BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Учиртай тоонууд
  • Бизнесийн эргэн тойронд
  • Сэтгүүл
  • Ном
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
BUSINESS.MN
Close menu
  • Хобби
  • Хүний нөөц
  • Санхүү
  • Амт
  • CEO Talk
  • Стратеги
  • Маркетинг
  • Менежмент
  • Брэндийн түүх
  • Өсөлттэй бизнес
  • Made in Mongolia
  • Дижитал шилжилт
  • Green entrepreneur
  • Ирээдүйг кодлогчид
  • Woman entrepreneur
  • Bookzone
  • Подкаст
  • Эрүүл амьдрал
Лаврын алтан хэлхээгээр хүрээлэгдсэн 60 жилийн ойн бэлгэ тэмдгийг харуулсан том дэлгэц бүхий гадаа тайз. Арын дэвсгэр нь хотын дүр төрхийг агуулдаг. - Business.MN

Атрын 60 жил: Органик үйлдвэрлэл айсуй

Х.Саранзаяа   Х.Саранзаяа
2019-09-02
  Стратеги
0
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн түүхэн ойн хүрээнд өнгөрсөн бямба, ням гаригт Улаанбаатар хотод “Агро Экспо-2019” олон улсын үзэсгэлэн худалдаа болж өнгөрлөө. Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцож уг үзэсгэлэн дээрх бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа. Үзэсгэлэнгийн үеэр АДРА Монгол олон улсын байгууллагын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөлд хамрагдаж, органик аргаар төмс, хүнсний ногоо хэрхэн тариалах аргад суралцсан ногоочид өөрсдийн бүтээгдэхүүнээр оролцсон юм. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Баяжих сүүн булаг”, Шаамар сумын “Органик бал”, Сант сумын “Усан хээр” зэрэг хоршооны 131 ногоочин “Сэлэнгэ органик” хамтын баталгаажуулалтын байгууллага байгуулж, органик хүнс үйлдвэрлэлд шилжиж байгаагаа илэрхийлж, тангараг өргөөд байна. 

Ингээд та бүхэнд үзэсгэлэнд оролцож байгаа компаниудтай уулзсан товч ярилцлагыг хүргэе.

“Becko” компани

“Becko” ХХК-ны захирал Б.Бэхбаяр

-Та компаниа танилцуулаач?

-Манай компани 2018 онд гадаад худалдааны чиглэлээр анх байгуулагдсан. Үүнээс хойш өөрсдийн брэнд болох Мазаалай хэмээх комбинзон, хамгаалалтын хувцас үйлдвэрлэж байна. Зургаан төрлийн стандарт хангах технологийн хувцсыг Европ стандартаар Монголд эсгэж үйлдвэрлэсэн. Материал нь тусгай зориулалтын 4 давхаргатай, агаар салхи ус нэвтрүүлдэггүй. Бичил тоосонцор, химийн хуурай, шингэн бодист орчинд ажиллахад хүнийг хамгаалах давуу талтай. Мөн шүлхий, тарваган тахал зэрэг өвчний үеэр мал эмнэлгийн ажилтнууд хэрэглэхэд зохимжтой. Энэ хувцсыг бид эх орондоо үйлдвэрлэж байгаа юм. Үйлдвэрлэл маань өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлсэн. 

-Цаашид ямар зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Яг одоо барилгын компаниуд манайхаас уг хувцсыг худалдаж авч байна. Цаашдаа бид Монгол улсынхаа дотоод хэрэгцээг хангах, цаашлаад ОХУ болон ХБНГУ-д экспортлох зорилготой байна. Яг одоо Герман стандарттай нэг түвшинд үйлдвэрлэж байна. Экспортоор гаргахдаа 

-Уг үзэсгэлэнгийн үеэр ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Манайх Орхон аймгийн компани. Тэгэхээр Улаанбаатар хотод өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Хүмүүст нэгэнт брендээ хоногшуулчихвал дараа нь уулзахад ч хэрэгтэй шүү дээ. Бидний зорилго бол дотоодын мал эмнэлгийнхээ нийлүүлэлтийг хангах юм. Хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж байгаа үзэсгэлэнд оролцлоо. Бид чадахаараа л хичээж байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулалтад бид сэтгэл хангалуун байгаа. 

