Ямар ч хүн өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйлс, баримтлах зарчимуудтай байдаг шиг байгууллага ч мөн адил өдөр тутмын үйл ажиллагаандаа баримталдаг зарчимууд, итгэл үнэмшил, зан төлөв, хэм хэмжээ, үнэт зүйлстэй байдаг.
Аливаа байгууллага зөвхөн дүрэм, журам, төлөвлөгөө, тайлангийн хүрээнд ажлаа явуулдаггүй болох нь хэн бүхэнд тодорхой. Хэрэв ийм байсан бол байгууллагыг амжилтад хүргэхийн тулд манайхны хэлдгээр бизнесийн удирдлагын чиглэлээр сургууль номыг нь дүүргэсэн, бичгийн чадвар сайтай экспертээр Бизнес төлөвлөгөө, дүрэм журам бичүүлж аваад үр дүнгээ хүлээж суухсан. Орчин үеийн компанийг удирдахад 20-р зууны менежментийн арга хэрэгслүүд (байнгийн хяналт, захиралд төвлөрсөн шийдвэр гаргалт, микроменежмент, олон шатлалт удирдлагын бүтэц, зөвхөн ажлын байрны тодорхойлолтын хүрээнд ажиллах г.м) аль хэдийнэ үеэ өнгөрөөж байгааг амжилтад хүрсэн компанийн удирдагчид нэгэн дуугаар ярих болсныг манай бизнесийнхэн анзаарсан байх.
Өмнөх зуунд компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ өрсөлддөг байсан бол орчин үед бизнесийн өрсөлдөх чадварыг урд өмнө нь онцын ач холбогдол өгдөггүй байсан өөр хэмжээсүүдээр үнэлэх болжээ. Өнөөгийн бизнесийн ертөнцөд байгууллагын соёл нь өрсөлдөөний давуу тал болж байгаа тухай дараачийн нийтлэлдээ тусгаад энэ удаа эрүүл соёлтой байгууллагын давуу тал болон эсрэгээр муу соёлтой компани ямар боломжуудыг алддаг тухай бичихийг зорилоо.
Байгууллага зорилго, зорилтууддаа “яаж” хүрэх вэ буюу ажил хэрхэн явагддагыг илэрхийлдэг хандлага, итгэл үнэмшил, хэм хэмжээний цогцыг байгууллагын соёл гэж нэрлэж болох юм. Соёл нь хүмүүсийг цаг үргэлж хүрээлэн байнга үйлчлэх ба хүмүүс хоорондын харилцан үйлчлэлээр илэрч, зан төлвийг чиглүүлж бас хязгаарладаг.
1.Байгууллагын соёл ямар байхаас шалтгаалж тухайн компани гадаад ертөнцөд эерэгээр эсхүл сөргөөр танигдах болсон. Өөрөөр хэлбэл компанийг тухайн байгууллагын орлого, ашгийн хэмжээ бус байгууллагын соёл нь тодорхойлдог болжээ. Байгууллагын соёл нь зөвхөн тухайн байгууллагад хамааралтай бөгөөд компанийг бүрдүүлэгч эд эсийн хувьд байгууллагын онцлогыг гадаад ертөнцөд таниулна.
2. Байгууллагын соёл тааруухан компанийн ирээдүй нь бүрхэг болж ажиллагсдынх нь компанидаа итгэх итгэл алдагдана.Компанийн соёл тааруухан бол байгууллагад эрүүл бус практик ноёрхож байна гэсэн үг. Ийм байгууллагын ажиллагсад нь хувиа бодсон аминчхан үзэлтэй, багаар ажилладаггүй учир бүтээмж муутай. Байгууллагын дотоод уур амьсгал сөрөг учир бизнесийн үр дүн гүйцэтгэл муудаж, компанийн ирээдүй бүрхэг болно.
3. Байгууллага эрүүл, эерэг соёлтой байх нь ажиллагсдын тогтвор суурьшилд эерэг нөлөөтэй. Зөв, эрүүл соёлтой байгууллагын удирдлага нь ажиллагчиддаа ажлын таатай орчинг бүрдүүлэхэд анхаараад зогсохгүй байгууллагын амжилтад оруулж буй хувь нэмрээр нь ажлын үр дүн гүйцэтгэлийг үнэлдэг. Ийм байгууллагын удирдлага нь ажлын орчинг эерэг уур амьсгалтай байлгахад анхаардаг бөгөөд ажилчдаас гарч буй шинэ санал санаачлагыг дэмжин урамшуулдаг. Энэ бүхэн нь ажилчдыг ажилдаа илүү сонирхолтой болгоод зогсохгүй сэтгэл хангалуун ажлаа хийхэд шууд нөлөөлнө. Сэтгэл хангалуун ажиллагчдын хувьд ажлаа солих, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх нь ховор байдгаас үнэнч тогтвортой ажиллагсдын эзлэх хувь өсч хүний нөөцтэй холбоотой зардал багасна.
