BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Рольф Добеллигийн "Тодорхой сэтгэх урлаг" хэмээх номыг модон гадаргуу дээр байрлуулсан. Хавтас нь энгийн, цайвар дэвсгэр дээр хар тексттэй, баруун дээд буланд жижиг одтой. - Business.MN

Номын тэмдэглэл: Цэгцтэй сэтгэхэд суралцах нь

Б.Билэгт   Б.Билэгт
2019-08-26
  Менежмент, Ном, Хүний нөөц
0
Share on FacebookShare on Twitter
Цэгцтэй зөв сэтгэх нь гаргадаг алдаанаасаа суралцахаас эхэлнэ.

Бизнесийн ертөнцөд өдөр бүр гаргах тоо томшгүй шийдвэр тухайн бизнесийн ирээдүйг алхам алхмаар шийдэж байдаг. Бизнесээ амжилттай авч явах гол үндэс нь зөв шийдвэр гаргалт. Зөв шийдвэр гаргахад тухайн үеийн нөхцөл байдлаас эхлээд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг учир урьдчилан зөвлөхөд бэрх. Харин буруу шийдвэр гаргахаас зайлсхийхэд танд энэ ном тусална. Алгын чинээ номонд хүний амьдралд алхам тутам гардаг алдаа, төөрөгдлийг хэрхэн үүсдгийг тайлбарласан нь өөрийн эрхгүй амьдралаа цэгнэж бодоход хүргэнэ. Уг ном нь хэрхэн сайхан амьдрах, эсвэл цэгцтэй сэтгэх долоон алхам гэх мэт зүйлийг танд “зааж” зөвлөхгүй. Харин хүн бүрийн түгээмэл гаргадаг алдаа дутагдлыг яагаад гардгийг жишээ, баримтаар тайлбарлаж уншигчдад өөрсдийгөө хөндлөнгөөс харж дүгнэх боломжийг олгох юм. 

Бид өөрсдийн итгэл үнэмшилд нийцэх зүйлээ л хүлээж авахыг хүсдэг аж. (Confirmation bias) Аливааг хүлээн зөвшөөрөхийн гажуудал

Энэ алдаа магадгүй бүх алдааны хамгийн том нь ч байж мэдэх юм. Бид шинээр сонссон, мэдсэн бүхнээ өөрсдийн өмнө мэддэг зүйлтэйгээ уялдуулж харахыг хүсдэг. Ингэснээр өөрсдийн итгэл үнэмшилтэй үл нийцэх зүйлийг хассаар эцэстээ бид итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг аж. Нэг удаа их сургуулийн багш 2-4-6 хэмээн самбар дээр бичиж, оюутнуудаас зүй тогтлыг нь таахыг хүсэв. Ихэнх оюутнууд дараагийн тоог 8 гэж таахад багш нь зөв гэж хариулснаар цаашид 10, 12, 14 гэж таах болгонд багш нь толгой дохисоор байлаа. Эцэстээ оюутнууд зүй тогтлыг нь олчихлоо гэж бодон дараагийн тоо нь өмнөхөөсөө 2-оор нэмэгдэж байгаа эсэхийг асуухад буруу байв. Харин нэгэн оюутан дараагийн тоог янз бүрээр гаргаж багшаасаа тийм, үгүй гэх хариултыг авсаар эцэстээ зүй тогтол нь өмнөх тооноосоо их тоог бичих байсныг зөв таасан аж. Иймээс аливаа тохиолдлыг яаран өөрсдийнхөөрөө тайлбарлаж бодохоос өмнө өөр ямар шалтгаан, тайлбарууд байж болохыг бодох нь  зөв шийдвэр гаргахад тусалдаг.

Юуг хэлэх биш яаж хэлэх нь чухал (Framing effect)

-Хогийн сав дүүрчихсэн байна! 

-Нэг заваараа миний дүү хогоо хаячихаж чадах уу? 

Дээрх асуултын аль аль нь нэг л зүйл асууж байгаа ч хэрхэн хэлж байгаагаасаа хамаарч бидэнд тэс өөрөөр сонсогдоно. 

