент, Онцлох
0
Share on FacebookShare on Twitter

Орчин цагийн хамгийн амжилттай бизнесмэний нэг, 39.7 тэрбум долларын хөрөнгөтэй тэрбумтан Жэк Маг дэлхийн олон сая бизнес эрхлэгч үлгэрлэн дуурайж байна. Тиймээс тэрбээр туулж ирсэн замнал, хуримтлуулж авсан туршлагадаа тулгуурлан бизнесмэнүүдэд санал, зөвлөгөөгөө харамгүй өгдөг. Түүний зөвлөгөөг цувралаар хүргэж байна.

  1. БОЛОМЖИЙГ БҮХ ГАЗРААС ХАЙ

Шинэ боломжийг хайхдаа булан тохой бүрт хүрэхийг хичээ. Хамгийн түрүүнд өөрийнхөө ажиллаж байгаа салбар, сурсан мэргэжлийнхээ хүрээлэлд бүхэлд нь хүрч ажилла. Үүний дараа нэгдсэн дүр зургийг гаргаад үлдсэн газрууд байвал дахин эрэл хайгуул хийхээс бүү залхуур. Боломжит аз хаана ч байж болно.

  1. ЯМАР Ч ХУВИЛБАРЫГ АНХААРЧ ҮЗ

Онцгүй санаа, доогуур зиндааны боломж гэсэн сонголт танд байх ёсгүй. Бүх боломжийг ашигла. Ажиллаж болох орон зай харагдвал тэнд амжилт олохын тулд бүх хүчээ дайчил.

  1. УХААЛГААР АЖИЛЛА

Одоо байгаа нөхцөл байдал, юунд зорьж байгаагаа сайн тунгаа. Юун дээрээ илүү ажиллах вэ? Энэ зорилгод юуны тулд хүрэх гэж байгаа билээ? Бодсон зүйлээ гүйцэлдүүлэхийн тулд яах ёстой вэ? гэдэг асуултыг өөртөө байнга тавь.

  1. АЖЛАА ШУУД ЭХЭЛ

Амжилт олохын тулд уралдаанд түрүүлэх хэрэгтэй. Энэ нь цаг ямагт гүйнэ гэсэн үг биш юм. Цаг хожихын тулд заримдаа зөв замыг сонгох шаардлага гардаг. Тиймээс ч таны стратеги уян хатан байх ёстой. Учирсан азгүйтлээсээ улбаалан зарим өөрчлөлтийг хийх шаардлага гарна шүү.

  1. ХЭРЭГГҮЙ АСУУДАЛТАЙ БҮҮ ЗУУРАЛД

Ямар гэр бүлд төрсөн, хаана өссөн, ямар мэргэжил, ямар туршлагатай байх нь огт хамаагүй. Та амжилт олох боломжтой. Хамгийн чухал нь тэвчээртэй, ялагчийн сэтгэхүйтэй байх явдал. Тэгж чадаж байж л бодсон зүйлээ бодит болгодог.

  1. ЗОРИГТОЙ БАЙ

Жэк Ма интернет холдинг «Alibaba Group»-ийнхээ ажлыг эхлүүлж байхад хөрөнгө оруулагчид түүнд хандан алдагдалтай төсөл байж мэдэхийг анхааруулж байв. Гэлээ ч тэрбээр эрсдлээс үл айн урагшилсаар 230 тэрбум долларын капиталтай аварга компанийг босгосон. Тиймээс Жэк Ма “Өөрийнхөө амбицийг гүйцэлдүүлэх уралдаан нь эр зориг гаргах хамгийн хэрэгтэй мөч” хэмээн хэлэх дуртай.

  1. ТАНЫ ЗАЛУУ НАС ТАНЫ БОЛОМЖ

“Хэрэв та 35 настай ч баяжаагүй л байгаа бол залуу насаа үрэн таран хийжээ. Залуу насныхаа эрч хүч, фантазыг тавьсан зорилгодоо зарцуулах нь ажилд хамгийн их үр дүнтэй. Тэр эрч хүч, фантаз их зүйлийг сонсгох вий.

  1. БАГАА ХҮМҮҮЖҮҮЛ

Баг хамт олноо нэгдмэл зорилго дор нэгтгэж  хүмүүжүүлсэн цагт л амжилт ирдэг. Тиймээс ажил үүргийн хуваарилалт, эрх чөлөөний зах хязгаарыг хамт олондоо яг таг ойлгуулж өгөх нь чухал. Багийн уур амьсгал ямар байгааг мэдэрч, яаж нэгтгэх тухай цаг ямагт бодож бай.

  1. БУСДЫН СЭТГЭЛ САНААГ МЭДЭР

Таны өөдөөс инээж байгаа бүхэн сайн ажилтан, сэтгэл дундуур байгаа болгон муу ажилтан биш гэдгийг ойлго. Ажилтнуудын тань сэтгэл санаа хоёр өөр туйлд очсон бол цагийн юмыг цагт нь шийдэж чадаагүйгээс үүдсэн хор уршиг.  Том зорилго жижиг зүйлсээс бүрддэг гэдгийг санаарай.

  1. БАЙРАА ТАВЬЖ ӨГӨХӨД БЭЛЭН БАЙ

Баг хамт олон зөвхөн танаас хамаардаг нөлөөллийн хэмжээг багасга. Үүний тулд өөрийнхөө мэддэг зүйл, чадварыг бусдадаа сургах хэрэгтэй. Ажлын явц дунд өөрийн үүрэг хариуцлагыг тэдэнд шилжүүлснээр танай ажил улам сайжирч, илүү олон талтай болно. Улмаар удирдлагын ажлыг бүрэн шилжүүлэхэд бэлд. Гэхдээ үүний тулд хамт олны уур амьсгалыг нэгдмэл болгох ажлыг та өөрөө гардан хийсэн байх ёстой.

Үргэлжлэгийг эндээс уншина уу.

bookzone.mn
Тагууд: бизнесмэнтуршлагаХятад

Санал болгох:

Хятад, Америкийн өрсөлдөөний шинэ талбар - Хиймэл оюун
Хятад, Америкийн өрсөлдөөний шинэ талбар – Хиймэл оюун
"Бизнес Цэнэг" өглөөний уулзалтын 11-р сарын зочдыг танилцуулж байна!
“Бизнес Цэнэг” өглөөний уулзалтын 11-р сарын зочдыг танилцуулж байна!
Ж.Баяржаргал

Ж.Баяржаргал

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах
sembi khamkesh
sembi khamkesh
5 жил өмнө

sain turshlaga baina bid bukhen alkham khiihdee aidag . Ene aidasaa daban tuulakh heregtei

0

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00