4. Байгууллагын сайн соёл нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Байгууллагын соёл сайтай компанийн ажиллагсад илүү урам зоригтой, сэтгэл хангалуун ажилладаг бөгөөд энэ нь ажлын бүтээмжид шууд утгаараа эерэг нөлөө үзүүлдэг. Өндөр бүтээмжтэй байх нь зардал хэмнэхээс гадна байгууллагын орлого, ашгийг ч нэмэгдүүлэх давхар ач холбогдолтой.
5. Байгууллагын соёл муутай компани алдагдалд ч хүрч болзошгүй. Байгууллагын соёлын талаар өмнө хийгдсэн судалгааны тайлангуудаас харахад соёл муутай компаниудад ажиллагчдын тогтвор сууршил тааруу, ажилчид нь байнга солигддог учир үйл ажиллагааны зардал өсдөг. Компанийнхаа төлөө гэсэн сэтгэлгүй ажилчид ажилдаа хайнга хандаж дутагдал гологдол гаргах нь элбэг. Энэ бүхэн нь эргээд тухайн компанийн санхүүгийн чадавхид нөлөөлж маш бага ашигтай эсхүл алдагдалтай ажиллахад хүргэдэг.
6. Эрүүл, зөв соёлтой байгууллага шинэ ажилтан ажилд авахад хүндрэл үүсдэггүй, эсрэгээр байгууллагын соёл тааруу компани сул орон тоондоо шаардлага хангах ажилтан ажилд авахад улам бүр төвөгтэй бөгөөд зардал ихтэй болж байна.
7. Зөв соёлтой байгууллагын нэгж хэсгүүд хоорондоо уялдаа холбоо сайтай ажилладаг учир дотоод хүнд суртал тэдний хувьд асуудал биш байдаг. Багаар ажиллахыг бүх талаар дэмждэг соёл нь нэгж хоорондын хамтын ажиллагааг байх ёстой хэм хэмжээ гэдгийг ажилтан бүрдээ ойлгуулдаг учир байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй аливаа төсөл санаачлага амжилттай хэрэгжих үндсэн нөхцөл болдог.
8. Зөв соёлтой байгууллага ажиллагсдынхаа хувь хүний хөгжил болон мэргэжлийн ур чадварыг дараагийн түвшинд гаргах талаар санаа тавьж боломжоор хангадаг. Ийм байгууллагын ажиллагсад үндсэн ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр урт, богино хугацааны сургалт, хөтөлбөрт хамрагдаж улмаар карьерын өсөлт хийх үүд хаалга нээгддэг учир хүмүүсийн сэтгэл ханамж өндөр байдаг нь нууц биш.
9. Байгууллагын соёл сайн байх нь тухайн байгууллагын нэр хүндийг өргөдөг. Учир нь эрүүл, хүчтэй соёлтой байгууллагад авъяаслаг ажилтнууд ажилладаг бөгөөд тэдний мэдлэг чадварын тусламжтайгаар компанийн өрсөлдөх чадвар сайжирч зах зээл дээрх нэр хүнд нь өсдөг. Өрсөлдөх чадвар өссөнөөр харилцагчид, үйлчлүүлэгчдийн тоо өсч улмаар компанийн санхүүгийн чадавх ч эрс сайжирна.
Сүүлийн үеийн ухаалаг хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, чанарыг харахаас гадна ямар бизнесийг дэмжиж худалдан авалт хийх вэ гэдэгтээ ч анхаардаг болжээ. Ийм үед ажиллагсад, харилцагчдынхаа эрх ашиг, сонирхлыг тэргүүн ээлжинд тавьдаг эрүүл соёлтой, нэр хүндтэй байгууллагыг сонгох болсныг дурдах нь зүйтэй болов уу.
Excellent weblog right here! Also your web site quite a bit up very fast!
What host are you the usage of? Can I get your associate link for your host?
I desire my site loaded up as fast as yours lol http://www.fourkrestaurant.com/
It is appropriate time to make some plans for the future and it’s time to be happy.
I’ve read this publish and if I may I want to suggest you few fascinating issues or
advice. Perhaps yoou could write next articles regarding this article.
I want to learn more issues approximately it!
Хайж байсан мэдээлэл өгсөнд баярлалаа. Шинэ сургалтын хөтөлбөрийнхөө суралцахуйн үр дүн, боловсролын үр дүн, судлагдахууны үр дүнд тусгах санаанууд олж харлаа.