Сэтгэл судлалд framing буюу жаазлах гэж нэрлэдэг уг нөлөө нь бидний амьдралд өдөр тутам тохиолддог. Найзууддаа муу мэдээг дуулгах болоход бид түүнийг хэрхэн хэлэхээс хамаарч тэд хэр ноцтой хүлээж авах нь ялгаатай байдаг. Нэгэн туршилтаар хэсэг бүлэг хүмүүсээс 99 хувийн тослоггүй эсвэл 1 хувийн тослогтой махыг сонгохыг хүсэхэд яг адилхан сонголт ч ихэнх нь 99 хувийн тослоггүйг сонгосон аж. Дараагийн удаа тэднээс 98 хувийн тослоггүй, 1 хувийн тослогтой махын аль нэгийг сонгохыг хүсэхэд 98 хувийн тослоггүй буюу их тослогтойг нь хүмүүс илүүд үзсэн аж. Тиймээс бусдад аливаа зүйлийг хэлэхдээ ямар үг хэрэглэж, хэрхэн хэлэхээс бидний ямар хариу авах нь хамаардаг байна.

Бид нүдэнд ил харагдах зүйлсийг л анзаардаг (Feature positive effect)

Эдгээр гурван оронтой тоонуудаас төстэй шинжийг олоорой.

724, 947, 421, 843, 394, 054, 646

Бүх тоонд 4-ын тоо орсоныг та магадгүй анзаарсан байх.

Харин энэ удаа эдгээр тоонуудын төстэй талыг нь олоорой.

349, 851, 274, 905, 772, 032, 854

Энэ удаа та магадгүй илүү цаг зарцуулсан, эсвэл төстэй талыг нь олж ч чадаагүй байх. Учир нь эдгээр тоонуудын төстэй тал нь аль ч тоонд 6-ын тоо ороогүй юм.

Бид амьдралдаа байхгүй зүйлсийг анзааралгүй үргэлж л байгаа зүйлсийг л анзаардаг. Аливаа төсөл эхлүүлэхэд ч мөн адил учирч болох ил эрсдлүүдийг тооцоход амар байдаг ч бидний тооцоолоогүй эрсдлийг анзаарч, урьдчилан тооцох нь илүү хэцүү байдаг. Эрүүл байхдаа бидний бие ямар ч өвчингүй байхыг анзаардаггүй ч биеийн хаа нэгтээ өвдөхөд л бид тэр өвдөлтийг анзаардаг. Хэдий энэ нь ойлгомжтой мэт сонсогдох ч бид зөвхөн ил байгаа зүйлсэд л анхаарлаа хандуулснаар байхгүй байгаа зүйлсийг бодож үздэггүй нь бидний төрөлхийн сул талын нэг юм.

Эцэст нь уг номын гурван бүлэгт л гарсан алдаануудыг тоймлож оруулав. Цаана нь бидний гаргадаг 96 төрлийн алдааг тайлбарласан нь өдөр бүр уг номыг хэд хэдэн бүлгээр нь хувааж уншихад тохиромжтой аж. Ингэснээр бид өмнө нь гаргаж байсан алдаануудаа бага багаар ойлгохоос гадна цаашид гаргахгүй байхын тулд ойлгосон зүйлсээ марталгүй тэмдэглэж авах нь үр дүнтэй юм.

Өмнөх номын тэмдэглэлийг эндээс уншаарай

bookzone.mn
Тагууд: номномын хураангуй

Санал болгох:

A couple relaxes on a sandy beach; the woman is lying on the man’s chest, reading a book, while the man looks at his phone. They are on a blanket with cushions and decorative wooden lanterns nearby.
JPMorgan зөвлөж байна: Энэ зун унших ёстой 16 ном
Two copies of the book "Atlas of the Heart" by Brené Brown are displayed. The book has a red cover. There is text in Mongolian beside the books, along with the author's name at the bottom.
“Зүрхний газрын зураг” номын хураангуй
Б.Билэгт

Б.Билэгт

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00