Ургамал газар тариалангийн хүрээлэн

Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхболд

-Та байгууллагаа танилцуулаач?

-Ургамал газар тариалангийн хүрээлэн маань ХААИС-ын харьяа компани юм. Таримал ургамлын үр сорт, газар тариаланд хэрэглэж байгаа технологи, суулгац болон үрийг нийлүүлдэг. Өнөөдөр эрдэм шинжилгээний бүтээлүүдээ танилцуулж байна. Хүлэмжийн нарийн ногоо, бусад ногоонуудыг зарж байна. 

-Эрдэмтдийн бүтээлийг олон нийтэд худалдаалдаг уу?

-Бид үндсэн олон төрлийн сорт болон эх орондоо шинэ аргаар бий болгосон үрийг үр тарианы компаниудад нийлүүлдэг улсын байгууллага юм. Үйлдвэр маань Дархан хотод байрладаг. Дархан 144 сортыг их хэмжээгээр тариалдаг. 

-Нийт хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүний дээжийг бий болгосон байгаа вэ? 

-Энд үр тариа, жимс хүнсний ногоо гэх мэт 70 гаруй дээжтэйгээр өнөөдрийн үзэсгэлэнд оролцож байна. Монголд болон гадаадад худалдаалдаг 70 мянга гаруй үрийг бид хадгалдаг. Хүрээлэн маань 12 нэгжтэй ба хөрс, генетик, биохими зэрэг олон төрлийн нэгжүүд байдаг. 

-Үзэсгэлэнгийн үр дүнг хэрхэн хүлээж байна вэ?

-Бид эрдэм шинжилгээний байгууллага учраас энгийн иргэд ойлгох нь бага. Төмсийг нэг л төмс гэж хардаг бол дотроо олон сорт байдаг. Тиймээс хэрэглэгчдийг манай үйл ажиллагааг, судалгааг илүү таньж мэдээсэй гэж хүсч байна.

Үзэсгэлэн дээр танилцуулсан хөдөө аж ахуйн технологиуд
bookzone
Тагууд: газар тариаланорганикүйлдвэр

Санал болгох:

A person wearing glasses and a white lab coat stands in a laboratory setting. Behind them, another person sits at a desk with a computer. The room has glass doors and scientific equipment visible in the background.
Лабораторийн шинжилгээ хүнс үйлдвэрлэгчдийг экспортод гаргах түлхүүр
A woman in a teal coat holds a basket filled with jars of jelly and flowers, standing in an aisle that feels like an exportyn erdenes, surrounded by shelves brimming with canned and bottled beverages in the bustling grocery store.
Экспортын эрдэнэс 
Х.Саранзаяа

Х.Саранзаяа

Захиалах
Нэвтрэх
Мэдэгдэл
Нэвтэрч байж сэтгэгдэл үлдээнэ үү
0 Сэтгэгдлүүд
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

БИЗНЕС ХАРИЛЦААНЫ АЛБА:
89975667, 80975667, 86975667

ХАЯГ: УБ, Хан-Уул дүүрэг,
Махатма Гандигийн гудамж,
Галакси Тауэр, 5007 тоот

  • Бидний тухай
  • Нууцлалын бодлого
  • Хамтран ажиллах
  • Лого татах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

wpDiscuz
Үр дүн олдсонгүй
Хайлтын үр дүнг харах
  • Амжилтын эзэн
  • Манлайлагч
  • Өсөлттэй бизнес
  • Woman entrepreneur
  • Бизнесийн эргэн тойронд
  • Брэндийн түүх
  • CEO Talk
  • Green entrepreneur
  • Хобби
  • Made in Mongolia
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Менежмент
  • Дижитал шилжилт
  • Дэлхийд
  • Учиртай тоонууд
  • Ирээдүйг кодлогчид
  • Стратеги
  • Санхүү
  • Амт
  • Эрүүл амьдрал
  • Ирээдүйг кодлогчид
  • Подкаст
  • Сэтгүүл
  • Bookzone
  • Ном
  • Хамтран ажиллах

© 2019-2025 Бизнес Медиа ХХК

-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00